Польш
Бүгд Найрамдах Польш Улс (пол. Rzeczpospolita Polska) — Төв Европт оршдог улс. Умард хэсэг нь Балтын тэнгисээр хүрээлэгдэж, зүүн хойд талаараа Оросын Холбооны Улс (Калининград муж), Литва, зүүн хэсгээрээ Беларусь, Украин, өмнөд талаараа Словак, Чех, баруун талаараа Герман гэх долоон улстай газраар хиллэдэг. Польшийн нийт газар нутаг нь 312,679 км² бөгөөд үүгээрээ дэлхийд 69-д, Европт 9-т орно. Хүн ам нь 38.5 сая гаруй бөгөөд үүгээрээ дэлхийд 33-т жагсдаг. Нийт иргэдийн 87 % католик шашинтай. Нийслэл нь -Варшав хот, үүнээс гадна Краков, Лодзь буюу Үж, Вроцлав, Познань, Шчецин зэрэг том хотуудтай.
Бүгд Найрамдах Польш Улс Rzeczpospolita Polska (Польш)
| |
---|---|
Төрийн дуулал: Mazurek Dąbrowskiego "Домбровскийн мазур бүжиг" | |
Нийслэл ба томоохон хот | Варшав 52°13′N 21°02′E / 52.217°N 21.033°E |
Албан ёсны хэл | Польш хэл[1] |
Угсаатны бүлгүүд (2011)[2] |
|
Шашин (2011)[3] |
|
Ард түмний нэршил | |
Төр засаг | Нэгдмэл парламентын бүгд найрамдах улс |
Анджэй Дуда | |
Дональд Туск | |
Хууль тогтоох байгууллага | Парламент |
Сенат | |
Сейм | |
Түүх | |
4 сарын 14, 966 он | |
4 сарын 18, 1025 он | |
7 сарын 1, 1569 он | |
10 сарын 24, 1795 он | |
11 сарын 11, 1918 он | |
9 сарын 17, 1939 он | |
2 сарын 19, 1947 он | |
12 сарын 31, 1989 он[4] | |
Газар нутаг | |
• Нийт | 312696 км2[5] (69) |
• Усны эзлэх талбай (%) | 1.48 (2015)[6] |
Хүн ам | |
• 2022 тооллого | 38,036,118[7] (38) |
• Нягтаршил | 122/км2 (98) |
ДНБ (ХАЧП) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $1.705 их наяд[8] (21) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $45,343[8] (41) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $748.8 тэрбум[8] (22) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $19,912[8] (50) |
ОТББИ (2020) | 27.2[9] бага |
ХХИ (2021) | ▲ 0.876[10] маш өндөр · 34 |
Мөнгөний нэгж | Злоты (PLN) |
Цагийн бүс | UTC+1 (ТЕЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+2 (ТЕЗЦ) |
Огнооны формат | өө.сс.жжжж (МЭ) |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +48 |
Домэйн нэр | .pl |
966 онд захирагч I Мешко Католик шашинтан болсноор Польш улс анх бүрэлдэн тогтсон гэгддэг. Польш нь 1025 онд вагт улс болсон бөгөөд 1569 онд Литвын гүнлигтэй холбоо байгуулж нэгдсэнээр Польш-Литвын холбоот улсыг байгуулжээ. 1791 оны 5-р сарын 3-нд Европ тив дахь анхны Үндсэн хууль баталсан байна. Энэ холбоот улс нь 1795 онд нурж, газар нутаг нь Прусс, Орос, Австри гурвын хооронд хуваагджээ. Польш нь 1918 онд Дэлхийн нэгдүгээр дайны дараа Версалийн Гэрээний дагуу тусгаар тогтнолоо олж авсан боловч Дэлхийн хоёрдугаар дайнд Нацист Герман, ЗХУ хоёрт эзлэгдэж тусгаар тогтнолоо дахин алдсан гэж үздэг. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Польш нь 6 сая гаруй иргэнээ алдсан бөгөөд хэдэн жилийн дараа ЗХУ-ын удирдлага дор "Зүүн эвсэл"-ийн Социалист Бүгд найрамдах улс болсон байна. 1989 онд коммунист дэглэм нуран унаж Польшийн шинэ Үндсэн Хуулинд зааснаар "Польшийн гурав дахь Бүгд найрамдах улс" бий болжээ. Польш нь 16 муж буюу войевүдство-с (пол. województwo) бүрэлдсэн холбооны парламентын засаглалтай орон юм.
