Европын алтан шаахай
Европын алтан бөмбөг (Франц: Soulier d'Or, Англи: European Golden Shoe, хуучнаар European Golden Boot) нь Европын улсуудын үндэсний дээд лигийн тоглолтуудад хамгийн олон гоол оруулсан тамирчинд олгодог, хөлбөмбөгийн шагнал юм. 1967–68 оны улирлаас Францын Лэкип сэтгүүл уг шагналыг олгож эхэлсэн.
Киприйн Хөлбөмбөгийн Холбоо тус улсын лигт 40 гоол оруулсан тоглогч байсан гэж заргалдсаны дараа Лэкип сэтгүүл уг шагналаа 1996 оныг хүртэл албан ёсны бус гэж тооцох болсон бөгөөд тэр хоорондивээн тэтгэгч Адидас дангаараа шалгаруулж шагнал гардуулж байв.[1] Мөн 1990–91 оны улирлын мэргэн бууч Дарко Панчев 2006 оныг хүртэл шагналаа гардан авч чадаагүй түүхтэй.[2] 1996 оноос шинэ дүрмээр алтан шаахайн эзнийг тодруулдаг болсон байна. Тэр үеэс Европын Спортын Сэтгүүлүүд байгууллага Алтан бөмбөгийн эзнийг шалгаруулж шагнах болсон бөгөөд сул лигт олон гоол оруулсан тоглогчоос хүчтэй лигт цөөн гоол оруулсан тоглогч шагнал хүртэх магадлал өндөртэй системийг бий болгосон.
1968 - 1991
засварлах1968 - 1991 онд Европын алтан шаахай шагналыг Европын аль нэгэн улсын лигт хамгийн олон гоол оруулсан тамирчин хүртдэг байв. Үүнийг шалгаруулахад тоглож буй лигийн хүчтэй эсэх, хэдэн тоглолт явагддаг эсэхийг харгалздаггүй байлаа. Тэр үед Эйсебио, Герд Мюллер, Дуду Георгеску, Фернандо Гомеш нар 2 удаа хүртсэн.[3]
1991 - 1996
засварлахЗавсрын үеийн, албан ёсны бус ялагчид:
Улирал | Улс | Тамирчин | Баг | Лиг | Гоол | Тэмдэглэл |
---|---|---|---|---|---|---|
1991–92 | Шотланд | Алли Маккойст | Рэйнжерс | Шотландын Премьер дивизион | 34 | [5][6] |
1992–93 | Шотланд | Алли Маккойст | Рэйнжерс | Шотландын Премьер дивизион | 34 | [5][6] |
1993–94 | Уэльс | Дэвид Тэйлор | Портмэдог | Уэльсийн Премьер лиг | 43 | [5] |
1994–95 | Армени | Арсен Аветисян | Хоменетмен | Армений Премьер лиг | 39 | [5] |
1995–96 | Гүрж | Звиад Энделазе | Маргвети | Гүржийн Умаглеси Лига | 40 | [5] |
1996 оноос хойш
засварлахЕвропын тэмцээнүүдэд багуудын нь үзүүлсэн амжилтыг харгалзан тогтоодог УЕФА-гийн коэффициентээр лигүүдийг байр эзлүүлж, шилдэг 5 лигийн тоглогчдын оруулсан гоолыг 2-оор, 6-гаас 21-р байранд бичигдсэн лигийн тоглогчдын оруулсан гоолыг 1.5-аар үржүүлж тооцно.
Марио Жардел, Тьерри Анри, Диего Форлан нар 2 удаа хүртээд байна.
Эшлэл
засварлах- ↑ Smith, Paul (2007). Rangers' Cult Heroes. United Kingdom: Know The Score Books. ISBN 978-1-905449-07-1.
- ↑ "Macedonia's Pancev gets his Golden Boot". setimes.com. Татаж авсан: 2008-02-23.
- ↑ "Golden Boot: The Quotients Decide It All". soccerphile.com. Татаж авсан: 2008-02-20.
- ↑ 4.0 4.1 Сансес, Стойчков нар хувааж хүртсэн.
- ↑ 5.0 5.1 5.2 5.3 5.4 5.5 5.6 5.7 "Golden Boot ("Soulier d'Or") Awards". rsssf.com. Татаж авсан: 2008-02-23.
- ↑ 6.0 6.1 "Life and times of Ally McCoist". BBC Sport. 2001-05-21. Татаж авсан: 2008-02-23.
- ↑ "Phillips nets Golden prize". BBC Sport. 29 July 2000. Татаж авсан: 23 February 2008.
- ↑ "Larsson wins Golden Shoe". BBC Sport. 17 June 2001. Татаж авсан: 27 February 2008.
- ↑ 9.0 9.1 9.2 9.3 "Golden Shoe award winners". European Sports Magazines. Эх хувилбараас архивласан: 4 Есдүгээр сар 2019. Татаж авсан: 7 March 2008.
- ↑ "Henry set for golden shoe". BBC Sport. 24 May 2004. Татаж авсан: 23 February 2008.
- ↑ 11.0 11.1 Thierry Henry and Diego Forlán were joint winners
- ↑ "Luca Toni". World Soccer Magazine. 28 February 2007. Эх хувилбараас архивласан: 29 Зургадугаар сар 2011. Татаж авсан: 12 December 2010.
{{cite web}}
: Check date values in:|archive-date=
(help) - ↑ "Totti crowned Europe's top scorer". UEFA. 18 June 2007. Татаж авсан: 23 February 2008.
- ↑ "Ronaldo scoops ESM Golden Shoe". UEFA. 17 June 2008. Татаж авсан: 17 June 2008.
- ↑ "Forlán claims Golden Shoe and Pichichi awards". UEFA. 1 June 2009. Татаж авсан: 1 June 2009.
- ↑ "Messi wins ESM Golden Shoe". World Soccer Magazine. 18 May 2010. Эх хувилбараас архивласан: 6 Аравдугаар сар 2010. Татаж авсан: 12 November 2010.
Гадны холбоос
засварлах- European Sports Magazine
- 2009–10 standings at WorldSoccer.com
- UEFA coefficients list
- "European Golden Shoe winners from 1968 to 1991". napit.co.uk. Татаж авсан: 2008-03-07.