Мерседес АМГ Ф1 баг
Мерседес АМГ Петронас Ф1 Теам нь 2010 оны улирлаас хойш германы автомашин үйлдвэрлэгч Даймлер ХК-ийн Формула-1-д оролцож буй баг нь юм. Энэ баг нь Их Британийн уралдааны баг Браун ГП-с гаралтай. Мөн энэ багийн төв байр нь Их Британийн Браклеид боловч Формула 1-д оролцох эрхийн лиценз нь Германы нэр дээр байдаг юм.
Бүтэн нэр | Мерседес АМГ Петронас Ф1 Теам |
---|---|
Компанийн төв | Браклеи, Их Британи Штутгарт, Герман |
Компани | Мерседес-Бенц Гранд Прикс Лтд.[1] |
Багийн дарга | Тото Вольфф |
Техникийн захирал | Падди Лове |
Цахим хуудас | www.mercedesamgf1.com |
2024 оны Формула-1 | |
Жолооч | (44) Нэгдсэн Хаант Улс (63) Нэгдсэн Хаант Улс |
Туршилтын жолооч | Герман |
Шасси | Мерседес F1 W15 гибрид |
Хөдөлгүүр | Мерседес-Бенц PU106C гибрид |
Дугуй | Пирелли |
Статистик | |
Анхны гран при | 1954 Франц |
Оролцсон уралдаан | 306 |
Зохион бүтээгчийн ДА | 8 (2014, 2015, 2016, 2017, 2018, 2019, 2020, 2021) |
Жолоочийн ДА | 9 (1954, 1955, 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019, 2020) |
Уралдааны ялалт | 118 |
Оноо | 7602,54 |
Поле байрлал | 129 |
х.х.у. тойролт | 88 |
2023 оны байр | 2. (409 оноо) |
Мерседес-Бенц марк нь Гран При спортод удаан жил оролцож байсан түүхтэй. 1894 онд хамгийн анх моторт спортын тэмцээнд оролцож байсан бол 1903 онд Гордон-Беннетт-Капын тойрог замын уралдаанаас анхныхаа түрүүг авч байлаа. Үүнээс хойш 1930-аад оны сүүлийн хагаст Авто Унионтой нэгдэн нэг баг болон олон улсын авто спортод хэсэгтээ л тэргүүлж байсны дотор Рудольф Караккиолагаар хэд хэдэн удаа Европын аваргын гран прид ялалтанд хүрч байсан туршлагатай баг юм.
Дэлхийн 2-р дайны дараа Мерседес-Бенц хэсэгхэн хугацаанд автомашины уралдаанд оролцсон юм. Энэ хугацаандаа Аргентинийн нисгэгч Хуан Мануэль Фанжиогоор жолоочоо хийн 1954, 1955 онуудад хоёр удаа дэлхийн аварга болж байв. Ингээд 38 жил завсарлага авсны эцэст 1993 оноос буцаж Формула 1-д ирсэн бөгөөд эхэндээ зөвхөн хөдөлгүүр нийлүүлсэн юм.
2010 оноос тус компани нь өөрийн үйлдвэрийн харьяа Формула 1-ийн багтай болсон бөгөөд энэ багтаа дэлхийн долоон удаагийн аварга Михаэль Шумахерийг мөн л буцаан Формула 1-д авчирсан боловч Михаэль өөрийн урьдны амжилтаа давтан гаргаж чадаагүй юм. 2014 оны улирлын тэмцээнд энэ баг нь анхныхаа зохион бүтээгчийн дэлхийн аваргыг хүртсэн бол Льюис Хамилтон хоёр дахь удаагаа жолоочийн дэлхийн аварга болжээ. 2015 оны улирлын тэмцээнд өмнөх онд хүртсэн хоёр цолоо хоёуланг нь амжилттай хамгаалав.
Түүх
засварлах1954-1955 оны үйлдвэрийн харьяа баг
засварлах1954 оны улирлын тэмцээн
засварлахФормула-1-д 1950-иад оноос эхлэн оролцох болсон ба 1953 оны арванхоёрдугаар сард Штутгарт дахь үйлдвэрийн хашаанд анхны туршилтын жолоогоо хийжээ. Тэдний уралдааны тэрэг нь цагтаа бэлэн болж амжаагүй учир 1954 оны улирлын тэмцээний дөрөв дэх уралдаанаас эхлэн дэлхийн аваргын тэмцээнд оролцож эхэлсэн байна.
Мерседес-Бенц W 196 загвартаа нэлээд хэдэн техникийн шинэчлэлт хийсний дотор хөтлүүр болон аэродинамикийг илүү анхаарч ажилласан байна. Хөдөлгүүр нь 2500 см3 эзэлхүүнтэй цуваа найман цилиндртэй, шинэ загварын бензин шууд тоосруулалттай хийгджээ. Шулуун зам дээр энэ тэрэг нь салхины эсэргүүцэл багатай хэлбэр болон бүтэн хөнгөнцагаан их биетэй байсан нь өрсөлдөгчдөөсөө давуу талтай байлаа. Харин хурц эргэлт бүхий нарийн зам дээр эсрэгээр жолоодоход хэцүү муу талууд ихтэй тэрэг байв.
1954 оны долоодугаар сарын 4-нд Мерседес-Бенц анх удаа Формула-1-ийн уралдаанд оролцон, Хуан Мануэль Фанжио, Карл Клинг нараар францын гран-прид давхар ялалт байгуулсан байна. Энэ бол 1930-аад оноос хойших зилберпфайлын анхны их шан ялалт байсан ба Формула-1 уралдаанд анх удаа германы зохион бүтээгчид амжилт гаргасан тохиолдол болсон юм.
Тухайн үед тэдний жолооч байсан Фанжио нь францын их шан уралдааны өмнөx гурван тэмцээнд Мазератигийн жолооч хийсэн нь жолоочийн дэлхийн аваргад түрүүлэх боломжоо дээшлүүлэх санаа байсан аж. Тухайн үед ингэж багаа солих нь өнөө үетэй харьцуулахад харьцангуй их байсан байна. Фанжио 1954 оны францын гран-прид түрүүлснийхээ дараа германы гран-при, швейцарын гран-при, италийн гран-прид дараалан түрүүлж нийт 42 оноогоор хоёр дахь удаагаа дэлхийн аварга цолыг хүртсэн нь Мерседес-Бенц багт анхны дэлхийн аварга цолыг авчирсан юм. Мерседес-Бенцийн бусад нисгэгчид болох Карл Клинг, Ханс Херманн нар дэлхийн аваргын хоёр гуравдугаар байрыг эзэлсэн нь Мерседес-Бенц багийг хүчтэй өрсөлдөгч болохыг илтгэсэн явдал байлаа. Мерседес-Бенц энэ улиралын нийт есөн тэмцээний зургаан гран прид нь нийт дөрвөн поле байрлал, дөрвөн хамгийн хурдан тойролтын амжилт гаргажээ.
1955 оны улирлын тэмцээн
засварлах1955 онд ч бас Мерседес баг W 196-р уралдсан ба нэг загварын дугуй нь их биеийн гадна байрлалтай болон агаарын урсгалын шугмын хэлбэр бүхий их биетэй хоёр загвар байв.[2] Тус улиралд нийт уралдааны гурван өөр хувилбарыг зохион бүтээсэн нь хоорондоо дугуй хоорондын зайгаар ялгарч байжээ. Стандарт хувилбарын дугуйн хоорондын зай 2349 мм, дунд хувилбар нь 2209 мм, хамгийн бага дугуйн хоорондын зайтай тэрэг нь 2148 мм байв. Хамгийн богино тэнхлэг хоорондын зайтай тэргийг зөвхөн Монакогийн гран прид зориулан бэлджээ.[3]
Фанжио Мерседес-Бенцийн багт үлдэн, дөрвөн гран-при ялалт байгуулан нийт 40 оноогоор дэлхийн аварга цолыг гурав дахь удаагаа хүртжээ.
