Алтанбаганын Цацабшир

(Алтанбаганы Цацабшир-с чиглүүлэгдэв)

Алтанбаганын Цацабшир (1983) нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын уугуул, үндэсний бөхийн улсын харцага юм.

Алтанбаганын Цацабшир
Төрсөн он1983
Төрсөн газарМонгол улсын Дорноговь
аймгийн Эрдэнэ сум
Алдар цол
Бөхийн цолулсын харцага
Цол ахисан он жил
Улсын харцага2011
Улсын начин2007
Аймгийн арслан2006
Аймгийн заан2004
Улсын наадмын барилдааны амжилт
Шөвгөрсөн5 (2007, 2011, 2013, 2017, 2018)
2018-7-13 байдлаар мэдээлэв.
  • 2004 онд Говьсүмбэр аймгийн наадамд 6 даван үзүүрлэж Аймгийн заан цол
  • 2006 онд Дорноговь аймгийн наадамд 7 даван түрүүлж Аймгийн арслан цол
  • 2007 онд Улсын наадамд 5 давж Улсын начин цол
  • 2011 онд Улсын наадамд 6 давж Улсын харцага цол тус тус хүртсэн.
  • 2013 онд Улсын наадамд 5 давж Өсөх идэр чимэг нэмсэн.
  • 2017 онд Улсын наадамд 5 давж шөвгөрсөн.
  • 2018 онд Улсын наадамд 5 давж шөвгөрсөн.

Улсын наадмын дэвжээнд

засварлах
Он Амжилт Бөхийн тоо
2007 АХ-ын 86 жилийн ойн баяр наадамд улсын аварга О.Балжиннямаар дөрөв, улсын заан (улсын арслан) Б.Ганбатаар тав давж "Монгол улсын начин" цолыг хүртсэн. 512
2011 АХ-ын 90 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан (улсын начин) Ч.Батчулуунаар дөрөв, аймгийн арслан Б.Суманчулуунаар тав, улсын арслан Д.Азжаргалаар зургаа давж "Монгол улсын харцага" цолыг хүртсэн. 1024
2013 АХ-ын 92 жилийн ойн баяр наадамд улсын начин Б.Амарзаяагаар дөрөв, улсын арслан Д.Азжаргалаар тав даван шөвгөрч чимэг нэмсэн. 512
2017 АХ-ын 96 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан (улсын харцага) Ш.Мөнгөнбаатараар дөрөв, улсын арслан Р.Пүрэвдагвааар тав даван шөвгөрч чимэг нэмсэн. 512
2018 АХ-ын 97 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Б.Суманчулуунаар дөрөв, улсын начин Ч.Хөхчирэнгэрээр тав даван шөвгөрч чимэг нэмсэн. 512

Аймгийн наадмын дэвжээнд

засварлах
Он Амжилт Бөхийн тоо
2004 Говьсүмбэр аймгийн баяр наадамд зургаа давж, аймгийн арслан С.Батбаярт өвдөг шороодон үзүүрлэж "Аймгийн заан" цол хүртсэн. 128
2006 Дорноговь аймгийн баяр наадамд аймгийн заан Д.Пүрэвжаваар долоо даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. 128

Боловсрол

засварлах

Тэрээр 2004 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч, эдийн засгийн онолын багш мэргэжлээр төгссөн.

Цахим холбоос

засварлах