Байгалийн хий ("Шатдаг хий" гэж нэрлэх нь бий) нь үндсэндээ метанаас тогтсон, шатах ашигт малтмал юм. Байгалийн хийн найрлагад этан, пропан, бутан, пентан зэрэг нүүрсустөрөгчид, бага хэмжээгээр нүүрстөрөгчийн давхар исэл, азот, гели ба хүхэртустөрөгч агуулагдана[1]. Байгалийн хий нь газрын тос ордод газрын тостой хамт, эсвэл дангаараа хийн орд, мөн нүүрсний ордод нүүрсний хий байдлаар тохиолдоно. Анаэробик бактерийн тусламжтайгаар үүсэж буй метанаар баяжсан хийг "биохий" буюу "намгийн хий" гэж нэрлэнэ. Энэ биохий нь төрөл бүрийн намаг, малын өтөг бууц, томоохон хот суурингийн хогийн цэг зэрэгт үүснэ.

Химийн найрлага

засварлах

Байгалийн хийн гол бүрдүүлэгч нь нүүрсустөрөгчидийн бүлгийн хамгийн хөнгөн, богино молекул болох метан (CH4) байна. Мөн этан (C2H6), пропан (C3H8)ба бутан (C4H10), болон хүхэрт хийнүүд агуулагдана. Байгалийн хий нь гели ялгаж авах үндсэн эх үүсвэр болно.

Найрлага %
Метан (CH4) 70-90
Этан (C2H6) 5-15
Пропан (C3H8) ба Бутан (C4H10) < 5
CO2, N2, H2S, зэрэг үлдэх нь

Азот, гели, CO2 болон H2S, ус, мөн үнэрт нүүрсустөрөгч маш бага хэмжээтэй байна [2]. Зарим хийн ордод мөнгөн ус тааралдана[3]. Гэхдээ хийн орд тус бүр дээр хийн найрлага өөр байна.

Гадаад холбоос

засварлах
  1. "Natural gas overview". Archived from the original on 2011-01-01. Татаж авсан: 2008-01-02.
  2. WVU's AFVTP - Propane Review, West Virginia University
  3. Using Gas Geochemistry to Assess Mercury Risk (Memento 28. Наймдугаар сар 2015 цахим архивт), OilTracers, 2006