1955 оны улирлын тэмцээн дуустал Мерседес гран-прид ч тэр спорт загварын автомашины уралдаанд ч тэр илт давамгайлж байсан ба энэ оны тэмцээн дуусгаад бүх багуудтайгаа моторт спортоос гарахаар төлөвлөсөн байв. Түүнээс гадна 1955 оны Ле Маны 24 цагийн уралдааны осолд мерседесийг төлөөлөн оролцож байсан Пьер Левег, Их Британийн тамирчин Ланс Маклинтай мөргөлдсөний улмаас 80 гаран үзэгчид амь үрэгдсэн нь тус багийг моторт спортоос гарахад бас нөлөөлсөн байдаг.
Тоон үзүүлэлт
засварлахФормула-1-ийн статистик
засварлахМэдээ: 2021 оны Монакогийн их шан
Улирал | Багийн нэр | Шасси | Хөдөлгүүр | Дугуй | Гран при | Ялалт | Хоёрт | Гуравт | Поле | х.х.у. тойролт | Оноо | ДА-жагсаалт |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1954 | Даймлер-Бенц | W196 | Мерседес-Бенц 2.5 L8 | C | 6 | 4 | 1 | 2 | 4 | 4 | 60,14 | –1 |
1955 | Даймлер-Бенц | W196 | Мерседес-Бенц 2.5 L8 | C | 6 | 5 | 4 | 1 | 4 | 5 | 79 | –1 |
2010 | Мерседес ГП Петронас F1 баг | MGP W01 | Мерседес-Бенц 2.4 V8 | B | 19 | – | – | 3 | – | – | 214 | 4. |
2011 | Мерседес ГП Петронас F1 баг | MGP W02 | Мерседес-Бенц 2.4 V8 | P | 19 | – | – | – | – | – | 165 | 4. |
2012 | Мерседес АМГ Петронас F1 баг | F1 W03 | Мерседес-Бенц 2.4 V8 | P | 20 | 1 | 1 | 1 | 1 | 3 | 142 | 5. |
2013 | Мерседес АМГ Петронас F1 баг | F1 W04 | Мерседес-Бенц 2.4 V8 | P | 19 | 3 | 1 | 5 | 8 | 1 | 360 | 2. |
2014 | Мерседес АМГ Петронас F1 баг | F1 W05 гибрид | Мерседес-Бенц PU106A гибрид | P | 19 | 16 | 13 | 2 | 18 | 12 | 701 | 1. |
2015 | Мерседес АМГ Петронас F1 баг | F1 W06 гибрид | Мерседес-Бенц PU106B гибрид | P | 19 | 16 | 13 | 3 | 18 | 13 | 703 | 1. |
2016 | Мерседес АМГ Петронас F1 баг | F1 W07 гибрид | Мерседес-Бенц PU106C гибрид | P | 18 | 16 | 5 | 6 | 17 | 9 | 636 | 1. |
2017 | Мерседес АМГ Петронас Ф1 баг | F1 W08 EQ Power+ | Мерседес-АМГ F1 M08 EQ Power+ | P | 20 | 12 | 10 | 4 | 15 | 9 | 668 | 1. |
2018 | Мерседес АМГ Петронас Ф1 баг | F1 W09 EQ Power+ | Мерседес-Бенц 1.6 V6 Турбо (F1 M09 EQ Power+) |
P | 21 | 11 | 10 | 4 | 13 | 10 | 655 | 1. |
2019 | Мерседес АМГ Петронас Ф1 баг | F1 W10 EQ Power+ | Мерседес-Бенц 1.6 V6 Турбо (F1 M10 EQ Power+) |
P | 21 | 15 | 11 | 6 | 10 | 9 | 739 | 1. |
2020 | Мерседес АМГ Петронас Ф1 баг | F1 W11 EQ Perf. | Мерседес-Бенц 1.6 V6 Турбо (F1 M11 EQ Perf.) |
P | 17 | 13 | 7 | 5 | 15 | 9 | 573 | 1. |
2021 | Мерседес АМГ Петронас Ф1 баг | F1 W12 E Perf. | Мерседес-Бенц 1.6 V6 Турбо (F1 M12 E Perf.) |
P | 5 | 3 | 1 | 3 | 3 | 4 | 148 | 2. |
Нийт | 232 | 118 | 80 | 45 | 129 | 88 | 5972,14 |
1Зохион бүтээгчийн дэлхийн аваргыг 1958 оноос эхлэн гардуулж эхэлсэн.
