Австралийн гран-при

Австралийн их шан нь 1928 онд анх удаа зохиогдсон. 1985 оноос хойш Формула-1-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний их шанд хамрах болжээ. Формула-1-д 1995 он хүртэл «Аделайде стреет авто тойруулга» дээр улирлын төгсгөлд явагддаг байснаа, 1996 оноос хойш Мельбурн дахь Альберт паркийн авто тойруулга дээр ихэвчлэн улирлын эхэнд зохион явуулж байна.

Австралийн гран-при
Альберт паркийн авто тойруулга
Streckenprofil
Уралдааны замын мэдээлэл
Үндсэн ивээн тэтгэгч: Ролекс (2013 оноос хойш)
Уралдааны хуанлид: 1985 оноос хойш
Замын урт: 5,303 км
Уралдаx замын урт : 307,574 км, 58 тойрогт
Дээд амжилтууд
Тойргийн рекорд: 1:24,125
(2004, Михаэль Шумахер, Феррари)
Шалгуурын тойргийн рекорд: 1:23,529
(2011, Себастиан Феттель, Ред Булл Расинг)
Хамгийн олон ялалт: Михаэль Шумахер (4)
Хамгийн олон поле: Аиртон Сенна, Льюис Хамилтон (5)
Цахим хуудас

Түүх засварлах

1991 оны арваннэгдүгээр сарын 3-нд Аделайде авто тойруулга дээр Формула-1-ийн түүхэн дэх хамгийн богино уралдаан болов. 24 минут 34,899 секундын дараа буюу 14 тойргийн (52,92 км) дараа борооны улмаас тэмцээнийг зогсоосон байна.

2001 оны гуравдугаар сарын 4-нд болсон уралдаан дээр 51 настай замын хянагч ослоор нас баржээ. Тэрбээр канадын тамирчин Жак Вильнёвийн тэрэгний мултарсан дугуйнд оногдон газар дээрээ үхсэн байна.

2008 оны гуравдугаар сарын 16-нд болсон тэмцээнд нийт 22 жолооч гараанаас гарсан ч зөвхөн 6 жолооч барианд орсон байна. Үүний шалтгаан нь FIA-с гаргасан хий эргэлтийн хяналтын системийг уралдааны тэрэгнүүд хэрэглэхгүй болгох дүрэм байсан юм.

Зургийн цомог засварлах

Цахим холбоос засварлах

  Commons: Aвстралийн их шан – Викимедиа дуу дүрсний сан