Ухнаагийн Хүрэлсүхийн Засгийн газар

2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа, 2017 оны 10 сарын 4 нд Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар сонгож, 10 сарын 13 нд УИХ-д өргөн барьж, 10 сарын 18 нд батлаж, засгийн газраа байгуулсан. 2020 оны УИХ-ын сонгуульд МАН ялалт байгуулсны дараа тус оны 7 сарын 7 нд дахин Ерөнхий сайдаар улиран сонгогдсон ч, 2021 оны 1 сарын 20 нд ерөнхий сайд У.Хүрэлсүх огцорч, түүний засгийн газар тарсан.

Засгийн газрын сайдууд

засварлах

Хүрэлсүхийн нэг дэхь Засгийн газар (2017-2020)

засварлах
2017-2020 оны Засгийн газрын сайдууд[1]
Албан тушаал Нэр Ажилласан хугацаа Нам
Монгол Улсын Шадар сайд Өлзийсайханы Энхтүвшин 2017-2020 МАН
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Гомбожавын Занданшатар МАН
Сангийн сайд Чимэдийн Хүрэлбаатар МАН
Батлан хамгаалахын сайд Нямаагийн Энхболд МАН
Хууль зүй, дотоод хэргийн сайд Цэндийн Нямдорж МАН
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат МАН
Гадаад харилцааны сайд Дамдины Цогтбаатар МАН
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг МАН
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан МАН
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа 2017-2019 МАН
Ёндонпэрэнлэйн Баатарбилэг 2019-2020 МАН
Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ 2017-2018 МАН
Янгугийн Содбаатар 2018-2019 МАН
Б.Энх-Амгалан 2019-2020 МАН
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Долгорсүрэнгийн Сумъяабазар 2017-2020 МАН
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд С.Батзориг 2017-2019 МАН
Чүлтэмийн Улаан 2019-2020 МАН
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн 2017-2020 МАН
Эрүүл мэндийн сайд Даваажанцангийн Сарангэрэл МАН

Хүрэлсүхийн хоёр дахь Засгийн газар

засварлах
2020-2021 оны Засгийн газрын сайдууд[2]
Албан тушаал Нэр Ажилласан хугацаа Нам
Монгол Улсын Шадар сайд Янгугийн Содбаатар 2020-2021 МАН
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ МАН
Сангийн сайд Чимэдийн Хүрэлбаатар МАН
Батлан хамгаалахын сайд Гүрсэдийн Сайханбаяр МАН
Хууль зүй, дотоод хэргийн сайд Хишгээгийн Нямбаатар МАН
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Даваажанцангийн Сарангэрэл МАН
Гадаад харилцааны сайд Нямцэрэнгийн Энхтайван МАН
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Аюушийн Ариунзаяа МАН
Барилга, хот байгуулалтын сайд Бэгжавын Мөнхбаатар МАН
Боловсрол, шинжлэх ухааны сайд Лхагвын Цэдэвсүрэн МАН
Зам, тээврийн хөгжлийн сайд Лувсангийн Халтар МАН
Соёлын сайд Сампилдондовын Чулуун МАН
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Гэлэнгийн Ёндон МАН
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Загджавын Мэндсайхан МАН
Эрчим хүчний сайд Нансалын Тавинбэх МАН
Эрүүл мэндийн сайд Тогтмолын Мөнхсайхан МАН

Мөн үзэх

засварлах
  1. Нямсүрэн, Ж. (2017-10-20). "У.Хүрэлсүхийн танхим бүрдлээ | News.MN". News.MN - Мэдээллийн эх сурвалж. Татаж авсан: 2024-05-11.
  2. "Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраа эмхлэн байгууллаа". 2020-07-08.