Эр-Рияд
Эр-Рия́д (араб. الرياض [arrːiˈjɑːdˤ]) нь Саудын Арабын нийслэл болон Арабын хойгт оршдог 2017 оны байдлаар 7,6 сая хүн амтай хамгийн том хот.
Эр-Рияд
الرياض | |
---|---|
Улс | Саудын Араб |
Муж | Эр-Рияд муж |
Засаг захиргаа | |
• Эр-Рияд хотын захирагч | Фейсал ибн Бандар Аль Сауд |
• Хотын дарга | Фейсал ибн Адбулазиз Аль Мукрин |
Газар нутаг | |
• Нийт | 1,973 км2 (762 бээр2) |
Өндөр | 599 м (1,965 фут) |
Хүн ам (2018)[2] | |
• Нийт | 7,676,654 |
• Нягтрал | 3,900/км2 (10,000/бээр2) |
Цагийн бүс | UTC+03:00 (AST) |
Шуудангийн код | (5 цифр) |
Бүсийн дугаар | 011 |
Вэб сайт | arriyadh.com alriyadh.gov.sa |
6-7-р зууны үед Эр-Рияд нь бусдаас ялгарах зүйлгүй даруухан жижиг суурин байв. 18-р зуунд л Арабын уламжлалт зах зээл өргөжиж, шашны шинэ барилгууд баригдаж эхлэхэд л Эр-Рияд эрч хүчтэй хөгжих болжээ.
1902 онд Эмир Абдул-Азиз ибн Сауд болон түүний арми Эр-Риядыг эзлэв. 1927 онд Саудын Арабын эмирүүд нийслэл Эр-Рияд хоттой Нажд, Хижаз хэмээх муж улсыг байгуулж чаджээ. 1932 онд аажмаар нэгдлийн үр дүнд Саудын Араб үүссэн бөгөөд одоо ч Саудын Арабын гэр бүлийн удам дамжсан эмирүүд удирдаж байна. 1960 онд Эр-Риядын хүн ам 160 мянган хүн байсан бөгөөд Эр-Рияд бүх Саудын Арабын нэгэн адил газрын тосны олборлолтын орлогоор амьдарч байна.
Эр-Рияд хотод Хааны өргөө харш байрладаг бөгөөд 1955 онд бий болсон төрийн бүх төв байгууллагууд тэнд төвлөрчээ. Энэ хотод үйлдвэр бараг байхгүй ч дэлгүүр, ресторан, кофе шоп, музей, боловсролын байгууллагууд их бий. Хотын нийт хүн амын 40 % орчим 30-аас доош насны залуучууд эзэлдэг.
Хүн ам
засварлахХүн амын тоо | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
1862 он | 1935 он | 1960 он | 1974 он | 1988 он | 1992 он | 2004 он | 2010 он |
7 500 | ↗ 30 000 | ↗ 150 000 | ↗ 650 000 | ↗ 1 500 000 | ↗ 2 776 096 | ↗ 4 087 152 | ↗ 5 188 285 |
2011 он | 2012 он | 2013 он | 2014 он | 2015 он | 2016 он | 2017 он | 2018 он |
5 406 118 | 5 598 638 | 5 798 015 | 6 004 492 | 6 218 322 | 6 439 767 | 6 669 098 | 6 906 595 |
2019 он | 2020 он | 2021 он | 2022 он | 2023 он | |||
7 070 665 | 7 231 447 | 7 387 817 | 7 538 200 | 7 682 430 |
Эшлэл
засварлах- ↑ "Elevation Finder". www.freemaptools.com. Татаж авсан: 2021-05-14.
- ↑ "هيئة تطوير مدينة الرياض توافق على طلبات مطورين لإنشاء 4 مشاريع سياحية وترفيهية" (араб хэлээр). 4 April 2019. Эх хувилбараас архивласан: 4 Дөрөвдүгээр сар 2019. Татаж авсан: 24 May 2019.