Нямаагийн Энхболд
Нямаагийн Энхболд (* 1957 оны 1 сарын 6-нд Завхан аймгийн Улиастай хотод) нь Монгол Улсын улс төрийн зүтгэлтэн. Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тасралтгүй 5 удаа Төв аймгаас сонгогдсон.
Нямаагийн Энхболд | |
---|---|
Монголын батлан хамгаалахын сайд | |
Албан тушаал хашсан 2017 оны 10 сарын 19 – 2020 оны 7 сарын 8 | |
Ерөнхий Сайд | Ухнаагийн Хүрэлсүх |
Өмнөх | Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ |
Дараах | Гүрсэдийн Сайханбаяр |
Монголын засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга | |
Албан тушаал хашсан 2007–2008 | |
Ерөнхий Сайд | Санжаагийн Баяр |
Өмнөх | Сундуйн Батболд |
Дараах | Бадраагийн Долгор |
Монголын гадаад хэргийн сайд | |
Албан тушаал хашсан 2006–2007 | |
Ерөнхий Сайд | Миеэгомбын Энхболд |
Өмнөх | Цэндийн Мөнх-Оргил |
Дараах | Санжаасүрэнгийн Оюун |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1957 оны 1 сарын 6 Завхан, Улиастай |
Улс төрийн нам | Монгол Ардын Нам |
1974 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль, 1979 онд ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургууль Инженер- эдийн засагч мэргэжлээр, 1990 онд ЗХУ-ын Москва хотын КН-ын дээд сургууль, 1996 онд Австрали улсын Сиднейн их сургуулийн магистрантур тус тус төгссөн англи, орос хэлтэй.
Удирдлагын ухааны магистр.
Ажилласан байдал
засварлах- 1979 - 1980 онд Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид эдийн засагч
- 1980 - 1986 онд Соёлын яамны Төлөвлөгөө эдийн засгийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
- 1986 - 1990 онд Улсын Хэвлэлийн Комбинатын орлогч дарга
- 1990 - 1993 онд Монгол Хэвлэл нэгтгэлийн ерөнхий захирал
- 1993 - 1995 онд Монгол Улсын Шадар сайдын /Л.Энэбиш/ зөвлөх
- 1997 - 2000 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Мэдээлэл харилцааны албаны дарга
- 2000 оноос хойш Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2004 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2006 - 2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд
- 2007 - 2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
- 2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
- 2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012 - 2013 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
- 2017 - 2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд
- 2020- оноос УИХ-ын гишүүн.
Шагнал
засварлах- 2001 онд Алтангадас одон,
- 2001, 2011, 2021 онд Ардын хувьсгалын ойн медалиуд,
- 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль