Дамдины Баяраа
Дамдины Баяраа (1957 оны 7-р сарын 12-нд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд төрсөн - 2007 оны 7-р сарын 7-нд нас барсан) -Монголын үндэсний бөхийн улсын гарьд цолтой бөх.
Төрсөн өдөр | 1957 оны 7 сарын 12 |
---|---|
Төрсөн газар | Монгол улсын Улаанбаатар хот |
Нас барсан нь | 2007 оны 7 сарын 7 (50 насласан) |
Алдар цол | |
Бөхийн цол | улсын гарьд |
Дуурьсгаж явсан нутаг | Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум |
Цол ахисан он жил | |
Улсын гарьд | 2003 |
Улсын заан | 1988 |
Улсын начин | 1979 |
Улсын наадмын барилдааны амжилт | |
Шөвгөрсөн | 5 (1979, 1984, 1986, 1988, 1989) |
Намтар
засварлах1957 онд төрөөд 10-хан сартайдаа Хөвсгөлийн Цагаан-Үүр суманд аавынхаа эх Дарь гуайнд очоод 19-тэй цэрэгт иртлээ эмэг эхтэйгээ амьдарсан юм.
Цагаан-Үүр сумын 8 жилийн дунд сургууль төгссөн. 1976 онд цэргийн албанд мордож, Алдар нийгэмлэгт тамирчин болжээ.
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын засаг даргын албыг хашиж байгаад, 2007 оны 7 сарын 7-ны өдөр Дэлгэр мөрний усанд осолдож нас баржээ.
Амжилт
засварлахҮндэсний бөх
засварлах- 1979 онд 5 давж улсын начин цол хүртсэн
- 1984 онд 5 давсан
- 1986 онд 6 давсан
- 1988 онд 7 давж Улсын Заан цолд хүрчээ
- 1989 онд 5 давсан
- 1990 онд Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншиг наадамд 8 давж гуравт үлдсэн[1]
- ↑ Улсын гарьд цол нь 2003 онд бий болсон бөгөөд Д.Баяраа 1990 онд болсон Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншиг наадамд 8 давсан амжилтаараа уг цолыг хүртжээ
Чөлөөт бөх
засварлахДэлхийн залуучуудын чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт (1979), улсын 4 удаагийн аварга.
Гэр бүл
засварлахТүүний аав нь дархан аварга Дарийн Дамдин.
Гэргий С.Алимаа. Тэд 3 охин, нэг хүүтэй. Хүү Б.Төрмагнай аймгийн арслан, хүргэн Б.Болдбаатар аймгийн заан цолтой.