Мерседесийн бүх нисгэгчдийн Формула-1-д гаргасан амжилт
засварлахМэдээ: 2021 оны Монакогийн их шан
Нэр | Он | Грандс Прикс | Оноо | Ялалт | Хоёрт | Гуравт | Поле | хху. тойролт | ДА-жагсаалт |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Нэгдсэн Хаант Улс | 2013– | 161 | 2966 | 77 | 25 | 18 | 74 | 43 | 1. (2014, 2015, 2017-2020) |
Герман | 2010–2016 | 136 | 1519 | 23 | 24 | 8 | 30 | 18 | 1. (2016) |
Финланд | 2017– | 84 | 1148 | 9 | 26 | 15 | 17 | 16 | 2. (2019, 2020) |
Герман | 2010–2012 | 58 | 197 | – | – | 1 | – | 1 | 8. (2011) |
Аргентин | 1954, 1955 | 12 | 81,14 | 8 | 1 | 1 | 7 | 5 | 1. (1954, 1955) |
Герман | 1954, 1955 | 11 | 17 | – | 1 | 1 | – | 1 | 5. (1954) |
Нэгдсэн Хаант Улс | 1955 | 6 | 23 | 1 | 2 | – | 1 | 2 | 2. (1955) |
Герман | 1954, 1955 | 6 | 9 | – | – | 1 | – | 1 | 7. (1954) |
Итали | 1955 | 2 | 9 | – | 1 | – | – | – | 6. (1955) |
Нэгдсэн Хаант Улс | 2020 | 1 | 3 | – | – | – | – | 1 | 18. (2020) |
Герман | 1954 | 1 | – | – | – | – | – | – | 57. (1954) |
Франц | 1955 | 1 | – | – | – | – | – | – | 60. (1955) |
Одоо идэвхтэй уралдаж буй жолооч нарыг шар дэвсгэр өнгөөр тэмдэглэв
Формула-1-ийн үр дүн
засварлахУлирал | Шасси | Жолооч | Д/д [4] |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | Оноо | Байр |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1954 | W 196 | — | —[C 1] | |||||||||||||||||||||||||
Аргентин | – | 1 | 4 | 1 | 1 | 1 | 3 | |||||||||||||||||||||
Герман | – | 2 | 7 | 4 | DNF | DNF | 5 | |||||||||||||||||||||
Герман | – | DNF | DNF | 3 | 4 | DNF | ||||||||||||||||||||||
Герман | – | DNF | ||||||||||||||||||||||||||
1955 | W 196 | — | — | |||||||||||||||||||||||||
Аргентин | – | 1 | DNF | 1 | 1 | 2 | 1 | |||||||||||||||||||||
Герман | – | 4 | DNQ | |||||||||||||||||||||||||
Герман | – | 4 | DNF | DNF | 3 | DNF | ||||||||||||||||||||||
Нэгдсэн Хаант Улс | – | 4 | 9 | 2 | 2 | 1 | DNF | |||||||||||||||||||||
Франц | – | DNF | ||||||||||||||||||||||||||
Итали | – | 4 | 2 | |||||||||||||||||||||||||
