Санжийн Батаа
Санжийн Батаа (1915 онд Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт төрж, 1982 онд Улаанбаатарт нас барсан) - БНМАУ-ын Батлан хамгаалахын сайд, улс төрч, Элчин сайд, Хурандаа Генерал.
- 1924-1930 онд бага, дунд сургуульд суралцаж төгссөн.
- 1931-1936 онд хамтралын бичээч, хоршооны худалдагч, нягтлан бодогчоор ажиллаж байжээ.
- 1936 онд цэргийн албанд татагдсан
- 1943-45 онд ЗХУ-ын Москва хотын В.И.Лениний нэрэмжит Цэрэг, улс төрийн академид суралцаж төгссөн.
- 1946-1950 онд МАХЦ-ийн Улс төрийн газрын зохион зааварлах хэлтсийн дарга, Улсын төрийн газрын орлогч дарга,
- 1950 онд БХЯ-ны орлогч сайд бөгөөд Улс төрийн газрын дарга,
- 1952 онд Улсыг Батлан хамгаалах яамны сайд
- 1956 онд БХЯ-ыг татан буулгаж, Цэрэг ба Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яамыг шинээр байгуулахад, тус яамны 1-р орлогч сайд, Монгол Ардын цэргийн командлагчаар томилогдсон.
- 1956 оноос Найрамдал ба гадаадтай соёлоор харилцах Монголын хорооны дарга
- 1956-1959 онд ЗХУ-д суугаа Элчин сайд.
- 1960 оноос Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргааны даргаар ажиллаж байсан.
Санжийн Батаа | |
---|---|
Төрсөн | |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | Монгол |
Мэргэжил | цэргийн зүтгэлтэн |
Тэрбээр намын ажилд шилжин
- 1962 оноос МАХН-ын Төв хороонд тасгийн дарга
- 1966 онд захиргааны хэлтсийн эрхлэгч болж, СнЗ-ийн дарга Ю.Цэдэнбалын шуурхай хяналтын туслахыг хавсарч байв.
- 1966 оноос Төв хорооны захиргааны байгуууллагын хэлтсийн эрхлэгч.
- 1963 оноос насан эцэстлээ АИХ-ын Тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажиллахдаа 1966-69 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн орлогч даргын албыг хашиж байв.
МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны 1983 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 50 дугаар тогтоолоор Монголын ардын армийн 096 дугаар ангийг хурандаа генерал С.Батаагийн нэрэмжит болгон дурсгалыг нь мөнхжүүлсэн ажээ.