Бадрахын Ламзав
Бадрахын Ламзав (1909 онд Засагт хан аймгийн Гурван сайхан Жаргалант уулын хошуу одоогийн Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутагт төрсөн- 19 онд нас барсан)- БНМАУ-ын Засгийн газрын Ерөнхий сайдын орлогч, Улаанбаатар хотын захиргааны дарга, Төрийн зүтгэлтэн.
Намтар
засварлахТэрээр малчин ардын гэр булд 1909 онд төрсөн. 20 хүртэл насандаа бусдад зарцлагдаж мал маллаж, өртөөний улаач зэрэг ажил хийж байгаад 1929 онд Завхан аймгийн төвийн түр сургуульд 3 сар суралцаж, улмаар Улаанбаатар хотод ирж хоршоодын холбооны нягтлан бодохын сургуульд нэг жил, мөн техникумд нэг жил суралцан төгсжээ. 1952-1955 онд Намын дээд сургуульд суралцаж төгсөөд улс төрийн дээд боловсролтой болсон байна. 1931-1932 онд Улаанбаатар хот, Төв аймгийн намын хороонд зааварлагч, 1932- 1934 онд цэргийн алба хааж, 1934-1941 он хүртэл Дотоод яаманд туслах, жинхэнэ, ахлах төлөөлөгч, хэлтсийн даргаар ажиллаж байсан.
1941-1951 онд БНМАУ-ын Засгийн газрын Ерөнхий сайдын орлогч, 1951-1952 онд Хоршоодын Төв Холбооны дарга, 1955-1956 онд Хөдөлмөрийн хэрэг эрхлэх газрын дарга.
1956 онд Улаанбаатар хотын захиргааны дарга, 1956-1957 онд Техникийн тусламжийн газрын дарга, 1957-1958 онд БНМАУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд худалдааны зөвлөх, 1958-1960 онд БНМАУ-ын Засгийн газрын үйлчилгээ аж ахуйн газар зохион байгуулагч, 1960-1969 онд Мах комбинатын өргөтгөлийн захиргаанд аж ахуйн хэлтсийн даргаар ажиллаж байгаад өндөр насныхаа тэтгэвэрт гарчээ.
Улсын бага хурлын гишүүн, АИХ-ын анхдугаар сонгуулиар АИХ-ын депутат, МАХНын Төв Хороо, МҮЭ-ийн Төв Зөвлөлийн гишүүнээр тус тус сонгогдож байсан.
Шагнал
засварлахБ.Ламжавын ажлын бүтээлийг үнэлж “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор хоёр удаа, “Алтан гадас" одон, бусад медалиудаар мөн ЗХУ-ын Улаан таван хошуу одонгоор шагнуулж байсан.