2010 | MGP W01 | 214 | 4. | |||||||||||||||||||||||||
Герман | 3 | 6 | 10 | DNF | 10 | 4 | 12 | 4 | 11 | 15 | 9 | 9 | 11 | 7 | 9 | 13 | 6 | 4 | 7 | DNF | ||||||||
Герман | 4 | 5 | 5 | 3 | 3 | 13 | 7 | 5 | 6 | 10 | 3 | 8 | DNF | 6 | 5 | 5 | 17* | DNF | 6 | 4 | ||||||||
2011 | MGP W02 | 165 | 4. | |||||||||||||||||||||||||
Герман | 7 | DNF | 9 | 8 | 12 | 6 | DNF | 4 | 17 | 9 | 8 | DNF | 5 | 5 | DNF | 6 | DNF | 5 | 7 | 15 | ||||||||
Герман | 8 | DNF | 12 | 5 | 5 | 7 | 11 | 11 | 7 | 6 | 7 | 9 | 6 | DNF | 7 | 10 | 8 | 6 | 6 | 7 | ||||||||
2012 | F1 W03 | 142 | 5. | |||||||||||||||||||||||||
Герман | 7 | DNF | 10 | DNF | 10 | DNF | DNF | DNF | 3 | 7 | 7 | DNF | 7 | 6 | DNF | 11 | 13 | 22* | 11 | 16 | 7 | |||||||
Герман | 8 | 12 | 13 | 1 | 5 | 7 | 2 | 6 | 6 | 15 | 10 | 10 | 11 | 7 | 5 | DNF | DNF | 11 | DNF | 13 | 15 | |||||||
2013 | F1 W04 | 360 | 2. | |||||||||||||||||||||||||
Герман | 9 | DNF | 4 | DNF | 9 | 6 | 1 | 5 | 1 | 9 | 19* | 4 | 6 | 4 | 7 | 8 | 2 | 3 | 9 | 5 | ||||||||
Нэгдсэн Хаант Улс | 10 | 5 | 3 | 3 | 5 | 12 | 4 | 3 | 4 | 5 | 1 | 3 | 9 | 5 | 5 | DNF | 6 | 7 | 4 | 9 | ||||||||
2014 | F1 W05 Гибрид |
701 | 1. | |||||||||||||||||||||||||
Нэгдсэн Хаант Улс | 44 | DNF | 1 | 1 | 1 | 1 | 2 | DNF | 2 | 1 | 3 | 3 | DNF | 1 | 1 | 1 | 1 | 1 | 2 | 1 | ||||||||
Герман | 6 | 1 | 2 | 2 | 2 | 2 | 1 | 2 | 1 | DNF | 1 | 4 | 2 | 2 | DNF | 2 | 2 | 2 | 1 | 14 | ||||||||
2015 | F1 W06 Гибрид |
703 | 1. | |||||||||||||||||||||||||
Нэгдсэн Хаант Улс | 44 | 1 | 2 | 1 | 1 | 2 | 3 | 1 | 2 | 1 | 6 | 1 | 1 | DNF | 1 | 1 | 1 | 2 | 2 | 2 | ||||||||
Герман | 6 | 2 | 3 | 2 | 3 | 1 | 1 | 2 | 1 | 2 | 8 | 2 | 17* | 4 | 2 | DNF | 2 | 1 | 1 | 1 | ||||||||
2016 | F1 W07 Гибрид |
765 | 1. | |||||||||||||||||||||||||
Нэгдсэн Хаант Улс | 44 | 2 | 3 | 7 | 2 | DNF | 1 | 1 | 5 | 1 | 1 | 1 | 1 | 3 | 2 | 3 | DNF | 3 | 1 | 1 | 1 | 1 | ||||||
Герман | 6 | 1 | 1 | 1 | 1 | DNF | 7 | 5 | 1 | 4 | 3 | 2 | 4 | 1 | 1 | 1 | 3 | 1 | 2 | 2 | 2 | 2 | ||||||
2017 | W08 EQ Power+ | 668 | 1. | |||||||||||||||||||||||||
