Жанцангийн Батбаясгалан
Жанцангийн Батбаясгалан (1983 оны 7 сарын 12-нд төрсөн) Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж буй улстөрч юм. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр.
Жанцангийн Батбаясгалан | |
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга | |
---|---|
2020 оны 10 сарын 23- | |
Өмнөх | Жанцангийн Батбаясгалан |
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч | |
2017 оны 10 сарын 19 | |
Овог нэр | Жанцангийн Батбаясгалан |
Төрсөн | 1983 оны 7 сарын 12 Монгол, Улаанбаатар |
Улс | Монгол (БНМАУ → МУ) |
Нам эвсэл | Монгол Ардын Нам |
Сургууль | Түшээ дээд сургууль (2004, Эрхзүйч) МУИС-ийн Хууль зүйн сургууль (2010, Эрхзүйн магистр) |
Намтар
засварлахХүүхэд нас
засварлахЖ.Батбаясгалан 1983 оны 7 дугаар сарын 12-нд Улаанбаатар хотын Октябрь дүүргийн 2 дугаар төрөх газарт, таван хүүхэдтэй айлын отгон хүүхэд болон төржээ. Түүнийг төрөх үед III, IV хорооллын эцсийн 25 дугаар байр ашиглалтад орж, тухайн байранд 33 жил амьдарсан. Хорооллын дэнж дээр дугуй түрж, тоглож өссөн талаараа тэрбээр дурсан ярьсан байдаг.
Сурагч нас:
Ж.Батбаясгалан нь 1989 онд Москва хотын 779 дүгээр сургуульд элсчээ. Москвагийн Радиод ажиллах томилолт авсан Жанцангийн гэр бүлийг Москвад шилжин суурьших тэр үе ЗХУ-д “Престройка” буюу өөрчлөн байгуулалт ид өрнөсөн түүхэн цаг үетэй давхцдаг. Орос жаалуудтай 2 жил тохой залган суралцсан Ж.Батбаясгалан эх орондоо эргэн ирээд “Эрдмийн Ундраа” цогцолбор сургуульд (хуучнаар 54,77,78-р сургууль) бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Таван настайдаа сургуульд орсон тэрээр 15 настайдаа дунд сургуулиа төгсч, хуулийн сургуульд элсчээ.
Оюутан нас
1999 онд дунд сургуулиа дүүргэсэн тэрээр 2004 онд Түшээ дээд сургуулийг Эрхзүйч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. 2018 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд Эрхзүйн магистрын зэрэг хамгаалжээ.
Ажлын түүх
Ж.Батбаясгалан сургуулиа төгсөөд Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллах болов. Улсын Их Хурлын гишүүний туслах, бие төлөөлөгчөөр 4 жил ажилласан тэрбээр 2008-2012 онд Нутгийн өөрөө удирдах ёсны дээд байгууллага Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар ажиллав. Нийслэлд Ардчилсан нам эрх барьж, Монгол Ардын нам хүчтэй сөрөг хүчнээр ажилласан 2012-2016 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь сөрөг хүчний бүлэгт Ажлын албаны дарга, 2016-2020 онуудад Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал, хариуцсан орлогч, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч.
Мөн 2018.12-2019.02, 2020.06-2020.10 онуудад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажилласан хамгийн залуу хотын дарга.
2016 оноос хойш 2 удаагийн хотын парламентад Баянгол дүүргээс иргэдээ төлөөлөн НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаа тэрээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байна.
· 2004-2008 он УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч
· 2008-2012 он Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга
· 2008-2012 он Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга
· 2009-2012 он Монгол Улсын шүүхийн сахилгын хорооны гишүүн
· 2008-2012 он Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны зөвлөлийн гишүүн
· 2012-2016 он Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн Ажлын албаны дарга
· 2016-2018 он Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч
· 2019-2020 он Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч,
· 2018.12-2019.02 он Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
· 2020.06-2020.10 он Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
· 2016 оноос Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч
· 2020 оны 10 сараас Нийслэлийн Иргэдийн Хурлын дарга.
“Нийслэлийн” хэмээх нэрний өмнөх тодотгол
Ж.Батбаясгалангийн ажил, амьдрал Нийслэлтэй салшгүй холбоотой. Анх 2008 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллах болсон тэрээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь бүлгийн ажлын албаны дарга, Тэргүүлэгч, Төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Иргэдийн Хурлын дарга зэрэг хариуцлагатай албыг хашиж ирсэн. Хорь орчим жил тасралтгүйгээр Хот гэх их айлын ажлын хүндийг нугалалцаж, Нийслэлийн Иргэдийн Хурлын хуулиар хамгаалагдсан бие даасан, хараат бус байдлыг хангахын төлөө дуу хоолойгоо хүргэж ирсэн түүнийг “Нийслэлийн Батбаясгалан” гэж нэрлэх нь ч бий.
27 жилийн дараах хотын эрх зүйн шинэчлэл
Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 2021 оны 7 сарын 7-ны өдөр УИХ шинэчлэн баталсан. Ж.Батбаясгалан даргатай 2020-2024 оны Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын энэ удаагийн бүрэлдэхүүн хуулийн шинэчлэлийг олонхиор дэмжин УИХ-аар хэлэлцүүлэн батлуулснаар Улсын нийслэл Улаанбаатар хот эрхзүйн шинэ орчинд хөгжих бодит боломж бүрдлээ. Улаанбаатар хотын “Үндсэн Хууль”-д хийсэн энэхүү хуулийн шинэчлэл үр дүнд хот өөрийн асуудлаа бие даан шийдвэрлэх эрх зүйн болоод эдийн засгийн гарц хуулийн хүрээнд нээгдсэн юм.
Гэр бүл
Ж.Батбаясгалан нь 6 ам бүлтэй өрхийн тэргүүн бөгөөд дөрвөн хүүтэй. Ж.Батбаясгалангийн аав Монголын радиод 46 жил ажилласан М.Жанцан. Түүний “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос ярьж байна” гэх хүдэр баргил хоолойгоор их хотын өглөө эхэлдэг байлаа. Харин ээж нь зураг төслийн инженер мэргэжилтэй. Ж.Батбаясгалангийн ээжийн зурсан зургаар баригдсан барилгууд Улаанбаатар хотод олон бий. 50 шахам жил өглөө бүхэн хотыг сэрээсэн аавын, хотыг чимсэн олон барилгын зургийг зурж бүтээсэн ээжийн хүү гэдгээрээ тэрбээр үргэлж бахархдаг. Тэрээр удаах ахаасаа 10 нас, дунд эгчээсээ 15 нас, том эгчээсээ 17, том ахаасаа 18 насаар дүү айлын хэнз хүү. Том ах эгч нараасаа 20-иор жилийн хойно төрсөн түүнийг сургуулийн босго алхдагын өмнөх жил ах эгч нар нь Москва хот руу эрдмийн жолоо залж байжээ.
Шагнал
2006 он Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
2009 он Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль,
2011 он Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
2018 он Алтангадас одон
И-мэйл: batbayasgalan.j@citycouncil.mn
Вэб:khural.ulaanbaatar.mn