Уильямс Ф1 баг (англ. Williams) нь британийн уралдааны спортын баг бөгөөд түүний төв нь английн Гров хотод байрладаг юм. Энэхүү уралдааны баг нь 1977 оноос хойш Формула-1-д идэвхтэй оролцож байгаа ба нийт 114 гран-при ялалт болон 9 удаагийн зохион бүтээгчийн дэлхийн аварга цолыг хүртэж байсан нь тус багийг формула-1-ийн түүхэнд дээгүүр амжилт үзүүлж байсан багуудын тоонд оруулдаг байна. 2016 оны Формула-1 уралдаанд Уильямс Мартини Расинг гэх нэртэй, Валттери Боттас болон Фелипе Масса нарын жолоочтойгоор оролцож байна.

Уильямс
Уильямс Ф1 багийн бэлгэ тэмдэг
Уильямс Ф1 багийн бэлгэ тэмдэг
Бүтэн нэрУильямс Мартини Расинг
Компанийн төвНэгдсэн Хаант Улс Гров, Англи
КомпаниУильямс Гранд Прикс Энжинееринг Лтд.[1]
Багийн даргаНэгдсэн Хаант Улс Франк Уильямс
Техникийн
захирал
Нэгдсэн Хаант Улс Пат Симондс
ҮндэслэгчНэгдсэн Хаант Улс Франк Уильямс
Цахим хуудасwww.williamsf1.com
2024 оны Формула-1
ЖолоочАмерикийн Нэгдсэн Улс Логан Саржент (2) 
Тайланд Александер Албон (23) 
Аргентин Франко Колапинто (43) 
Туршилтын жолоочАргентин Франко Колапинто
ШассиУильямс FW46
ХөдөлгүүрМерседес-Бенц 1.6 V6 Турбо
ДугуйПирелли
Статистик
Анхны гран приИспани, 1977
Оролцсон уралдаан830
Зохион
бүтээгчийн ДА
9 (1980, 1981, 1986, 1987, 1992, 1993, 1994, 1996, 1997)
Жолоочийн ДА7 (1980, 1982, 1987, 1992, 1993, 1996, 1997)
Уралдааны ялалт114
Оноо3620
Поле байрлал128
х.х.у. тойролт133

1969 онд Франк Уильямс өөрийн анхны моторт спортын багийг Франк Уильямс Расинг Кар гэх нэртэйгээр үүсгэн байгуулсан боловч удалгүй 1976 онд австри-канадын бизнесмен Валтер Вольфд худалдсан бөгөөд тэрбээр худалдан авсаныхаа дараа Валтер Вольф Расинг болгон өөрчлөн нэрлэжээ. Уильямс эндээс гараад 1977 онд инженер Патрик Хеадийн хамт Уильямс Гранд Прикс Энжинееринг багийг үүсгэн байгуулав. Патрик нь олон жил тус багийн хамтран эзэмшигч байсан юм. 2009 оны арваннэгдүгээр сараас австрийн хөрөнгө оруулагч болоод уралдааны нисгэгч Тото Вольфф нь Уильямсийн бага хувийг эзэмших болсон. Түүнээс хойш тус багийн удирдлагын зөвлөлд багтах болов.[2]

Энэ компани нь 2011 оны гуравдугаар сараас Франкфуртын хөрөнгийн биржид бүртгэгдсэн.

Багийн түүх

засварлах
 
1977 онд Уильямсийн хэрэглэсэн будаг бүхий Марч 761 загвар

1966 онд Франк Уильямс өөрийн уралдааны баг болох Франк Уильямс Расинг Карыг үүсгэн байгуулжээ. Ингээд тус баг нь Формула-3 болон Формула-2-т оролцох болсон байна. 1969 оноос эхлэн Брэбемээс нэгэн шасси худалдан авсаны дараа Формула-1 оролцож эхэлжээ. Дараа жил нь Де Томасо, Политоис болон Исо Риволта компаниудтай хамтран ажиллах болсон нь түүнд өөрийн гэсэн уралдааны тэрэг угсрах боломжийг олгосоноор хэрэглэгч багаас зохион бүтээгч баг болгов. Гэсэн ч өөрийн гэсэн тэрэгтэй болсон нь санасанаар болсонгүй. Учир тус баг өөрийн тэргээ зохион бүтээх, засах, цааш нь хөгжүүлэх гэх мэт нь тэдний хэрээс хэтэрсэн даалгавар байлаа. Газрын тосны хямралтай холбоотойгоор Исо Риволта тэдэнтэй тохирсон мөнгөө ч төлж дийлэхээ болив. Энэ мэт байдлаас шалтгаалан тус баг 70-аад оны дундуур санхүүгийн хүнд байдалд орсон байна. Франк Уильямсийг тухайн үед "Формула-1-ийн өлсгөлөнд нэрвэгдэгч" хэмээх нэрийг зүүж байсны учир нь тэрбээр Ферраригийн хэрэглэсэн дугуйны хогийн цэгээс хуучин дугуй түүхээс гадна, гудамжинд байх утасны хоргоноос бизнесийн яриагаа хийж байв. Уильямсийн өр нь л гэхэд тухайн үед хэд хэдэн 100.000 фунт болсон байж.

