Самбуугийн Мөнхжаргал
Самбуугийн Мөнхжаргал (Хуучин Түшээт хан аймгийн Ахай гүний хошуу, одоогийн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Бүрэнхаан уулын өвөр, Амарбаясгалант хийдийн хөлд 1941 онд төрсөн- 2016 онд Улаанбаатар хотод нас барсан)- Монгол улсын төрийн зүтгэлтэн. 1978-1990 онд 12 жил Нийслэл Улаанбаатар хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны дарга (УБ хотын дарга) байсан.
Намтар
засварлахТэрбээр 1949-1959 онд бүрэн дунд 6-р 10 жилийн дунд сургууль төгссөн.
1959- 1965 онд ЗХУ-ын Москва хотын Архитектурын дээд сургууль төгссөн.
1965-1972 онд Улсын барилгын зургийн төв институтэд архитектор, ерөнхий инженер, захирал.
1972-1978 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улсын төлөвлөгөөний комиссын орлогч дарга,
1978 -1990 онд Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга,
1990-1991 онд Үндэсний хөгжлийн яамны нэгдүгээр орлогч бөгөөд төрийн сайд, газрын дарга, ерөнхий экспертээр ажиллаж байгаад
1992 оноос хувиараа аж ахуй эрхлэн “Амарбаясгалант” зочид буудлын ерөнхий захирлаар ажиллаж байсан.
Шагнал
засварлахТүүний ажлыг үнэлж, “Алтан гадас” одонгоор хоѐр удаа, "Хөдөлмөрийн хүндэт медаль”, бусад ойн медалиуд, гадаад орнуудын одон медалиудаар шагнажээ. 1999 онд “Улаанбаатар хотын хүндэт иргэн” цол хүртээсэн юм.
Гэр бүл
засварлахЭхнэр Х.Лхамаа, хүү М.Энхбат, М.Энхболд.