Адидас ХК (Adidas) нь Херцогенаурах хотод төвтэй, германы спорт бараа үйлдвэрлэгч бөгөөд тус компанийн маркийн нэрэнд Адидасаас гадна Reebok болон ТаилорМаде зэрэг охин компаниуд багтдаг. Энэ концерн нь дэлхийд Найкигийн дараа хоёрт ордог спорт барааны том үйлдвэрлэгч юм. 1998 оноос хойш тус аж ахуйн нэгж нь DAX-д бүртгэгдсэн.

Адидас АГ
adidas AG
Хууль эрх зүйн хэлбэрХувьцаат компани
Аж үйлдвэрийн салбарСпорт бараа
Үүсгэн байгуулагдсан1949 оны 8 сарын 18
Үүсгэн байгуулагчАдольф Дасслер
Рудольф Дасслер
Төв байрХерцогенаурах, Бавари, Герман
Үйл ажиллагааны бүсДэлхий даяар
Удирдах хүмүүсКаспер Рорштед (ТУЗ-ийн дарга)
Игор Ландау (ТУЗ-ийн гишүүн)
Орлого16,92 тэрбум евро[1]
Ажилчид55.555[1]
Цахим хуудасwww.adidas-group.com
 
Адидасын лого
 
Херцогенаурах дахь үйлдвэрийн дэлгүүр

1920-иод оны эхээр ах дүү Дасслерын Адольф болон Рудольф нар ээжийнхээ хуучин угаалгын өрөөнд спорт загварын пүүзийг зөвхөн захиалгаар тухайн тамирчны хөлд тааруулан үйлдвэрлэж эхэлсэн аж. Гэвч ах дүүсийн хооронд санал зөрөх явдал их байдаг байлаа. Рудольф нь нэлээд сэргэлэн, хүмүүстэй харьцаа сайтай бизнесмен байсан бол, Адольф нь зожигдуу, гэхдээ гарын дүй сайтай нэгэн байв.

1928 онд ах дүү Дасслерын хийсэн гутал анх удаа Амстердамын Олимпын наадмын хөнгөн атлетикийн тэмцээнд хэрэглэгджээ. 1930-аад оны дундуур хэд хэдэн төрлийн спорт загварын гутлыг төрөл бүрийн спортод зориулан үйлдвэрлэсэн байна.

Дасслерын Адольф болон Рудольф нар 1933 оноос эхлэн ГҮСАН-д гишүүнээр элссэн байна. Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлөөр тэдний гутлын үйлдвэрт танк эсэргүүцэгч буу панцершрек-г үйлдвэрлэсэн бөгөөд үйлдвэрлэлтэндээ франц ажилчдыг албадан ажиллуулж байжээ.[2]

Дайны дараа ах дүүс маргалдсаны улмаас өөр өөрийн замыг хөөх болов. Дасслерын Рудольф 1948 онд Пума /Puma/ компанийг үүсгэн байгуулсан ба энэ нь удаан хугацаанд спорт гутлын үйлдвэрлэлд хүчтэй өрсөлдөгч байсан юм. Ах дүүсийн бий болгосон компаниуд олон төрлийн спортод зориулсан төрөл бүрийн спорт гутлыг үйлдвэрлэж байв.

Өнөөгийн Адидас хувьцаат компанийг Дасслерын Адольф 1949 оны наймдугаар сарын 18-нд үүсгэн байгуулжээ. Компанийн нэр нь хоёр нэрийн товчлолыг нийлүүлэн бүтээсэн үг бөгөөд өөрийг нь авгайлан дууддаг байсан Ади дээр овгийнхоо эхний гурван үсгийг нэмэн бүтээсэн аж. Адольфын хийсэн хөлбөмбөгийн гутлыг германы хөлбөмбөгийн шигшээ баг хүртэл хэрэглэж байсны дотор Бернийн гайхамшиг хэмээн нэрлэгдэх 1954 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ялалт байгуулсан нь, Адидас компанийн шинэ шийдэл болох уландаа хадаастай гутлын ач тус байсан гэж үздэг аж. Үүнээс хойш тун удалгүй тус компанийг дэлхий даяар мэдэх болсон юм.

Адидас өөр олон төрлийн спорт барааг үйлдвэрлэх болсон ба анхандаа хөлбөмбөгт, 1967 оноос эхлэн францын хувцасны үйлдвэр Ле Кок Спортифтэй хамтран спорт загварын хувцсыг ч үйлдвэрлэжээ. 1978 онд Дасслерын Адольф нас барсан энэ үед тус компани спортын бараагаар дэлхийд тэргүүлэгч болсон байсан ба түүнээс хойш Адольфын гэр бүл цааш нь үйл ажиллагааг үргэлжлүүлэн явж байна. Түүнээс гадна Адидас үйлдвэрлэлээ хэт хямд цалинтай улсуудад шилжүүлсний улмаас 80-аад оны дундуур эдийн засгийн хүнд байдалд орсон нь гэр бүлийн компанийг гэр бүлийн бус хөрөнгө оруулагчдад үүдээ нээх эхлэл болсон байна.

