Рено
Рено (фр. Renault, [ʀəˈno]) нь францын автомашин үйлдвэрлэгч юм. 1999 онд Ниссан болон Реногийн хооронд стратегийн түншлэл үүсгэн Рено-Ниссаныг бий болгосоноор дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчдийн нэг болжээ. 2013 онд дэлхий даяар 121.807 ажилчинтайгаар нийт 2.628.208 тээврийн хэрэгсэл үйлдвэрлэсэн аж.[2] Компаний төв байр Парисаас холгүй Булонь-Бийанкурт байралдаг байна.
Renault SA Рено С.А. | |
---|---|
Эрх зүйн хэлбэр | Хувьцаат Компани |
ISIN | FR0000131906 |
Үүсгэн байгуулагдсан | 1898 |
Төв байр | Булонь-Бийанкур, Франц |
Удирдлага | Карлос Гон |
Ажилчид | 120.136 (2015-12-31)[1] |
Эргэлтийн хөрөнгө | 45,3 тэрбум EUR (2015)[1] |
Салбар | Автомашины аж үйлдвэр |
Цахим хуудас | www.renault.com |
Түүх
засварлахҮүсгэн байгуулагдсан болон эхний жилүүд
засварлахSociété Renault Frères (Ах дүү Реногийн компани)-ийг Луи Рено (1877-1944), Фернанд Рено (1865-1909) болон Марсель Рено (1872-1903) ах дүү нар 1899 оны хоёрдугаар сарын 25-нд албан ёсоор үүсгэн байгуулжээ.[3] Гэхдээ 1898 оны зул сарын баярын орой нь Реногийн үйлдвэрийн үүсгэн байгуулагдсан өдөр гэж үздэг. Энэ өдөр Луи Рено Булонь-Бийанкурт өөрийн үйлдвэрлэсэн модон хийцтэй автомашинаар Парис хотоор аялжээ. Яг энэ оройдоо тэрбээр энэ загварыг үйлдвэрлэх 12 захиалгын гэрээ хийсэн бөгөөд сүүлд тус загвараа «Моделл А» гэж нэрлэжээ. Renault AG1
Луи Рено нь дүү нараа нас барсанаас хойш ганцаараа компаниа удирдаж явсаар 1944 онд нас нөгчсөн юм.
Удирдлагын ажлаас гадна тэрээр техникчийн ажлаа ч үргэлжлүүлэн хийж байв. Ингэж ажилласнаар тэр олон олон патентын эрхтэй болсон нь дэлхийн автомашины хөгжилд ихээхэн тус үүрэг гүйцэтгэсэн байна. Түүний патентуудаас жишээ нэрлэвэл кардан гол, боох боломжтой очлуур, турбо компрессор (турбо цэнэглэгч), хамгаалалтын бүс болон анхны 8 цилиндрт салаа хэлбэртэй хөдөлгүүрийн нисэх онгоцонд зориулсан хийц мөн түүнчлэн хүрдэн тоормос гэх мэт.
Гэр бүлийн компанийн хөгжил ихэд хурдацтай явж байсан ба 1900 он гэхэд зуу гаран ажилчинтай болсон байв. Рено нь томоохон аж үйлдвэрлэлийн концерн тооцогдох болсон нь 1906 он байсан ба учир нь парисын таксины үйлчилгээний компани Ренод "Renault AG1" загварын 250 машин захиалснаар эхэлжээ.
1910-1939: Хоёр дайны хоорондын үе
засварлахРено хэрэглээний автомашины үйлдвэрлэлийг маш эрт эхэлжээ. 1909 он гэхэд гурав болон таван тонны даацтай ачааны автомашин, 1915 онд бүх дугуй хөтлөгчтэй болон -залагдах зүтгүүрийн машиныг үйлдвэрлэв. 1913 онд Рено арван мянга дахь автомашинаа үйлдвэрлэжээ. Энэ тоогоороо Фордын үйлдвэрлэж байсан автомашины үйлдвэрлэлийн тоотой бараг л ойролцоо байснаараа европод тодорч байв.
Дэлхийн 1-р дайны үед армид зориулан ачааны автомашин, нисэх онгоцны мотор болон сум үйлдвэрлэлээ. Рено техникийн шинэ содон шийдэл гаргахдаа гарамгай байсан ба үүний жишээнд анх удаагаа үйлдвэрлэгдсэн өөрийгөө тээгч онгоц болон эргэх цамхагтай Рено FT танк орно.
Дэлхийн 1-р дайны дараа Рено буцан автомашины үйлдвэрлэлд орсон бөгөөд дайны өмнө үйлдвэрлэлж байсан загваруудаа бага зэрэг сайжруулсан загварууд байв. Удалгүй Рено зөвхөн автомашины загвараа өргөтгөснөөс гадна өөр бүтээгдэхүүнүүд болох моторт завины хөдөлгүүр, уурын галт тэрэг, онгоцны үйлдвэрлэл зэрэгт хүчээ сорьсон байна.
Автомашины загваруудын
засварлахРеногийн бэлгэдэл
засварлах-
Рено-Диамант, Рено улсын харьяалалд орсоны дараа.
1946-1959 -
Рено-Диамант, анх байсан хэлбэрээ дуурайлган хийжээ.
1959-1972 -
Орчин үед тохируулан бүтээсэн Рено-Диамант.
1972-1981 -
Фото бэлгэдэл, Рено бичээс нь дэвсгэр өнгөтэй.
2004-2015
Цахим хуудас
засварлахЗүүлт, тайлбар
засварлах- ↑ 1.0 1.1 2015 Annual Report, Renault Group: Seite 10–11, 2016-09-03 PDF; 5,6 MB
- ↑ 2013 Annual Report s.10–11, 2015-03-10, Renault Group PDF; 5,6 MB
- ↑ vgl. Renault: ein Jahrhundert Tradition in der Spitzenklasse