Даваажанцангийн Сарангэрэл

Даваажанцангийн Сарангэрэл (1962 онд[1] Улаанбаатарт төрсөн) Монгол Улсын Эрүүл мэндийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан улс төрч юм.

Даваажанцангийн Сарангэрэл

Монгол УлсМонгол Улс Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Албан тушаал хашсан
2020 оны 7 сарын 8 – 2021 оны 1 сарын 29
Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх
Өмнөх Намсрайн Цэрэнбат
Дараах Нямжавын Уртнасан

Албан тушаал хашсан
2017 оны 10 дугаар сар – 2020 оны 7 сарын 8
Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх
Өмнөх Аюушийн Цогцэцэг
Дараах Тогтмолын Мөнхсайхан

Улс төрийн нам Монгол Ардын Нам
Төгссөн сургууль * 1983 он: ЗХУ-ын Омск хотын Технологийн техникум
  • 1990 он: ЗХУ-ын Ростов хотын их сургууль
Мэргэжил Сэтгүүлч

Төгссөн сургуульЗасварлах

  • Нийслэлийн 10 жилийн 5, 57 дугаар дунд сургууль 1979 онд
  • ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зургийн мэргэжлээр 1983 онд
  • ЗХУ-ын Ростов хотын их сургуулийг 1990 онд сэтгүүлч мэргэжлээр тус тус төгссөн

Ажилласан байдалЗасварлах

Тэрбээр 1982-1985 онд Мэдээлэл, Радио, Телевизийн улсын хорооны харьяа Гэрэл зургийн газарт өнгөт зургийн лаборант, 1990-1991 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор, 1991-1992 онд Монголын Үндэсний телевизэд ахлах редактор, 1993-1994 онд Монголын Үндэсний телевизэд хариуцлагатай редактор, 1995-1996 онд "ММ" агентлагийн захирал, 1997-1999 онд "ММ" агентлагийн ерөнхий редактор, 1999-2000 онд "ММ" агентлагийн захирал, 2000-2003 онд Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцид редактор, 2003-2005 онд ТВ5 Телевизийн ерөнхий захирал, 2005-2011 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч, 2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга, 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд, 2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албыг хашжээ.

ШагналЗасварлах

ЭшлэлЗасварлах