Баруунбүрэн сум
Монгол улсын Сэлэнгэ аймгийн арван долоон сумын нэгийг Баруунбүрэн (ᠪᠠᠷᠠᠭᠤᠨᠪᠦ᠋ᠷᠢᠨ) гэдэг.
Баруунбүрэн сум ᠪᠠᠷᠠᠭᠤᠨᠪᠦ᠋ᠷᠢᠨ ᠰᠤᠮᠤ |
|
---|---|
сум | |
Улс, орон | ![]() |
Дээд нутаг | ![]() |
Доод нутаг (3 баг) |
1. Ивэн 2. Бургалтай 3. Цагаан-Овоо |
Сумын төв | Бургалтай |
Газар нутаг | 2814.54 км² |
Хүн ам (2011) | 2,874 хүн |
Шуудан-дугаар | 43170 |
Цахим хуудас | http://baruunburen.se.gov.mn/ |
Хаяа залгаа газар, нутаг |
↖ Сэлэнгэ, ↑ Цагааннуур, ↗ Хушаат, ← Хангал, → Сант, → Орхон, ↙ Орхон, ← Жаргалант, ↓ Орхонтуул |
Сумын төвөөс зүүн хойш 48 км зайд Амарбаясгалант хийд байрлана. Нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ аймагтаа 2-рт ордог.
ТүүхЗасварлах
Баруунбүрэн суманд ардын хувьсгалын үеэс өмнөхөн Хятадын томоохон худалдааны төвлөрсөн суурин байсан гэж үздэг. Түүх дурдвал, одоогийн Эрдэнэт хотоос үл мэдэгдэх шуудайнд хийсэн хүнд ачааг Баруунбүрэн сумаас данжаад хятадууд Бээжин, умард зүгт монголчуудаар жин тээлгэж ачуулдаг байсан байна. Нэг зун жин тээж явсан үхэр тэрэг осолдон, дотроос нь алт, зэсийн агууламжтай металл гарсан нь эрт үеэс хятадууд Эрдэнэтийн зэсийг зөөж байсан ул мөр, үүнээс анхны уул уурхайн олборлолтыг гар аргаар хийсэн байсан түүхэн ул мөр баримт бий.