Мельбурн

Австралийн нийслэл Виктория хот

Мельбурн (Англи: Melbourne) нь Австралийн Викториа мужийн төв бөгөөд хүн амаараа Австралийд хоёрт байрлана. Метрополитан хотын хүн ам нь 5 сая гаруй бөгөөд энэ нь улсын нийт хүн амын тавны нэгтэй тэнцэнэ. Байршлын хувьд Австралийн зүүн өмнөд хэсэгт, Порт Филлипийн булангийн зэргэлдээ оршино. Мельбурн дэлхийн хамгийн өмнөд хэсэгт байрлах саятан хот юм.

Мельбурн
Melbourne
Мужийн нийслэл
Сидней хотын газрын зураг
Сидней хотын газрын зураг
Мельбурн, Австрали
Мельбурн
Мельбурн
Австрали дахь байршил
Солбицол: 33°52′04″S 151°12′36″E / 33.86778°S 151.21000°E / -33.86778; 151.21000Солбицол: 33°52′04″S 151°12′36″E / 33.86778°S 151.21000°E / -33.86778; 151.21000
Улс Австрали
Муж Викториа
Суурин8 сарын 30, 1835; 189 жилийн өмнө (1835-08-30)
Хотын статус1847 он
Газар нутаг
  Нийт9,993 км2 (3,858 бээр2)
Хүн ам
 (2023)[2]
  Нийт5,207,145
  Нягтрал520/км2 (1,300/бээр2)
Иргэдийн нэршилМельбурнчууд
Цагийн бүсUTC+10 (АДСЦ)
  Зун (ЗЦ)UTC+11 (АДЗЦ)
Шуудангийн код
3000–3207
Бүсийн дугаар0370, 0371, 0372, 0374, 0376, 0377, 0378, 0379, 0383, 0385, 0386, 0390, 0391, 0392, 0393, 0394, 0395, 0396, 0398, 0399
Вэб сайтwww.cityofsydney.nsw.gov.au

Мельбурн хот нь худалдаа арилжаа, аж үйлдвэр, соёл урлагийн томоохон төв бөгөөд Австралийн "спорт ба соёл урлагийн нийслэл" хэмээдэг. Австралийн хамгийн чухал соёл урлаг, спортын үйл явдлууд зохиогдож, байгууллууд оршдог. Энэ хот нь Лоубороугийн их сургуулийн "дэлхийн хот"-уудын жагсаалтад бүртгэгджээ. Мельбурн хот Викторийн үеийн болон орчин үеийн архитектурийн холилдсон байдал, трамвайн сүлжээ болон викторийн үеийн парк, цэцэрлэгүүд, мөн олон янз байдалт, олон үндэстэн амьдардаг нийгмээрээ алдартай. 1956 оны зуны Олимп болон 2006 оны Хамтын Нөхөрлөлийн наадам энд зохиогдсон байна. Мөн 2006 онд дэлхийн хамгийн том эдийн засагтай 19 орны удирдагчид оролцдог G20-ын дээд хэмжээний уулзалт мөн зохион байгуулж байсан юм.

Австралид Европчууд анх ирснээс 47 жилийн дараа буюу 1835 онд Мельбурн нь Ярра голын орчмын хонины аж ахуйн суурин болж чөлөөт оршин суугчдаар байгуулагджээ. 1850-аад онд Викторийн алтны эрэлээр хурдацтайгаар томоохон метрополитан болтлоо хөгжсөн бөгөөд 1865 он гэхэд "Гайхамшигт Мельбурн" (Marvellous Melbourne) нь Австралийн хамгийн том, хамгийн чухал хот болсон байна. Харин 20-р зууны эхээр Сидней хот Австралийн хамгийн том хот болжээ.

Шинэ улс 1901 онд байгуулагдснаас хойш 1927 онд Канберра хот баригдах хүртэл Мельбурн нь холбооны улсын Засгийн газрын байрлах, нийслэл хот байв.

Газар зүй

засварлах

Уур амьсгал

засварлах
Мельбурн
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
47
 
26
14
 
 
48
 
26
15
 
 
50
 
24
13
 
 
57
 
20
11
 
 
56
 
17
9
 
 
50
 
14
7
 
 
48
 
14
6
 
 
50
 
15
7
 
 
58
 
17
8
 
 
66
 
20
10
 
 
60
 
22
11
 
 
59
 
24
13
Температур °CТунадас мм
Эх сурвалж: Australian Bureau of Meteorology: Melbourne Regional Office Station. Ажигласан хугацаа: 1855–2013 (Нартай цаг 1955–1967). Хандсан 27. Арванхоёрдугаар сар 2013.
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Мельбурн
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 25.9 25.8 23.9 20.3 16.7 14.1 13.5 15.0 17.2 19.7 22.0 24.2 Ø 19.8
Мин. Температур (°C) 14.3 14.6 13.2 10.8 8.7 6.9 6.0 6.7 8.0 9.5 11.2 12.9 Ø 10.2
Тунадас (мм) 47.3 48.1 50.3 57.1 55.9 49.5 47.7 50.1 58.2 66.1 60.3 59.3 Σ 649.9
Нартай цаг (h/d) 9.0 8.1 6.8 5.6 3.9 3.6 3.7 4.7 5.7 6.3 7.0 7.5 Ø 6
Бороотой өдөр (d) 5.6 5.1 6.1 7.9 9.7 9.4 9.8 10.5 10.4 10.2 8.3 7.2 Σ 100.2
Т
е
м
п
е
р
а
т
у
р
25.9
14.3
25.8
14.6
23.9
13.2
20.3
10.8
16.7
8.7
14.1
6.9
13.5
6.0
15.0
6.7
17.2
8.0
19.7
9.5
22.0
11.2
24.2
12.9
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
47.3
48.1
50.3
57.1
55.9
49.5
47.7
50.1
58.2
66.1
60.3
59.3
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: Australian Bureau of Meteorology: Melbourne Regional Office Station. Ажигласан хугацаа: 1855–2013 (Нартай цаг 1955–1967). Хандсан 27. Арванхоёрдугаар сар 2013.

Цахим холбоос

засварлах
  Commons: Мельбурн – Викимедиа дуу дүрсний сан
  1. "Greater Sydney: Basic Community Profile". 2011 Census Community Profiles. Australian Bureau of Statistics. 28 March 2013. Archived from the original (xls) on 7 Арван нэгдүгээр сар 2022. Татаж авсан: 9 April 2014. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  2. "Regional Population - 2021-22 final". abs.gov.au. Australian Bureau of Statistics. Татаж авсан: 19 August 2023.