Цэрэндэмбэрэлийн Баасанжав
Цэрэндэмбэрэлийн Баасанжав (Төв аймгийн Эрдэнэсант суманд 1947 онд төрсөн) Монгол улсын төрийн зүтгэлтэн 1992-1996 онд Улаанбаатар хотын 25 дахь дарга.
Шилжилтийн он жилүүдэд Улаанбаатар хотыг удирдаж, ардчилсан Улаанбаатар хот дахь хотын захиргааны соёлын суурь үндсийг тавихад нөлөө үзүүлсэн хүн юм.
Намтар
засварлахТэрээр Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин ардын гэр бүлд айлын 12 хүүхдийн 4 дэх нь болж 1947 онд төржээ.
1970 онд Монгол улсын их сургуулийг төгссөн. Дулааны инженерийн мэргэжилтэй.
1970 оноос Улаанбаатар хотын Орон сууц, нийтийн аж ахуйг удирдах газраас эхэлж, 1980 оныг хүртэл тус газарт байцаагч, инженер, ерөнхий инженер, 1980-1984 онд Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны хэлтсийн дарга,
1984-1990 онд Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга,
1990 -1992 онд Улаанбаатар хотын ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны орлогч даргаар ажиллаж байгаад.
1992-1996 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч,
1996-2000 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга,
2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан.
2005-2009 онд Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консул.
Монгол-Японы найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Төв аймгийн нутгийн зөвлөлийн даргын сонгуультай. МАХН-ын Бага хурлын гишүүн, Улаанбаатар хотын МАХН-ын хорооны тэргүүлэгч гишүүн байсан.
Шагнал
засварлахТүүний хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлэн “Сүхбаатарын одон”, "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын 60, 70 жилийн ойн медаль, Засгийн газрын “Хүндэт жуух бичиг” болон яамдын тэргүүний ажилтан цол, МАХН-ын болон Улаанбаатар хотын хүндэт тэмдэг, Их засаг дээд сургуулийн анхны "Хүндэт профессор” цол, “Хэрэглэгчдэд хүндлэгдсэн төрийн түшээ” анхны шагналаар шагнажээ.