Мекка
Мекка буюу Макка(х), албан ёсоор Макках Ал-Мукаррамах, араб. مكّة المكرمة нь Исламын шашны хамгийн ариун цэг, Кааба бунхан ба Их сүмийн байрлах газар юм. Мекка нь Исламын таван тулгын нэг Хаж мөргөлөөр алдартай бөгөөд тус мөргөлд жил бүр 3 сая гаруй хүн ирдэг байна.
مكّة المكرمة Макках Ал Мукарраммах Мекка хот | |
Хоч нэр: "Умм Ал Кура (Тосгонуудын эх)" | |
Солбицол: | |
---|---|
Улс | ![]() |
Муж | Макках |
Түүх | |
Кааба баригдсан | + МЭӨ 2000 |
Байгуулагдсан | тодорхойгүй |
Саудын Арабтай нэгдсэн | 1924 |
Засаглал | |
- Мэйр | Осама Ал-Бар |
- Мужийн засаг дарга | Халид ал Фаисал |
Газар нутаг | |
- Нийт | 850 км² |
Өндөр | 277 м |
Хүн ам | |
- Нийт (2007) | 1,700,000 |
- Нягтрал | 4,200/км² |
- Хүй дүүргийн хамт | 2,500,000 |
Цагийн бүс | UTC+3 |
Шуудангийн хаяг | (5 оронтой) |
Утасны код | +966-2 |
Цахим сүлжээ: www.holymakkah.gov.sa |
Исламын уламжлалаар Меккаг Ишмаелын үр удам байгуулсан хэмээнэ. 7-р зуунд Исламын зөнч Мухаммед нь тухайн үедээ томоохон худалдааны төв басан Меккад Исламын шашныг тунхагласан бөгөөд тус шашны эртний түүхэнд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж байв. 966 оны дараа Мекка нь орон нутгийн шарифуудаар захирагдаж байсан бөгөөд 1924 онд Саудын Араб улсын газар нутаг болсон. Орчин үед Меккагийн хэмжээ, дэд бүтэц ихэд хөгжиж өргөжиж байна.
Өнөөгийн Мекка хот нь Саудын Арабын Макках мужийн төв, түүхэн Хижаз бүсэд оршино. 2008 оны байдлаар 1,700,000 хүн амтай бөгөөд Жеддагаас 73 км зайд, д.т.д. 277 орчим өндөрт, нарийн хөндийд байрладаг.
Гадаад холбоосЗасварлах
- Commons: Mecca – Викимедиа дуу дүрсний сан
- Ариун Мекка хот (араб хэлээр)