Баренцын тэнгис

Баренцын тэнгис нь Умард мөсөн далайн нэг хэсэг бөгөөд баруун хойд талаараа Шпицберген, зүүн хойд талаараа Франц-Иосифын газар, зүүн талаараа Шинэ газраар хашигдсан тэнгис юм. Зүүн талаараа Карын тэнгис, баруун талаараа Норвегийн тэнгистэй хиллэнэ.

Баренцын тэнгис
Баренцын тэнгисийн байрлал
Цутгадаг гол мөрөн Печора, Индига
Ай савын улс орон  Норвеги, Орос ОХУ
Мандлын талбай 1,424,000 км²
Эзлэхүүн 282 мянган км³
Дундаж гүн 222 м
Гүнзгий 600 м

Мурманск орчмын өмнөд хагас нь Умард Атлантын урсгалын улмаас хөлддөггүй.

Голландын аялагч Виллем Баренцын нэрээр нэрлэгдсэн. Түүнээс өмнө Мурманы тэнгис гэж нэрлэдэг байв.