Тогтмолын Мөнхсайхан
Тогтмолын Мөнхсайхан (1983 онд Улаанбаатар хотод төрсөн) -2020 оны 7-р сарын 8-нд Монгол Улсын Засгийн гишүүн, Эрүүл мэндийн сайдаар томилогдон 2021 оны 1-р сарын 29 хүртэл ажилласан. Төрийн соёрхолт мэс засалч.
Тогтмолын Мөнхсайхан | |
---|---|
Эрүүл Мэндийн Сайд | |
Албан тушаал хашсан 2020 оны 7 сарын 8 – 2021 оны 1 сарын 29 | |
Ерөнхий Сайд | Ухнаагийн Хүрэлсүх |
Өмнөх | Даваажанцангийн Сарангэрэл |
Дараах | Сэрээжавын Энхболд |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1983 Монгол улс, Улаанбаатар |
Улс төрийн нам | Монгол Ардын Нам |
Алма матер | Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль |
Мэргэжил | Анагаах Ухааны Магистр, Хүний Их Эмч |
Боловсрол
засварлах- 2000 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургууль
- 2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль
- 2013 онд Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийг тус тус төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистр зэрэгтэй.
- 2017 -2021 онд докторын сургалтад суралцан 2021 онд Анагаах Ухааны докторын зэрэг хамгаалсан. Клиникийн профессор, төрийн соёрхолт мэс засалч.
- Мэргэжил дээшлүүлсэн байдал.
- 2006-2008 онд мэс заслын резидент
- 2011 онд БНСУ-д Өвдөгний үе солих мэс засал,
- 2012 онд АНУ-д Дурангийн мэс засал,
- 2013 онд Франц улсад Удирдлагын менежмент,
- 2013 онд БНСУ-д Удирдлагын менежмент,
- 2015 онд БНСУ-д өвдөгний дурангийн мэс засал
- 2019 онд Нийгмийн эрүүл мэндийн удирдлагааар тус тус мэргэшсэн
Намтар
засварлахТ.Мөнхсайхан 2008-2014 онд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд Их эмч, 2014-2016 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн эрхлэгч, 2016-2018 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал, 2019 оны 1-р сараас Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар ажиллаж байв.
Эрүүл мэндийн сайд
засварлахТ.Мөнхсайхан 2020 оны 7-р сарын 8-нд У.Хүрэлсүхийн Засгийн газрын Эрүүл мэндийн сайдын албанд томилогдсон. Түүнийг алба хаших хугацаанд Монгол Улс коронавируст халдварыг дотооддоо алдсан бөгөөд тархалтыг хумих зорилгоор УОК, НОК-оос гаргасан шийдвэрүүдэд ард иргэд шүүмжлэлтэй хандаж, улмаар 2021 оны 1-р сарын 19-нд дөнгөж төрсөн эхийг хүүтэй нь хамт тусгаарлахаар авч явахдаа гаргасан алдааны улмаас 1-р сарын 20-нд Сүхбаатарын талбайд тайван жагсаал болж, УОК-ыг хариуцлага хүлээхийг шаардав. Энэ өдрийн орой Т.Мөнхсайхан болон шадар сайд бөгөөд УОК-ын дарга Я.Содбаатар нар хариуцлага хүлээж албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэн ч дараагийн өдөр нь эрүүл мэндийн салбарынхан сайдыгаа огцруулахгүй хэмээн жагсаав. Гэсэн хэдий ч Ерөнхий Сайд Ухнаагийн Хүрэлсүх танхимаараа огцрох шийдвэр гаргаснаар, 1 сарын 29-нд шинээр эмхлэгдсэн Засгийн газарт Т.Мөнхсайхан багтаагүй.
Т.Мөнхсайхан сайдаар ажиллах богино хугацаандаа ахмадуудын хөнгөлөлттэй эм авах журмыг өөрчилсөн гэх мэт олон нийт болон салбарынхаа талархлыг хүлээсэн шийдвэрүүдийг гаргаж сайн менежер гэдгээ харуулсан байна.
Тэрээр 2021 оны 7 сараас Монгол улсын ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байна.