Польш Улс нь анх НҮБ байгуулахад оролцсон 51 гишүүний нэг бөгөөд 1999 оны 3-р сарын 12-ноос НАТО, 2004 оны 5-р сарын 1-ээс Европын Холбооны гишүүн бөгөөд 2007 оны 12-р сарын 21-нээс Шенгений орнуудын нэг болсон. Эдийн засгийн тогтвортой хөгжилтэй, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн орон.
Польшийн мөнгөн тэмдэгтийг злот гэдэг. 1 злот нь 0.27 орчим ам доллартай тэнцэх ханштай. Задгай мөнгийг нь грош гэнэ.
Засаг захиргааны хуваарь
засварлахПольшийн нэгдүгээр түвшний (том) засаг захиргааны нэгжийг польшоор "województwo" гэдэг. Үүний эртний утга нь монголоор «цэргийн ноёны эзэмшил нутаг» гэнэ. "Орос-Монгол толь" (1982)[11]-т воевод - «мужийн цэргийн ноён» гэж, воеводство - «муж» гэж орчуулагдсан байдаг. 1999 оноос доорх нэр бүхий 16 муж болон өөрчлөн байгуулагджээ[12]:
- Бага Польш - төв хот нь Краков
- Варми-Мазури - төв хот нь Ольштын
- Доод Силези - төв хот нь Вроцлав
- Их Польш - төв хот нь Познань
- Куяви-Померан - төв хот нь Быдгощ
- Лодзь - төв хот нь Лодзь
- Люблин - төв хот нь Люблин
- Любуш - төв хотууд нь Зелёна-Гура, Гожув-Велькопольски
- Мазови - төв хот нь Варшав
- Ополе - төв хот нь Ополе
- Өрнөд Померан - төв хот нь Шчецин
- Подкарпат (Карпатынзах) - төв хот нь Жешув
- Подласки (Ойнзах) - төв хот нь Белосток
- Померан - төв хот нь Гданьск
- Светокришки - төв хот нь Кьелце
- Силези - төв хот нь Катовице
Хотууд
засварлахМөн үзэх
засварлахЦахим холбоос
засварлахWiktionary: Польш – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эшлэл
засварлах- ↑ Constitution of the Republic of Poland, Article 27.
- ↑ Struktura narodowo-etniczna, językowa i wyznaniowa ludności Polski. Narodowy Spis Powszechny Ludności i Mieszkań 2011 [National-ethnic, linguistic and religious structure of Poland. National Census of Population and Housing 2011] (PDF) (польш хэлээр). Central Statistical Office. 2015. p. 36. ISBN 978-83-7027-597-6.
- ↑ Struktura narodowo-etniczna, językowa i wyznaniowa ludności Polski. Narodowy Spis Powszechny Ludności i Mieszkań 2011 [National-ethnic, linguistic and religious structure of Poland. National Census of Population and Housing 2011] (PDF) (польш хэлээр). Central Statistical Office. 2015. p. 93. ISBN 978-83-7027-597-6.
- ↑ "The Act of December 29, 1989 amending the Constitution of the Polish People's Republic". Internetowy System Aktów Prawnych. Татаж авсан: 18 Аравдугаар сар 2020. (Польш хэлээр)
- ↑ GUS. "Powierzchnia i ludność w przekroju terytorialnym w 2018 roku".
- ↑ "Surface water and surface water change". Organisation for Economic Co-operation and Development (OECD). Татаж авсан: 11 Аравдугаар сар 2020.
- ↑ "Statistical Bulletin No 11/2022". Statistics Poland. Татаж авсан: 23 Арванхоёрдугаар сар 2022.
- ↑ 8.0 8.1 8.2 8.3 "World Economic Outlook Database, April 2023". IMF.org. International Monetary Fund. Дөрөвдүгээр сар 2023.
- ↑ "Gini coefficient of equivalised disposable income". Eurostat. Архивласан огноо 9 Аравдугаар сар 2020. Татаж авсан: 21 Зургаадугаар сар 2022.
- ↑ Nations, United (8 Есдүгээр сар 2022). "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. Татаж авсан: 11 Есдүгээр сар 2022.
- ↑ Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нарын зохиосон "Орос-Монгол толь"-ын 1982 оны II хэвлэл.
- ↑ "Ustawa z dnia 24 lipca 1998 r. o wprowadzeniu zasadniczego trójstopniowego podziału terytorialnego państwa (Dz.U. z 1998 r. Nr 96, poz. 603)". Archived from the original on 4 Долдугаар сар 2019. Татаж авсан: 10 Арван нэгдүгээр сар 2017.
{{cite web}}
: Check date values in:|access-date=
and|archive-date=
(help)