Сицили
Сицили (итали. Sicilia [siˈtʃiːlja]) — Италийн муж бөгөөд томоохон аралын нэр. Мөн аралыг ойролцоо Липари (итали. Isole di Lipari), Эгади ( итали. Isole Egadi), Пантеллери (итали. Pantelleria), Устика (итали. Ustica) болон Пелаги (итали. Isole Pelagie) арлууд оршдог.
Түүхийнхээ ихэнх хугацаанд Сицили нь Газар дундын тэнгисийн худалдааны зангилаа таатай байршилтай тул стратегийн чухал ач холбогдолтой байсан. Цицерон Эртний Грекийн Сиракуз хотыг Грекийн хамгийн том, хамгийн үзэсгэлэнтэй хот гэж тодорхойлсон байдаг. МЭ 1-р мянганы үед арлын хүн ам 2 сая гаруй байсан тул Сицили нь манай гаригийн хамгийн их хүн амтай шигүү бүс нутаг байсан юм.
Газарзүйн байрлал
засварлахТалбай — 25 832,39 км². Хүн ам — 5 092 732 (2014 оны байдлаар).
Сицили — Италийн хамгийн том газар нутагтай муж. Тус арал Италийн их газраас Мессины хоолойгоор (итали. Stretto di Messina) тусгаарлагддаг байна.
Сицилийн арал дээр ойролцоогоор 3329 метр өндөр дээр идэвхтэй Этна галт уул (итали. Etna) болон хэд хэдэн идэвхгүй галт уул байдаг. Ойролцоох Сицилийн зүүн хойд хэсэгт орших Липари арал дээр идэвхтэй Стромболи галт уул (итали. Stromboli ) байдаг ажээ.
Сицилийн арал нь уулархаг газар нутаг давамгайлдаг бөгөөд хэд хэдэн нуруу байдаг бөгөөд тэдгээрийн хамгийн том нь Сицилийн Апеннин юм. Арлын нийт нутаг дэвсгэрийн дөнгөж 14 хувийг тэгш тал эзэлдэг. Хойд талаараа ихэвчлэн чулуурхаг, өмнөд хэсгээрээ элсэрхэг Сицили арлын эргийн нь 1000 км орчим урт ажээ. Сицилийн төв хэсэг нь уулархаг нутаг дэвсгэртэй. 144 км урт Салсо (итали. Salso) болон 113 км урт урсдаг Симето (итали.Simeto) голууд нь тус арлын хамгийн том голууд юм.
Сицилийн Палермо, Катанья бол хамгийн их хүн амтай хотууд юм.