Нэгдсэн Хаант Улс | 44 | 2 | 1 | 2 | 4 | 1 | 7 | 1 | 5 | 4 | 1 | 4 | 1 | 1 | 1 | 2 | 1 | 1 | 9 | 4 | 2 | |||||||
Финланд | 77 | 3 | 6 | 3 | 1 | DNF | 4 | 2 | 2 | 1 | 2 | 3 | 5 | 2 | 3 | 5 | 4 | 5 | 2 | 2 | 1 | |||||||
2018 | F1 W09 EQ Power+ |
655 | 1. | |||||||||||||||||||||||||
Нэгдсэн Хаант Улс | 44 | 2 | 3 | 4 | 1 | 1 | 3 | 5 | 1 | DNF | 2 | 1 | 1 | 2 | 1 | 1 | 1 | 1 | 3 | 4 | 1 | 1 | ||||||
Финланд | 77 | 8 | 2 | 2 | 14* | 2 | 5 | 2 | 7 | DNF | 4 | 2 | 5 | 4 | 3 | 4 | 2 | 2 | 5 | 5 | 5 | 5 | ||||||
2019 | F1 W10 EQ Power+ |
Австрали | Бахрейн | Хятад | Азербайжан | Испани | Монако | Канад | Франц | Австри | Нэгдсэн Хаант Улс | Герман | Унгар | Бельги | Итали | Сингапур | Орос | Япон | Мексик | Америкийн Нэгдсэн Улс | Бразил | Арабын Нэгдсэн Эмират Улс | 739 | 1. | ||||
Нэгдсэн Хаант Улс | 44 | 2 | 1 | 1 | 2 | 1 | 1 | 1 | 1 | 5 | 1 | 9 | 1 | 2 | 3 | 4 | 1 | 3 | 1 | 2 | 7 | 1 | ||||||
Финланд | 77 | 1 | 2 | 2 | 1 | 2 | 3 | 4 | 2 | 3 | 2 | DNF | 8 | 3 | 2 | 5 | 2 | 1 | 3 | 1 | DNF | 4 | ||||||
2020 | F1 W11 EQ Perf. |
Австри | Австри | Унгар | Нэгдсэн Хаант Улс | Нэгдсэн Хаант Улс | Испани | Бельги | Итали | Итали | Орос | Герман | Португал | Итали | Турк | Бахрейн | Бахрейн | Арабын Нэгдсэн Эмират Улс | 573 | 1. | ||||||||
Нэгдсэн Хаант Улс | 44 | 4 | 1 | 1 | 1 | 2 | 1 | 1 | 7 | 1 | 3 | 1 | 1 | 1 | 1 | 1 | INJ | 3 | ||||||||||
Финланд | 77 | 1 | 2 | 3 | 11 | 3 | 3 | 2 | 5 | 2 | 1 | DNF | 2 | 2 | 14 | 8 | 8 | 2 | ||||||||||
Нэгдсэн Хаант Улс | 63 | 9 | ||||||||||||||||||||||||||
2021 | F1 W11 EQ Perf. |
Бахрейн | Итали | Португал | Испани | Монако | Азербайжан | Канад | Франц | Австри | Нэгдсэн Хаант Улс | Унгар | Бельги | Нидерланд | Итали | Орос | Сингапур | Япон | Америкийн Нэгдсэн Улс | Мексик | Бразил | Австрали | Саудын Араб | Арабын Нэгдсэн Эмират Улс | 148 | 2. | ||
Нэгдсэн Хаант Улс | 44 | 1 | 2 | 1 | 1 | 7 | ||||||||||||||||||||||
Финланд | 77 | 3 | DNF | 3 | 3 | DNF |
- ↑ Зохион бүтээгчийн дэлхийн аваргыг 1958 оноос эхлэн бий болгосон.
