Ерөө сум
Ерөө нь Сэлэнгэ аймгийн сум юм. Сумын төвөөс зүүн урагш 66 км зайд Бугант тосгон оршино. Ерөө сумын төвийг Тавин гэдэг.
Ерөө сум
ᠶ᠋ᠢᠷᠦᠭᠡᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Сэлэнгэ |
Сумын төв | Тавин |
Газар нутаг | |
• Нийт | 8,203.51 км2 (3,167.39 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▲ 7,078 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Шуудангийн код | 43010 |
Түүх
засварлахЕрөө сум 1924 онд Түшээт хан аймгийн Эрдэнэ чин вангийн хошууны Хүдрийн “Бэлчир” гэдэг газар Галттай нэртэйгээр 240 өрх, 2039 хүн амтай Буриад иргэдийн хүсэлтээр байгуулагджээ. Түүнээс хойш сумын төвийг 1925 онд Карников тосгонд, 1953 онд одоогийн Тавинд шилжүүлжээ. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1931 оны 5 дугаар тогтоолоор Ерөө гэгдэх болов. 1933 онд 596 өрх, 2100 хүн, 23.5 мянган малтай байжээ. Ерөө сумын нутагт 1924 онд Буриад хошууны бага сургууль, харилцан туслалцах хоршооны салбар /1930/, хүний бага эмчийн салбар /1935/, холбооны салбар /1937/, хорих газар /1941/ байрлаж байв. Тус сумаас 1971 онд одоогийн Хүдэр сум, 1976 онд Жавхлант сум тус тус бие даан Засаг захиргааны нэгж болон салсан түүхтэй.
Газар зүй
засварлахСэлэнгэ аймгийн Ерөө сум нь баруун урд хэсгээрээ Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, урд хэсгээрээ Төв аймгийн Мөнгөнморьт сумтай, зүүн урд хэсгээрээ Хэнтий аймаг, зүүн хэсгээрээ Орос улстай, хойд талаараа Хүдэр, Алтанбулаг сумдтай, баруун талаараа Дархан-Уул, болон Жавхлант сумтай хиллэн оршдог.
Хүмүүс
засварлах- Н.Бямбацогт - Хөдөө аж ахуйн салбараас төрсөн анхны хөдөлмөрийн баатар
- М.Алтангэрэл - Хөдөө аж ахуйн салбараас төрсөн хөдөлмөрийн баатар
- Н.Лхамсүрэн - Хөдөө аж ахуйн анхны доктор цолтон