Шинэ үндсэн хуулийн өдрийн барилдаан

Шинэ үндсэн хуулийг баталсан өдөр

засварлах

Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан ба Монгол төрийн тулгуур баримт болох Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлдэг дээд хэм хэмжээний нийлбэр юм.

Монгол Улс 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг 17 минутад Улсын Анхдугаар Их Хурлын 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлээр БНМАУ-ын Анхдугаар Үндсэн хуулийг баталсан юм. Анхдугаар Үндсэн хууль 6 бүлэг, 50 зүйлтэй ба 1931 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн БНМАУ-ын 24 дүгээр Бага Хурлаас гаргасан тогтоолоор 1924 онд батлагдсан анхдугаар Үндсэн хуулийн 11 ба 34 дүгээр зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал Улсын Бага Хурлын эрх хэмжээ болон сонгуулийн эрхийн хүрээнд өөрчлөлт оруулсан юм.

Монгол Улсын хоёрдугаар Үндсэн хуулийг 1940 оны зургадугаар сарын 30-ны өдөр Улсын VIII Их Хурлаар баталсан байна. Хоёрдугаар Үндсэн хууль 12 бүлэг, 95 зүйлтэй. 1940 оны БНМАУ-ын Үндсэн хуульд 16 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 24 дүгээр Бага Хурлаас гаргасан тогтоолоор /1941.02.14/ БНМАУ-ын Үндсэн хуулийн 11 дүгээр зүйлд оруулсан өөрчлөлт нь “БНМАУ нь Төв, Хэнтий, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Архангай, Говь-Алтай, Завхан, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл, Булган, Увс, Сэлэнгэ аймгууд ба Улаанбаатар хотоор бүрдэл болгож тогтооно” хэмээн заажээ.

Монгол Улсын гуравдугаар Үндсэн хуулийг 1960 оны долдугаар сарын 6-ны өдөр баталсан юм.

Энэхүү Үндсэн хууль 10 бүлэг, 94 зүйлтэй. 1960 оны БНМАУ-ын Үндсэн хуульд 16 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Тухайлбал, Ардын Их Хурлын IX удаагийн III чуулганаар /1978.12.26/ БНМАУ-ын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд: “БНМАУ-д гагцхүү Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурал хууль тогтоох эрхтэй байна. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, Бүгд Найрамдах Монгол Улсын Сайд нарын Зөвлөл, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын байнгын комисс, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын депутатууд, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд шүүх, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Прокурор хууль санаачлах эрхтэй. Монголын Үйлдвэрчний Эвлэл нь Төв Зөвлөлөөрөө, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл Төв Хороогоороо уламжлан хууль санаачлах эрх эдэлнэ.” гэж заажээ.

Монгол Улсын дөрөвдүгээр Үндсэн хууль нь 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдаж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрджээ. Энэхүү Үндсэн хууль оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй. Эдүгээ мөрдөгдөж буй Үндсэн хуульд 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Тухайлбал, Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана.” гэсэн заалт нэмсэн байна.

Шинэ үндсэн хуулийн өдрийн барилдаан

засварлах

Шинэ буюу Ардчилсан үндсэн хуулийг баталсны өдөрт зориулсан уламжлалт барилдааны анхны түрүүг Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Монгол улсын гавъяат тамирчин, улсын заан С.Хүрэлбаатар түрүүлж Увс аймгийн Хяргас сумын харьяат дархан аварга Х.Баянмөнх үзүүрлэж байсан билээ.

Энэхүү барилдаан 2012, 2013 онуудад тодорхой шалтгааны улмаас зохион байгуулагдаагүй билээ.

  • Хамгийн олон түрүүлсэн бөх Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 1993, 1996, 1997, 1998 онуудад дөрвөн удаа түрүүлсэн.
  • Хамгийн олон үзүүрлэсэн бөх Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат дархан аварга Агваансамдангийн Сүхбат 1997, 1998, 2001 онуудад гурван удаа үзүүрлэсэн.
  • Дараалан түрүүлсэн бөх
  1. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 1996, 1997, 1998 онуудад гурван удаа дараалан түрүүлсэн.
  2. Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын арслан Батжаргалын Ганбат 2001, 2002 онуудад хоёр удаа дараалан түрүүлсэн.
  • Дараалан үзүүрлэсэн бөх
  1. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат дархан аварга Агваансамдангийн Сүхбат 1997, 1998 онуудад дараалан үзүүрлэсэн.
  2. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 2003, 2004 онуудад дараалан үзүүрлэсэн.
  • Улсын цолгүй түрүүлсэн бөх Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба 2010 онд цэргийн арслан цолтой түрүүлсэн.
  • Улсын цолгүй үзүүрлэсэн бөх
  1. Завхан аймгийн Идэр сумын харьяат улсын гарьд Ширбазарын Жаргалсайхан 2009 онд аймгийн арслан цолтой үзүүрлэсэн.
  2. Увс аймгийн Хяргас сумын харьяат улсын начин Сүхбаатарын Батсуурь 2011 онд аймгийн арслан цолтой үзүүрлэсэн.

Түрүү үзүүр хүртсэн бөхчүүд

засварлах

Түрүү үзүүр хүртсэн бөхчүүдийн цолыг одоогийн цолоор бичсэн.

Он Түрүүлсэн бөх Үзүүрлэсэн бөх
Цол Овог нэр Харъяалал Цол Овог нэр Харъяалал
1992 У.з Сарангэрэлийн Хүрэлбаатар Хөвсгөл Галт Д.ав Хорлоогийн Баянмөнх Увс Хяргас
1993 Д.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий Өмнөдэлгэр У.г Пунцагийн Сүхбат Баянхонгор Баян-Овоо
1994 У.г Пунцагийн Сүхбат Баянхонгор Баян-Овоо У.з Дүгэржавын Хишигдорж Архангай Батцэнгэл
1995 У.з Цэдэндамбын Баярсайхан Төв Баян-Өнжүүл У.г Дамдингийн Баяраа Хөвсгөл Цагаан-Үүр
1996 Д.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий Өмнөдэлгэр У.з Цэдэндамбын Баярсайхан Төв Баян-Өнжүүл
1997 Д.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий Өмнөдэлгэр Д.ав Агваансамдангийн Сүхбат Төв Сэргэлэн
1998 Д.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий Өмнөдэлгэр Д.ав Агваансамдангийн Сүхбат Төв Сэргэлэн
1999 Д.ав Агваансамдангийн Сүхбат Төв Сэргэлэн У.н Мижиддоржийн Жамъянпүрэв Өвөрхангай Есөнзүйл
2000 У.н Мижиддоржийн Жамъянпүрэв Өвөрхангай Есөнзүйл У.арс Дуламжавын Мөнх-Эрдэнэ Архангай Булган
2001 У.арс Батжаргалын Ганбат Увс Баруунтуруун Д.ав Агваансамдангийн Сүхбат Төв Сэргэлэн
2002 У.арс Батжаргалын Ганбат Увс Баруунтуруун У.з Чогсомын Батзориг Ховд Чандмань
2003 Д.ав Гэлэгжамцын Өсөхбаяр Архангай Батцэнгэл Д.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий Өмнөдэлгэр
2004 Д.ав Агваансамдангийн Сүхбат Төв Сэргэлэн Д.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий Өмнөдэлгэр
2005 Д.ав Гэлэгжамцын Өсөхбаяр Архангай Батцэнгэл У.арс Дагвадоржийн Азжаргал Говьсүмбэр Сүмбэр
2006 У.г Ишдоржийн Доржсамбуу Булган Гурванбулаг У.ав Гунаажавын Эрхэмбаяр Сэлэнгэ Мандал
2007 У.н Дугардоржийн Батбаяр Говь-Алтай Бугат У.арс Дагвадоржийн Азжаргал Говьсүмбэр Сүмбэр
2008 У.г Ишдоржийн Доржсамбуу Булган Гурванбулаг У.н Дугардоржийн Батбаяр Говь-Алтай Бугат
2009 У.ав Гунаажавын Эрхэмбаяр Сэлэнгэ Мандал У.г Ширбазарын Жаргалсайхан Завхан Идэр
2010 У.ав Чимэдрэгзэнгийн Санжаадамба Архангай Хашаат У.г Ишдоржийн Доржсамбуу Булган Гурванбулаг
2011 У.н Чотонгийн Баянмөнх Сэлэнгэ Мандал У.н Сүхбаатарын Батсуурь Увс Хяргас
2012 өнжсөн
2013 өнжсөн
2014 У.г Дамбийн Рагчаа Архангай Булган У.ав Чимэдрэгзэнгийн Санжаадамба Архангай Хашаат
2015 У.з Дашзэвэгийн Баасандорж Булган Бүрэгхангай У.арс Энхтөгсийн Оюунболд Хэнтий Өмнөдэлгэр
2016 У.ав Намсрайжавын Батсуурь Увс Ховд У.ав Чимэдрэгзэнгийн Санжаадамба Архангай Хашаат
2017 У.н Эрдэнэбатын Даш Дундговь Эрдэнэдалай У.х Алтанбаганы Цацабшир Дорноговь Эрдэнэ
2018 У.г Өлзийтогтохын Бат-Орших Увс Улаангом У.ө.и.н Эрдэнэбилэгийн Энхбат Булган Могод
2019 У.х Оргихын Хангай Ховд Буянт У.ав Намсрайжавын Батсуурь Увс Ховд
2020 А.з Мөнхтөрийн Лхагвагэрэл Завхан Яруу У.н Чинчулууны Батчулуун Хөвсгөл Галт
2022 У.х Оргихын Хангай Ховд Буянт У.г Мягмарын Бадарч Архангай Цэнхэр
2023 У.ар Энхтөгсийн Оюунболд Хэнтий Өмнөдэлгэр У.з Мөнхтөрийн Лхагвагэрэл Завхан Яруу
2024 У.з Баярхүүгийн Бат-Өлзий Ховд Зэрэг У.ав Оргихын Хангай Ховд Буянт

Түрүү үзүүр хүртсэн аймгууд

засварлах
д/д Аймгуудын нэр Түрүү Үзүүр Түрүүлсэн он Үзүүрлэсэн он
1. Архангай 4 4 2003, 2005, 2010, 2014 1994, 2000, 2014, 2016
2. Хэнтий 4 3 1993, 1996, 1997, 1998 2003, 2004, 2015
3. Увс 4 3 2001, 2002, 2016, 2018 1992, 2011, 2019
4. Төв 3 4 1995, 1999, 2004 1996, 1997, 1998, 2001
5. Булган 3 2 2006, 2008, 2015 2010, 2018
6. Сэлэнгэ 2 1 2009, 2011 2006
7. Өвөрхангай 1 1 2000 1999
8. Хөвсгөл 1 1 1992 1995
9. Говь-Алтай 1 1 2007 2008
10. Баянхонгор 1 1 1994 1993
11. Ховд 1 1 2019 2002
12. Дундговь 1 - 2017
13. Говьсүмбэр - 2 2005, 2007
14. Завхан - 1 2009
15. Дорноговь - 1 2017