Тайлбар | ||
---|---|---|
Өнгө | Товчилсон үг | Утга |
Алт | — | Ялалт |
Мөнгө | — | 2-р байр |
Хүрэл | — | 3-р байр |
Ногоон | — | оноот байранд орсон |
Хөх | — | оноот байрнаас гадуур шалгарсан |
Ягаан | DNF | барианд ороогүй (did not finish) |
NC | шалгараагүй (not classified) | |
Улаан | DNQ | уралдаанд тэнцээгүй (did not qualify) |
DNPQ | өмнөх шалгаруулалтанд хасагдсан (did not pre-qualify) | |
Хар | DSQ | хасагдсан (disqualified) |
Цагаан | DNS | гараанд гараагүй (did not start) |
WD | буцаан татсан (withdrawn) | |
Цэнхэр | PO | зөвхөн бэлтгэлд оролцсон (practiced only) |
TD | баасан гариг бүрт туршилтын жолооч (test driver) | |
өнгөгүй | DNP | бэлтгэлд оролцоогүй (did not practice) |
INJ | бэртэлтэй эсвэл өвчтэй (injured) | |
EX | уралдаанд оролцох эрхээ хасуулсан (excluded) | |
DNA | уралдаанд ирээгүй (did not arrive) | |
C | уралдаанд оролцохгүйгээ мэдэгдсэн (cancelled) | |
ДАШТ-д оролцоогүй | ||
бусад | P/тод бичгээр | Поле байрлал |
SR/налуу бичгээр | хамгийн хурдан тойролт | |
* | барианд ороогүй, учир нь явсан зам хүрээгүй ч, оноо авсан | |
() | xасалтын дүнтэй | |
доогуур зураас | нийт үнэлгээг тэргүүлэгч |
Формула 1-д гаргасан дээд амжилтууд
засварлахДээд амжилт | Дээд амжилтын тоо | Улирал |
---|---|---|
Дэлхийн аваргад хамгийн олон дараалан түрүүлсэн жолооч | 7 | 2014–2020 |
Дэлхийн аваргад хамгийн олон дараалан түрүүлсэн зохион бүтээгч | 7 | 2014–2020 |
Нэг улиралд хамгийн олон их шанд түрүүлсэн зохион бүтээгч | 19 | 2016 |
Нэг улиралд хамгийн олон эхний хоёр байрыг эзэлсэн зохион бүтээгч | 12 | 2015 |
Нэг улиралд хамгийн олон түрүү байрлалыг эзэлсэн зохион бүтээгч | 20 | 2016 |
Нэг улиралд хамгийн олон шагналын тавцанд гарсан зохион бүтээгч | 33 | 2016 |
Нэг улиралд хамгийн олон оноо авсан зохион бүтээгч | 765 | 2016 |
Эхний хоёр байрыг хамгийн олон удаа дараалан түрүүлсэн[D 1] | 5 | 2014 2015–2016 2019 |
Улирлын эхэнд эхний хоёр байрыг хамгийн олон дараалан түрүүлсэн | 5 | 2019 |
Бүх зохион бүтээгчээс түрүүлсэн уралдааны тоогоороо хамгийн өндөр хувь | 50,7 % | 1954–2020 |
Бүх зохион бүтээгчээс давхар ялалтын тоогоороо хамгийн өндөр хувь | 25,6 % | 1954–2020 |
Бүх зохион бүтээгчээс түрүү байрлалын тоогоороо хамгийн өндөр хувь | 55,5 % | 1954–2020 |
Хамгийн олон удаа их шанг хамгийн багадаа нэг тойрог дараалан тэргүүлсэн | 39 | 2018–2020 |
2020 оны улирлын сүүл |
- ↑ Скудериа Ферраритай тэнцүү
Цахим холбоос
засварлахЭшлэл
засварлах- ↑ Их Британийн аж ахуйн нэгжийн бүртгэлд бүртгүүлсэн нэр
- ↑ Mercedes W 196 R (1955), хандсан 2016-10-26
- ↑ Mike Lawrence: Grand Prix Cars 1945-65, S. 220.
- ↑ 1974 оны Формула-1-ийн уралдаанаас эхлэн тогтсон дугаартай болсон. Үүнээс өмнөx уралдаан бүрт өөр өөр дугаартай байв.