Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын Захирагч

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын Захирагч буюу өдөр тутмын хэллэгээр Улаанбаатар xотын дарга нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй албан тушаал юм. Улаанбаатар хоттой холбоотой гарсан Монгол Улсын Засгийн Газар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх, үр дүнг хариуцаж тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Нийслэлийн Засаг дарга нь Улаанбаатар хотын Захирагч байхаар хуульчлан зохицуулсан байдаг.[2] 1924 оноос хойш нийт 35 хүн Улаанбаатар хотын даргаар ажиллаж байжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ
ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ
ᠪᠥᢉᠡᠳ
ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ
ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ
Одоо хашиж буй
Хишгээгийн Нямбаатар
Албаа хүлээн авсан;
2023 оны 10 сарын 12
Нэр дэвшүүлэгчНийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал
ТомилогчМонгол Улсын Ерөнхий Сайд
Бүрэн эрхийн хугацаа4 жил
ӨмнөхНийслэлийн Ардын Төлөөлөгчдийн Хурлын Гүйцэтгэх засаглалын дарга
АнхныМоононгийн Баяр (1924-1926, түр захиргааны даргаар)
Алба бий болсон1924 (түр захиргааны даргаар)
1992 (одоогийн хэлбэр)
Орлогч
  • Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч.
  • Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч
Вэб сайтulaanbaatar.mn
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн албыг Нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлдэг.[1]

Ажлын алба

засварлах

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

засварлах

Нийслэл нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд нийслэлийн Засаг даргын ажлын алба нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна[3]. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь нийслэлийн хөгжлийн бодлого, эдийн засаг, төсөв санхүү, хууль эрх зүй, гадаад харилцааны асуудлыг хариуцан ажилладаг.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

засварлах

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тусдаа байх бөгөөд хотын аж ахуй, инженерийн дэд бүтцийн асуудлыг хариуцан ажилладаг. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Захирагчийн ажлын албыг удирдана.[2]

Хотын даргын жагсаалт

засварлах

Мөн үзэх

засварлах

Эх сурвалж

засварлах
  1. "Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль". legalinfo.mn. Татаж авсан: 2024-04-15.
  2. 2.0 2.1 "Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль". legalinfo.mn. 2021-07-07. Татаж авсан: 2024-06-18.
  3. "Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль". legalinfo.mn. 2020-12-24. Татаж авсан: 2024-06-18.
  4. "Нийслэлийн Засаг даргаар томилогдсон С.Амарсайхан үүрэгт ажлаа хүлээн авлаа". Улаанбаатар Хотын албан ёсны вэб сайт. 2019-02-27. Эх хувилбараас архивласан: 9 August 2020. Татаж авсан: 27 February 2019.
  5. "Ulaanbaatar Mayor leaves office". MONTSAME News Agency (англи хэлээр). Татаж авсан: 2021-06-30.
  6. "New Mayor of Ulaanbaatar selected - News.MN". News.MN - The source of news (англи хэлээр). 2019-01-17. Татаж авсан: 2021-06-30.
  7. "Шинэ хотын даргад боломж, хариуцлагыг нь үүрүүл!". News.MN - Мэдээллийн эх сурвалж. 2020-10-26. Татаж авсан: 2021-06-30.
  8. gogo.mn. "Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Д.Сумъяабазарыг томиллоо". gogo.mn (англи хэлээр). Татаж авсан: 2021-06-30.
  9. "Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Х.Нямбаатарыг томиллоо". Монцамэ - Мэдээллийн агентлаг. 2023-10-12. Татаж авсан: 2023-10-12.