Худалдсан болон хөрөнгийн биржид орсон нь

засварлах

1990 оны долоодугаар сарын 7-нд Дасслерын гэр бүл компанийнхаа 80 хувийг францын бизнесмен Бернард Тапид 1,6 тэрбум франц франкаар[3] зарсан нь тухайн үедээ ойролцоогоор 470 сая ДМ[4] байв. Тапи дараа жил нь өөрийнхөө 20 хувийг их британийн Пентланд группэд худалдтал, Пентланд групп 1992 онд Адидасын үлдсэн бүх хувийг худалдаж авах санал гаргасан ч, санхүүгийн шалгалтын мэдээ хийлгэсний дараа 1992 оны зун худалдаж авах саналаа буцаан авсан байсан 20 хувиа ч буцаан Тапид зарсан байна.[5][6][7][8] Тапиг дампуурсны дараа эхлээд түүний хувийг банк нь эзэмшиж байгаад 1994 онд францын бизнесмен Роберт Льуис-Дрейфуст худалджээ. 1993 он хүртэл Адидас Интернационал Холдинг ГмбХ гэсэн хязгаардлагдмал хариуцлагатай компани байснаа 1993 онд Адидас АГ буюу хувьцаат компани болон эрх зүйн хэлбэрээ өөрчилжээ. 1995 онд Франкфуртын хөрөнгийн биржэд хувьцаагаа байрлуулсан. 1996 MDAX-д, 1998 онд DAX-д бүртгэгдсэн байна.[9]

1997 онд Адидас францын спортын бараа үйлдвэрлэгч Саломон компанийг 2,4 тэрбум ДМ-аар худалдан аваад нэг хэсэгтээ Адидас-Саломон гэж нэрээ өөрчлөв.[10] Саломон нь ихэвчлэн өвлийн спортын бараа үйлдвэрлэдэг байсан учраас аль аль компани нь бүтээгдэхүүнийхээ хүрээг тэлэх бодлоготой байсан ч тус худалдан авалт нь алдагдал хүлээжээ. Ингээд 2005 онд Саломоныг 485 сая еврогоор Амер Спортс-д зарсан байна.

Реебокийг шилжүүлэн авсан нь

засварлах
 
Реебок лого

Саломоныг зарах төлөвлөгөөг гаргах үедээ л тухайн үеийн гурав дахь том өрсөлдөгч болох Реебоктэй /Reebok/ нэгдэх санаа гарсан, дэлхийн зах зээлд тэргүүлэгч Найкид ойртон очих бодлого байв. Ингээд 2006 оны нэгдүгээр сарын 31-нд "Рийбок интернационал Лтд". компанитай нэгдсэн. Рийбокийн хувьцаа эзэмшигчид хувьцаа бүрдээ 59 америк доллар бэлнээр хүлээн авчээ. Реебокийг худалдан авсан нийт үнэ нь 3,1 тэрбум евро болсон байна.

Цахим холбоос

засварлах
  Commons: Адидас – Викимедиа дуу дүрсний сан
  1. 1.0 1.1 Geschäftsbericht 2015 (Memento 30. Гуравдугаар сар 2017 цахим архивт), хандсан 2016-03-25, нийтлэгч Адидас
  2. Panzerschreck im Schuhimperium
  3. Jacques Neher: Pentland Breaks Deal to Buy Adidas. In: International Herald Tribune, 16. Oktober 1992.
  4. "AFP-Meldung vom 8. Juni 2005". Эх хувилбараас архивласан: 2018-07-18. Татаж авсан: 2016-11-16. {{cite web}}: no-break space character in |title= at position 19 (help)
  5. Auf Pump gegründet. spiegel.de, 19. August 1991.
  6. Pentland sells Adidas holding back to Tapie. independent.co.uk, 1. Dezember 1992.
  7. Adidas: Trost für die Briten. spiegel.de, 19. Oktober 1992.
  8. Das Geschäft seines Lebens. spiegel.de, 13. Juli 1992.
  9. Historical Index Compositions of the Equity- and Strategy Indices of Deutsche Börse. Deutsche Börse, Version 3.3, September 2008, abgerufen am 10. November 2016 (PDF; 110 kB).
  10. Der Retter kommt aus Frankreich, Focus, 2011-05-18