Цэндийн Нямдорж

Цэндийн Нямдорж нь Увс аймгийн Малчин суманд 1956 оны 8 сарын 10 нд малчин ард Цэндийн гэр бүлд мэндэлжээ. 1981 онд ЗХУ-ын Ленинград /хуучнаар/ хотын улсын их сургуулийн хуулийн анги төгссөн. 1981 онд Улсын ерөнхий прокурорын газарт цэргийн шүүхийн ажиллагаанд хяналт тавьдаг прокурорын албан тушаалд томилогдон цэргийн коллегийн хуралд сууж эхэлснээс хойш 30 гаруй жилийн хугацаанд Хууль зүйн яамны тэргүүн дэд сайд (БНМАУ-ын үед) болон засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар мөн 10 гаруй жил ажиллаж, УИХ-ын даргын албан тушаал хашиж, Улсын их хурлын гишүүнээр 28 жил (7 удаа сонгогдсон) сонгогдон ажилласан. Хууль дотоод хэргийн сайдаар ажиллах хугацаандаа яам, агентлагийнхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд тодорхой үр дүнд хүргэснээс гадна Хууль зүйн үндэсний хүрээлэнг анх санаачлан, үйл ажиллагаа, матерриаллаг баазыг бэхжүүлсэн. 2009 онд "Гавьяат хуульч" цол хүртжээ.

Цэндийн Нямдорж

Монгол УлсМонгол Улс Монгол Улсын хууль зүй, дотоод хэргийн сайд
Албан тушаал хашсан
2017–2020
Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх
Өмнөх Сандагийн Бямбацогт
Дараах Хишгээгийн Нямбаатар
Албан тушаал хашсан
2008–2012
Ерөнхий сайд Санжаагийн Баяр
Сүхбаатарын Батболд
Өмнөх Цэндийн Мөнх-Оргил
Дараах Хишигдэмбэрэлийн Тэмүүжин
(Хууль зүйн сайд)
Албан тушаал хашсан
2000–2004
Ерөнхий сайд Намбарын Энхбаяр
Өмнөх Дашпунцагийн Ганболд
(Хууль зүйн сайд)
Дараах Сундуйн Батболд

Албан тушаал хашсан
2005–2007
Өмнөх Намбарын Энхбаяр
Дараах Данзангийн Лүндээжанцан

Төрсөн 1956 оны 8 сарын 10 (1956-08-10) (67 настай)
Монгол, Увс аймаг
Улс төрийн нам Монгол Ардын Нам
Гэр бүлийн хүн Долгормаа
Төгссөн сургууль
ЗСБНХУ-ын Ленинградын Их сургууль
Мэргэжил хуульч, эрх зүйч
Вэбсайт [1]

Төгссөн сургууль, мэргэжил Засварлах

  • 1975 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
  • 1981 онд ЗХУ-ын Ленинград хотын Улсын Их Сургууль Хуульч мэргэжлээр тус тус төгссөн

Ажилласан байдал Засварлах

Шагнал Засварлах

Цахим холбоос Засварлах