Босфорын хоолой

Босфорын хоолой (Эртний Грек: Βόσπορος ”үхрийн гарам”, Эртний Грек: βοῦς [боўс] Error: {{Lang}}: Non-latn text/Latn script subtag mismatch (help) ”үхэр, амбан шар[1]” ба Эртний Грек: πόρος [пόрос] Error: {{Lang}}: Non-latn text/Latn script subtag mismatch (help) ”зам, гарам” гэдгээс; туркээр Boğaz ”багалзуур”, буюу өөрөөр Karadeniz Boğazı ”хар тэнгисийн багалзуур”; хуучирсан ”Константинополийн хоолой”) нь Ази ба Европ тивийн хоорондох хоолой бөгөөд энэ нь Хар тэнгисийг Гантиг тэнгистэй холбоxын сацуу өмнөд евразийн дотоодын хил болдог. Хоолойн хоёр талд хоёуланд нь Стамбул хот орших ба тус хотын газар зүйн төлөвт ихээхэн нөлөөлдөг. Босфорын хоолойн урт нь 30 километр орчим, өргөн нь 700-аас 2500 метр хүрнэ. Хоолой гүн нь дунд хэсэг орчмоороо 36-аас 124 метрийн хооронд хэлбэлзэнэ. Мөн Босфорын хоолойн баруун талд нь Алтан эвэр орших бөгөөд энэхүү сунан тогтсон буланг эрт дээрээс хүний гараар бүтээгээгүй буюу байгалийн усан боомтоор ашигласаар иржээ.

Босфорын хоолой
Босфорын хоолой нь европ (зүүн) болон ази тивийн аль алинд нь оршино (зургийн доод хэсэгт Стамбул). Зүүн доод талд Алтан эвэр харагдана.
Босфорын хоолой нь европ (зүүн) болон ази тивийн аль алинд нь оршино (зургийн доод хэсэгт Стамбул). Зүүн доод талд Алтан эвэр харагдана.
Босфорын хоолой нь европ (зүүн) болон ази тивийн аль алинд нь оршино (зургийн доод хэсэгт Стамбул). Зүүн доод талд Алтан эвэр харагдана.
Холбох ус зүй Гантиг тэнгис
Ус зүйтэй Хар тэнгис
Тусгаарлах эх газар Ази
Эх газраас Европ
Ерөнхий мэдээлэл
Газар зүйн байршил 41° 7′ У, 29° 5′ ЗКоординат: 41° 7′ У, 29° 5′ З
Босфорын хоолой (Турк)
Босфорын хоолой (Турк)
Босфорын хоолой
Босфорын хоолой
Урт 30 км
Хамгийн нарийн хэсэг 0,7 км
Эргийн суурин Стамбул
Гүүр Долоодугаар сарын 15-ны гэрч гүүр, Фатих Султан Мехмедийн гүүр, Явуз Султан Селимийн гүүр
Туннел Мармарай, Еврази туннел

Хоолойгоор дамжин өнгөрөх олон улсын усан тээврийн эрх зүйн орчныг 1936 оны Монтрөгийн гэрээгээр зохицуулсан байдаг.

Босфорын хоолой үүссэн асуудал геологийн эрдэмтдийн дунд маргаантай байдаг. Судлаачдын үзэж буйгаар Хар далайн усны түвшин нэмэгдсэний улмас 7600 жилийн тэртээ бий болсон гэсэн таамаг байдаг.

Энэ хоолой нь Болгар, Гүрж, Румын, Орос, Украины хувьд далайн тээврийн чухал гарц юм.

Энэ хоолойгоор жилдээ 25 мянган хөлөг онгоц тээвэр хийдэг байсан, одоо жил бүр 40,000 гаруй хөлөг онгоц Босфорын хоолойгоор дамжин өнгөрдөг юм. Хоолойн гарц, түгжрэлийн асуудлыг шийдэх нь Истанбулаас баруун тийш 50-100 км урт усан онгоцоор дамжин өнгөрөх Истанбулын суваг барих замаар шийдэгдэх ёстой болоод байгаа.

Цахим холбоос

засварлах
  Commons: Босфорын хоолой – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эх сурвалж

засварлах
  1. There is a certain (Oxonian) tradition of equating the name "Oxford" with "Bosporus", see e.g. Wolstenholme Parr, Memoir on the propriety of the word Oxford, Oxford,1820, esp. p. 18