Гүрсэдийн Сайханбаяр

Гүрсэдийн Сайханбаяр (1968 оны 7-р сарын 04-нд Улаанбаатар хотод төрсөн)- Монгол улсын Батлан хамгаалахын сайд.


Боловсрол:  

  • 1975-1985 онд нийслэлийн 10 жилийн 53 дугаар дунд сургууль
  • 1985-1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн улс төрийн анги
  • 1994-1995 онд Засгийн газрын дэргэдэх Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институтын төрийн удирдлагын анги
  • 2000-2001 онд БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дээд дамжаа
  • 2012-2014 онд ОХУ-ын ЗХЖШ-ын академид тус тус суралцан төгссөн. Улс төрч, төрийн захиргааны удирдлагын арга зүйч, зохион байгуулагч, төрийн удирдлагын менежер, стратеги-тактик, команд штабын мэргэжилтэй. Төрийн удирдлага, цэргийн ухааны магистр зэрэгтэй.

Ажилласан байдал:

  • 1989-1990 онд Зэвсэгт хүчний 121 дүгээр ангид сургуулийн салбарын улс төрийн орлогч
  • 1990-1994 онд Зэвсэгт хүчний 318 дугаар ангид ротын улс төрийн орлогч, соёл хүмүүжлийн ажлын зааварлагч, суртал нэвтрүүлэгч
  • 1994-1997 онд Зэвсэгт хүчний Ерөнхий штабын сургалт, соёл хүмүүжлийн газарт офицер
  • 1997-2000 онд Зэвсэгт хүчний ерөнхий штабын мэдээлэл, соёл сурталчилгаа, хүмүүжлийн ажлын хэлтсийн дарга
  • 2000-2005 онд БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын орлогч, Төрийн захиргаа, хүний нөөцийн удирдлагын хэлтсийн дарга
  • 2005-2012 онд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
  • 2014-2020 оны 7 дугаар сар хүртэл БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга
  • Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 4 дүгээр захирамжаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар томилогдон ажиллаж байна. “Бригадын генерал” цолтой, эрхэлсэн түшмэлийн гутгаар зэрэгтэй.

Шагнал:

  • 1999 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
  • 2006 онд Цэргийн гавьяаны одон
  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
  • 2015 онд Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан байна.

Цол: