Өлзийсайханы Энхтүвшин

Өлзийсайханы Энхтүвшин (1958 онд Хөвсгөл аймгийн Цагаан уул суманд төрсөн) - Монгол улсын Их Хурлын гишүүнээр 5 удаа сонгогдсон хүн.

Өлзийсайханы Энхтүвшин


Монгол УлсМонгол Улс Монгол Улсын Шадар сайд
Албан тушаал хашсан
2017 оны 10 сарын 18 – 2020 оны 7 сарын 8
Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх
Өмнөх Ухнаагийн Хүрэлсүх

Албан тушаал хашсан
2006–2007
Ерөнхий сайд Миеэгомбын Энхболд
Өмнөх Пунцагийн Цагаан
Дараах Нордовын Болормаа

Албан тушаал хашсан
2012 оны 7 сарын 25 – 2013 оны 8 сарын 21
Өмнөх Сүхбаатарын Батболд
Дараах Миеэгомбын Энхболд

Төрсөн 1958 оны 10 сарын 30 (1958-10-30) (65 настай)
Хөвсгөл аймаг, Цагаан-Уул
Улс төрийн нам Монгол Ардын Нам
Төгссөн сургууль 1980 онд Монгол Улсын Их Сургууль Түүхч, түүхийн багш мэргэжлээр

1989 онд ЗХУ-ын КНТХ-ны дэргэдэх Нийгмийн ухааны академи тус тус төгссөн.

Тэрээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, БСШУ-ны сайд, Шадар сайд, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга зэрэг нэр хүндтэй, хариуцлагтай албыг хашиж байсан ба 2012 оны 7 сараас 2013 оны 11 сарын 21 хүртэл Монгол Ардын Намын даргаар ажиллаж байв. 2017 оны 10 сарын 18-наас 2020 оны 7 дугаар сар хүртэл Шадар сайдаар ажиллаж байсан. 2021 оноос ОХУ-д сууга Элчин сайд.

Төгссөн сургууль, мэргэжил засварлах

  • 1976 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн дунд сургууль
  • 1980 онд Монгол Улсын Их Сургууль Түүхч, түүхийн багш мэргэжлээр
  • 1989 онд ЗХУ-ын Коммунист намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академи тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол засварлах

Түүхийн ухааны доктор.

Ажилласан байдал засварлах

  • 1980 - 1986 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний дэд ажилтан
  • 1989 - 1990 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ахлах ажилтан
  • 1990 - 1995 онд "Ардын эрх" сонины парламентын тоймч, хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга
  • 1995 - 1996 онд Монголын Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга
  • 1996 - 2005 онд Монгол Ардын Хувьсгалт Намын нарийн бичгийн дарга
  • 1996 - 1997 онд "Үнэн" сонины ерөнхий эрхлэгч
  • 1996 - 1997 онд Улаанбаатар хотын Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны дарга
  • 2000 - 2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2000 - 2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2006 - 2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд
  • 2006 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008 - 2010 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
  • 2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 - 2013 онд Монгол Ардын Намын дарга
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2017-2020 оны 7 дугаар сар хүртэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
  • 2021 оны 12 дугаар сард Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдаар томилогдоод байгаа.


Шагнал засварлах

2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон.