Ёндонпэрэнлэйн Баатарбилэг

Ёндонпэрэнлэйн Баатарбилэг (1975 онд төрсөн) нь Монголын улс төрч. Түүхч, археологич-антропологич мэргэжилтэй. Монгол улсын УИХ-ын гишүүнээр 2016 оноос хойш ажиллаж байна.

Ёндонпэрэнлэйн Баатарбилэг
ᠶᠣᠩᠳᠣᠩᠫᠡᠷᠡᠩᠯᠡᠢ ᠶᠢᠨ
ᠪᠠᠭᠠᠲᠤᠷᠪᠢᠯᠢᠭ

Албан тушаал хашсан
2019 оны 2 сарын 4 – 2020 оны 7 сарын 8
Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх
Өмнөх Цэдэнбалын Цогзолмаа
Дараах Лхагвын Цэдэвсүрэн
(Боловсрол, шинжлэх ухааны сайд)

Одоо хашиж буй
Албаа хүлээн авсан;
2016 оны 7 сарын 5
Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат
Ухнаагийн Хүрэлсүх

Төрсөн 1975
Монгол улс, Архангай аймаг
Улс төрийн нам Монгол Ардын Нам
Төгссөн сургууль Монгол Улсын Их Сургууль
Мэргэжил Түүхч, археологич-антропологич

Төгссөн сургууль, мэргэжилЗасварлах

  • 1991 онд Цэцэрлэг хотын 8 жилийн дунд сургууль
  • 1993 онд Цэцэрлэг хотын 2-р дунд сургууль
  • 2002 онд МУИС-ийн нийгмийн факультетыг түүхч археологич-антропологич мэргэжлээр бакалавр зэрэгтэй
  • 2004 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг магистр

Ажилласан байдалЗасварлах

  • 2002-2009 онд Ерөнхийлөгчийн тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн шадар туслах
  • 2009-2010 онд ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх
  • 2010-2012 онд Архангай аймгийн Засаг дарга
  • 2012-2016 онд Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2017-2020 Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга