Алар Карис
Алар Карис (эст. Alar Karis; 1958 оны 3-р сарын 26-нд Тарту хотод төрсөн) -Эстони улсын төрийн зүтгэлтэн, эрдэмтэн. 2021 оны 10-р сарын 11-нээс Бүгд Найрамдах Эстони Улсын ерөнхийлөгч.
2013-2018 онд Эстони Улсын Төрийн хянан шалгагч. 2018-2021 онд Эстони Улсын Үндэсний Музейн захирал.
Намтар
засварлах1958 оны 3-р сарын 26-нд Тарту хотод төрсөн. 1976 онд 2-р дунд сургуулийг төгсөж, Эстонийн Байгалийн Ухааны Их Сургуульд элсэн орж, 1981 онд төгссөн.
1987-1992 онд Эстонийн "Био Төв"-д ажиллаж байсан. Зөвлөлт Холбоот Улс задран унасны дараа тэрээр Европын хэд хэдэн их дээд сургуулиудад: Хамбургийн Их Сургууль, Лондон, Роттердам дахь Анагаах Ухааны Судалгааны Үндэсний Хүрээлэн зэрэгт мэргэжил дээшлүүлж, молекул генетикийн чиглэлээр судалгаа хийжээ.
1996 оноос Тарту Их Сургуульд ажиллаж байв. 1999 онд тэнд амьтан судлалын тэнхимийг удирдаж байгаад тэр жилдээ их сургуулиа орхисон.
2003-2007 онд Эстонийн Байгалийн Ухааны Их Сургуулийн захирал, 2007-2012 онд Тарту Их Сургуулийн захиралаар ажилласан байна.
2021 оны 8-р сарын 17-нд түүнд Рийгикогу (парламент)-ын дарга, Эстонийн Төв үзлийн намын дарга Юри Ратас ерөнхийлөгчийн сонгуульд түний нэрийг дэвшүүлэх санал тавьсан. Маргааш нь Алар Карис саналыг хүлээж авсан байна. Тэрээр наймдугаар сарын 19-нд эрх баригч эвслийг бүрдүүлж буй Шинэчлэлийн Намын бүлэг болон Төв Үзлийн Намын төлөөлөлтэй уулзсан. Удаан үргэлжилсэн хэлэлцээний эцэст наймдугаар сарын 22-нд түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр тохиролцсон ажээ.
Цахим холбоос
засварлах- Намтар (англиар)