Очирын Цэнд
Очирын Цэнд ( 1918 онд Хуучин Засагт хан аймгийн Дэлгэрхааны хошуу, одоогийн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутагт төрсөн- 2010 онд нас барсан) -Монголын төрийн зүтгэлтэн, дипломат. 1976-1978 онд Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга.
Намтар
засварлахТэрбээр 1941 онд Санхүүгийн техникум, 1947 онд ЗХУ-ын Эрхүү хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль төгссөн байна.
1959 -1960 онд ЗХУ-ын нийслэл Москва хотод аспирантурт суралцаж, эдийн засгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.
1947 оноос БНМАУ-ын Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1953 оноос санхүүгийн техникумд багш, орлогч захирал,
1954 оноос Статистикийн төв газрын нэгдүгээр орлогч дарга,
1966-1970 онд БНМАУ-ын Статистикийн төв газрын дарга,
1970-1976 онд БНМАУ-аас БНАВУ, БНАСАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар ажилласан.
1976-1978 онд Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга,
1978-1981 онд БНМАУ-аас Куба улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарчээ.