Сант сум (Сэлэнгэ)
Сант нь Сэлэнгэ аймгийн сум юм. Сант сум 2056 хүн амтай бөгөөд Мобиком, Скайтел болон Юнител сүлжээгээ оруулсан. Мал аж ахуй, газар тариалангийн аж ахуй эрхэлдэг. 10 жилийн сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв ажилладаг.Энэ нутгаас 2 хөдөлмөрийн баатар тодорсон.Жанчивын Баасан болон М.Эрхэмбаяр юм.
Сант сум
ᠰᠠᠩᠲᠤᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Сэлэнгэ |
Газар нутаг | |
• Нийт | 1,387.06 км2 (535.55 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 2,138 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Сант сум нь Монгол улсын мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл, усалгаатай газар тариалангийн үйлдвэрлэлийн ууган, анхдагч, Домогт Гоожнанаагийн нутаг юм. Сант сумын билгэдэл бүхий зурагт Хушаат хайрхан, Баян хайрхан, Шохойн нуруу Орхон гол болон Бүрэнхан уулаас эх авсан Ивэн гол, Усан сээрийн гол зэргийг бэлэгдэж уул ус, гол мөрөн, тариалангийн талбай зэргийг дүрслэн бага хүрээний дотор оруулж гадна дугуйд иргэдийн амьдрал ахуй өсөн дэвжихийн бэлэгдэл мөнх ногоон ой амуу тариа, цэлмэг хөх тэнгэрийг харуулсан болно.
Ерөнхий
засварлахТус сум нь Манжийн эрхшээлийн үед Халхын умард замын Дундад зүүнгарын адгийн хошуу, Богд хаант Монгол улсын үед Түшээт хан аймгийн Эрдэнэ Жун вангийн хошуу, Ардын засгийн эхэн үед Богд хан уулын аймаг Зүүнбүрэн хан уулын хошуу одоогийн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт 1928 онд байгуулагджээ. Анх байгуулагдахдаа Орхон Хараагийн бэлчир Энхталын хөндийн адаг Донойжин уулын өвөрт “Энхталын сангийн газар” нэртэйгээр 5 гэр, 20 ажилчинтай, сайн үүлдрийн хонь үржүүлэх чиглэлээр Цагаантолгойн сангийн аж ахуйн анхны суурь тавигдсан түүхтэй.
1944 онд Орхон, Ивэн голын бэлчирт Цагаантолгой гэдэг газарт сангийн аж ахуйн төвийг нүүлгэн шилжүүлж улмаар газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх болжээ.
1976 онд Сант сум Цагаантолгойн сангийн аж ахуйн Бургалтайн тасгийг Баруунбүрэн суманд Бургалтайн САА, 1987 онд Энхталын тасгийг Хушаат сум Энхталын САА болгон өрх тусгаарласан байна.
Газар зүй
засварлахОдоо тус сум нь хойд талаараа Сэлэнгэ аймгийн Хушаат сум, зүүн урд талаараа Орхон, баруун талаараа Баруунбүрэн сумдтай хиллэн 138,7 мянган га нутаг дэвсгэртэй МУ-ын нутгийн умард хэсгийн баруун өмнөд талд Орхон Хараагийн сав газарт оршдог. Сант сум нь Улаанбаатар хотоос 289 км, аймгийн төвөөс 186 км, Дархан-уул аймгаас 97 км зайд байрладаг. Ивэн, Хушаат 2 багийн нийт 751 өрхөд 2281 хүн амьдардаг.
Байгаль, газар зүйн онцлог
засварлахДалайн түвшнээс дээш 760 м өргөгдсөн бөгөөд хамгийн өндөр нь Мэргэн, Даагат, Будлан, Баянзүрх, Шивээт, Тэнгэр хаан, Хушаат, Баянхайрхан зэрэг уулууд байх бөгөөд эдгээр нь далайн түвшнээс дээш 200 -1500 метрт оршдог. Физик газар зүйн хувьд Орхон- Сэлэнгийн сав газарт багтана. Геоморфологийн хувьд Орхон-Сэлэнгийн бэсрэг уулсын мужид багтдаг.Газар хөдлөлийн эрчим 5-7 балл. Сумын нутаг дэвсгэр нь тал хөндий, уул, нурууд зонхилон эзлэх бөгөөд газрын гадаргын хотгор гүдгэрийн хувьд харилцан адилгүй. Мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Цаг уур
засварлахХуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.
- 1 дүгээр сарын дундаж температур: -22-28°С
- 7 дугаар сарын дундаж температур: +25+30°С
- Жилийн дундаж салхины хурд 4-6 м/с
- Жилийн хур тунадасны нийлбэр 200-400мм
Газар нутаг
засварлахНийт газар нутгийн хэмжээ 138706 га.