Тоон үзүүлэлт

засварлах

Формула-1-ийн статистик

засварлах

Мэдээ: 2017 оны Японы гран при

Улирал Багийн нэр Шасси Хөдөлгүүр Дугуй Гран при Ялалт Хоёрт Гуравт Поле х.х. тойролт Оноо ДА-жагсаалт
1978 Уильямс Гранд Прикс Энжинееринг Уильямс FW06 Форд Косворт DFV 3.0 V8 G 16 1 2 11 9.
1979 Албилад-Саудиа Расинг Теам Уильямс FW06/FW07 Форд Косворт DFV 3.0 V8 G 15 5 2 3 3 3 75 2.
1980 Албилад Уильямс Расинг Теам Уильямс FW07B Форд Косворт DFV 3.0 V8 G 14 6 6 6 3 6 120 1.
1981 ТАГ Уильямс Расинг Теам Уильямс FW07C Форд Косворт DFV 3.0 V8 G 15 4 6 3 2 7 95 1.
1982 ТАГ Уильямс Расинг Теам Уильямс FW07C/FW08 Форд Косворт DFV 3.0 V8 G 15 1 4 2 1 58 4.
1983 ТАГ Уильямс Расинг Теам Уильямс FW08C/FW09 Форд Косворт DFV 3.0 V8 G 15 1 1 1 38 4.
1984 Уильямс Гранд Прикс Энжинееринг Уильямс FW09/FW09B Хонда RA163E 1.5 V6t
Хонда RA164E 1.5 V6t
G 16 1 1 25,5 6.
1985 Канон Уильямс Хонда Теам Уильямс FW10 Хонда RA164E 1.5 V6t G 16 4 3 1 3 4 71 3.
1986 Канон Уильямс Хонда Теам Уильямс FW11 Хонда 1.5 V6t G 16 9 5 5 4 11 141 1.
1987 Канон Уильямс Хонда Теам Уильямс FW11B Хонда 1.5 V6t G 16 9 7 2 12 7 137 1.
1988 Канон Уильямс Теам Уильямс FW12 Жудд 3.5 V8 G 16 2 1 20 7.
1989 Канон Уильямс Теам Уильямс FW12C/FW13 Рено 3.5 V10 G 16 2 4 5 1 1 77 2.
1990 Канон Уильямс Теам Уильямс FW13B Рено 3.5 V10 G 16 2 1 1 1 5 57 4.
1991 Канон Уильямс Теам Уильямс FW14 Рено 3.5 V10 G 16 7 6 4 6 8 125 2.
1992 Канон Уильямс Теам Уильямс FW14B Рено 3.5 V10 G 16 10 9 2 15 11 164 1.
1993 Канон Уильямс Уильямс FW15C Рено 3.5 V10 G 16 10 7 5 15 10 168 1.
1994 Ротманс Уильямс Рено Уильямс FW16 Рено 3.5 V10 G 16 7 6 6 8 118 1.
1995 Ротманс Уильямс Рено Уильямс FW17 Рено 3.0 V10 G 17 5 7 5 12 6 118 2.
1996 Ротманс Уильямс Рено Уильямс FW18 Рено 3.0 V10 G 16 12 7 2 12 11 175 1.
1997 Ротманс Уильямс Рено Уильямс FW19 Рено 3.0 V10 G 17 8 2 5 11 9 123 1.
1998 Винфильд Уильямс Уильямс FW20 Мекаxроме 3.0 V10 G 16 3 38 3.
1999 Винфильд Уильямс Уильямс FW21 Супертек 3.0 V10 B 16 1 2 1 35 5.
2000 BMW Уильямс Ф1 Теам Уильямс FW22 BMW 3.0 V10 B 17 3 36 3.
2001 BMW Уильямс Ф1 Теам Уильямс FW23 BMW 3.0 V10 М 17 4 4 1 4 8 80 3.
2002 BMW Уильямс Ф1 Теам Уильямс FW24 BMW 3.0 V10 М 17 1 5 7 7 3 92 2.
2003 BMW Уильямс Ф1 Теам Уильямс FW25 BMW 3.0 V10 М 16 4 6 2 4 4 144 2.
2004 BMW Уильямс Ф1 Теам Уильямс FW26 BMW 3.0 V10 М 18 1 2 1 1 2 88 4.
2005 BMW Уильямс Ф1 Теам Уильямс FW27 BMW 3.0 V10 М 18 2 2 1 66 5.
2006 Уильямс Ф1 Теам Уильямс FW28 Косворт 2.4 V8 B 18 1 11 8.
2007 AT&T Уильямс Уильямс FW29 Тоёота 2.4 V8 B 17 1 33 4.
2008 AT&T Уильямс Уильямс FW30 Тоёота 2.4 V8 B 18 1 1 26 8.
2009 AT&T Уильямс Уильямс FW31 Тоёота 2.4 V8 B 17 1 34,5 7.
2010 AT&T Уильямс Уильямс FW32 Косворт 2.4 V8 B 19 1 69 6.
2011 AT&T Уильямс Уильямс FW33 Косворт 2.4 V8 P 19 5 9.
2012 Уильямс Ф1 Теам Уильямс FW34 Рено 2.4 V8 P 20 1 1 1 76 8.
2013 Уильямс Ф1 Теам Уильямс FW35 Рено 2.4 V8 P 19 5 9.
2014 Уильямс Мартини Расинг Уильямс FW36 Мерседес-Бенц 1.6 V6 Турбо P 19 3 6 1 2 320 3.
2015 Уильямс Мартини Расинг Уильямс FW37 Мерседес Бенц 1.6 V6 Турбо P 19 4 257 3.
2016 Уильямс Мартини Расинг Уильямс FW38 Мерседес Бенц 1.6 V6 Турбо P 21 138 5.
2017 Уильямс Мартини Расинг Уильямс FW40 Мерседес-AMG F1 M08 EQ Power+ P 15 1 65 5.
Нийт 672 114 111 86 128 133 3535  

Цахим хуудас

засварлах
  Commons: Уильямс Ф1 – Викимедиа дуу дүрсний сан
  1. Их Британий худалдааны бүртгэлд бүртгүүлсэн нэр
  2. Тото Вольфф Уильямсийн хөрөнгө оруулагч боллоо, Der Standard.at, 2009-11-20