Дамдины Цогтбаатар
Дамдины Цогтбаатар (1970 оны 1 сарын 14-нд Улаанбаатарт төрсөн) нь Монголын улс төрч, Гадаад хэргийн сайд асан, Дипломатч.
Дамдины Цогтбаатар | |
---|---|
Монголын гадаад харилцааны сайд | |
Албан тушаал хашсан 2017 оны 10 сарын 4 – 2020 оны 7 сарын 7 | |
Ерөнхий Сайд | Ухнаагийн Хүрэлсүх |
Өмнөх | Цэндийн Мөнх-Оргил |
Дараах | Нямцэрэнгийн Энхтайван |
Монголын барилга, хот байгуулалтын сайд | |
Албан тушаал хашсан 2014 оны 12 сарын 11 – 2015 оны 8 сар | |
Ерөнхий Сайд | Чимэдийн Сайханбилэг |
Өмнөх | Цэвэлмаагийн Баярсайхан |
Дараах | Зангадын Баянсэлэнгэ |
Монголын байгаль орчин, аялал жуулчлалын сайд | |
Албан тушаал хашсан 2012 оны 1 сарын 20 – 2012 оны 8 сар | |
Ерөнхий Сайд | Сүхбаатарын Батболд |
Өмнөх | Лүймэдийн Гансүх |
Дараах | Санжаасүрэнгийн Оюун (Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд) Цэдэвдамбын Оюунгэрэл (Соёл, спорт, аялал жуулчлалын сайд) |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1970 оны 1 сарын 14 |
Улс төрийн нам | Монгол Ардын Нам |
Боловсрол
засварлах- 1988 онд Улаанбаатар хот дахь Зөвлөлтийн 14-р дунд сургууль
- 1994 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль
- 1998 онд Австралийн Үндэсний их сургууль
Намтар
засварлах- 1994-1998 Гадаад харилцааны яамны Ази, Африкийн газарт атташе
- 1998-1999 МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд илтгэгч, цагийн багш
- 1998-2000 Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт атташе
- 2000-2002 Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал
- 2002-2008 Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх
- 2008-2011 Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга
- 2011-2012 Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
- 2012 Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
- 2012 Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
- 2012-2014 “Иксиллион” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Өмгөөллийн “Юстиэс консалтинг” ХХК-ийн зөвлөх
- 2014-2015 Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Барилга, хот байгуулалтын сайд
- 2015-2016 Өмгөөллийн “Юстиэс консалтинг” ХХК, “Иксиллион” ХХК-ийн зөвлөх
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга
- 2017-2020 Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Гадаад харилцааны сайд
- 2020- Монгол Улсын Их хурлын гишүүн. /УБ хотын Сүхбаатар дүүргээс сонгогдсон/