Сүхбаатарын Батсуурь

Сүхбаатарын Батсуурь нь Увс аймгийн Хяргас сумын уугуул, үндэсний бөхийн улсын начин цолтой бөх.

Амжилт засварлах

Улсын наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2011 АХ-ын 90 жилийн ойн баяр наадамд улсын начин П.Ганхүүгээр дөрөв, улсын аварга О.Балжиннямаар тав давж " Монгол улсын начин " цолыг хүртсэн. 1024
2013 АХ-ын 92 жилийн ойн баяр наадамд улсын харцага Ө.Даваабаатараар дөрөв давж тавын даваанд улсын заан Б.Сайнбаярт өвдөг шороодсон. 512

Аймгийн наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2004 Дархан-Уул аймгийн баяр наадамд аймгийн начин Д.Батбаярт өвдөг шороодон үзүүрлэж " Аймгийн заан " цол хүртсэн. 128
2009 Сэлэнгэ аймгийн баяр наадамд сумын Г.Ганзоригоор найм даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. 128
2008 Дархан-Уул аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. 128
2010 Бүх цэргийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн " Цогт " чимэг хүртсэн. 256