Боловсрол, шинжлэх ухааны яам (Монгол)
Засгийн газрын яамдууд
Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам (МУБШУЯ) (хуучнаар: Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам, Гэгээрлийн Яам) нь Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны салбарт үндэсний хэмжээнд бодлого боловсруулах үүрэгтэй төрийн захиргааны төв байгууллага юм. Тус яам нь боловсролын түвшин тогтоох, хичээлийн жилийн хуваарийг гаргах, дунд боловсролын сурах бичгийг батлах, улсын элсэлтийн шалгалтыг зохион байгуулах, бүс нутгийн боловсролын байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, дээд боловсролын байгууллагыг байгуулах тусгай зөвшөөрөл олгох зэрэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2021 оны 1 сарын 29-ний өдрөөс хойш одоогийн сайдаар Лувсанцэрэнгийн Энх-Амгалан ажиллаж байна. [1] Яамны хяналтад нийт 84 алба, байгууллага байдаг.[2]
![]() | |
Ерөнхий мэдээлэл | |
---|---|
Сайд | Лувсанцэрэнгийн Энх-Амгалан |
Дэд Сайд | Ганболдын Ганбаяр |
Төрийн Нарийн Бичгийн Дарга | Дааданхүүгийн Батбаатар |
Хаяг, Байршил | Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-44, Засгийн газрын III байр |
Цахим хуудас |
Ашигласан материал засварлах
- ↑ Шинэ Сайд Ажлаа Хүлээн Авлаа. https://mecss.gov.mn/news/2623/
- ↑ "The list of organizations and their contact information". Official website of Ministry of Education, Culture, Science, and Sports.
Цахим холбоос засварлах
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны албан ёсны вэбсайт (монгол хэлээр).