Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ

МКН-ын дарга. (Маинкрафт нам)

Хурц овогт Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нь Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаал хашиж буй улс төрч юм. 2016 оноос хойш Улсын Их Хурлын гишүүний алба мөн хашиж байна.


 Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ 
Монгол Улсын Ерөнхий сайд


Монгол УлсМонгол Улс Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд
Одоо хашиж буй
Албаа хүлээн авсан;
2021 оны 1 сарын 27
Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга
Ухнаагийн Хүрэлсүх
Өмнөх Ухнаагийн Хүрэлсүх

Монгол УлсМонгол Улс Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
Албан тушаал хашсан
2019 оны 2 сарын 2 – 2021 оны 1 сарын 27
Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх
Өмнөх Гомбожавын Занданшатар
Дараах Цэндийн Нямдорж

Монгол УлсМонгол Улс Монгол Улсын Улсын Их Хурлын гишүүн
Одоо хашиж буй
Албаа хүлээн авсан;
2016 оны 7 сарын 5
Сонгогдсон тойрог Хэнтий аймаг

Одоо хашиж буй
Албаа хүлээн авсан;
2021 оны 6 сарын 25
Өмнөх Ухнаагийн Хүрэлсүх

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
Өмнөх Гомбожавын Занданшатар
Дараах Ганзоригийн Тэмүүлэн

Төрсөн 1980 оны 6 сарын 29 (1980-06-29) (42 настай)
Улаанбаатар хот
Улс төрийн нам Монгол Ардын Нам
Гэр бүлийн хүн Болдын Туул
Хүүхэд 4
Төгссөн сургууль Бэрх Дээд Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Харвардын Их Сургууль
Вэбсайт oyunerdene.mn

Түүх

Оюун-Эрдэнэ 1980 оны зургадугаар сарын 29-нд Улаанбаатар хотод төрсөн . Эцэг эх нь түүнийг бага байхад нь салж, ээжийнхээ гар дээр өвөө, эмээ дээрээ өссөн. Түүний аав нь сурган хүмүүжүүлэгч, Монголын дунд сургуулийн боловсролын тогтолцоог шинэчлэхэд хувь нэмрээ оруулсан зураач хүн юм. Тэрээр 1996 онд “Монгени” дунд сургуулийн цогцолборыг байгуулсан бөгөөд ээж нь Сонгодог урлагийн эрдмийн театрт кларнет тоглодог хөгжимчин байсан юм. Тэрээр хөгжимчний замналаа дуусгасаны дараа Монголын сонгодог урлагийг дэмжих зорилготой "Соёл" санг байгуулжээ. Оюун-Эрдэнийн өвөө Лувсаннамсрай нь Хэнтий аймгийн Мөрөнгийн нэгэн сургуулийн анхны захирлаар ажиллаж байжээ . Тэрээр Оюун-Эрдэнийг багадаа түвд, монгол бичиг, шатрын спортыг бие даан судлахад нь удирдан чиглүүлжээ.

Тэрээр бага ангидаа нийслэлийн 28 дугаар сургуульд элсэн суралцаж, 1990 онд эмээгээ нас барсны дараа Хэнтий аймаг руу буцаж өвөөгийнд амьдрах болсон тул ахлах сургуулиа Хэнтий аймагт төгссөн. Оюун-Эрдэнийн өвөө Лувсанамсрай Монголын утга зохиолын томоохон зүтгэлтнүүдийн нэг Дармын Батбаярыг ихэд хүндэлдэг байжээ . Ийнхүү тэрээр Батбаяраас ач хүүгээ Монголын утга зохиолд сургахыг хүссэн . Оюун-Эрдэнэ Дармын Батбаярын үүсгэн байгуулсан Бэрс дээд сургуульд элсэн орж, сэтгүүлч мэргэжлээр төгссөн.

Ажлын туршлага

  • 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын/сум/ Ерөнхий боловсролын сургууль
  • 2001 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр
  • 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч
  • 2015 онд Жон Ф. Кеннедийн нэрэмжит Төрийн Захиргааны Дээд Сургуульд магистрын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага

  • 2001 он Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
  • 2002 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хэнтий салбарын захирал
  • 2006 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Бүс хариуцсан Захирал
  • 2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
  • 2009 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2010-2014 он Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч
  • 2011 он Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
  • 2012 он Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 41 насандаа Монгол улсын 32 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байна.
  • 2021 оны 6 дугаар сарны 25-нд МАН-ын XI Бага хурал хуралдаж, Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонгосон байна.

Сонгуульт ажил

  • “JCI Монгол” Үндэсний байгууллагын Эрх зүйн зөвлөх
  • “Азийн хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн үүсгэн байгуулагч
  • “Монголын зүрх Хэнтий” төслийн удирдагч

Бүтээл

    • “Алсын хараа” ном 2005
    • “Азийн хүлэг улс” ном 2015 он