Сономын Лувсангомбо

Сономын Лувсангомбо нь 1924 онд (хуучнаар: БНМАУ-ын Дорноговь аймагт төрсөн хүн юм. 1982-1984 онд БНМАУ-ын НАХЯ /Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам/-ны сайд байсан.

Сономын Лувсангомбо
ᠰᠣᠨᠣᠮ ᠤᠨ
ᠯᠤᠪᠰᠠᠩᠭᠣᠮᠪᠣ


Албан тушаал хашсан
1982–1984
Ерөнхий сайд Юмжаагийн Цэдэнбал
Өмнөх Өлзийхутагийн Чойжилсүрэн
Дараах Агваанжанцангийн Жамсранжав

Монгол УлсМонгол Улс Монгол Улсын Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга
Албан тушаал хашсан
1971–1972
Ерөнхий сайд Юмжаагийн Цэдэнбал
Өмнөх Догсомын Цэдэв
Дараах Сүрэнжавын Балбар

Төрсөн 1924
Монгол улс, Дорноговь аймаг
Улс төрийн нам Монгол Ардын Хувьсгалт Нам
Төгссөн сургууль ЗХУ-д цэргийн дунд, артиллерийн инженерийн академи
Мэргэжил Цэргийн болон барилгын инженер
Цэргийн алба
Зүтгэсэн улс Flag of Mongolia.svg Монгол
Алба хаасан Emblem of Mongolian People's Army.svg Монголын Ардын арми
Хашсан он 1944-1989
Цол Mongolian Army-GEN-parade.svg Хурандаа Генерал
Шагнал Сүхбаатарын одон Байлдааны гавьяаны улаан тугийн одон Алтан гадас одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

НамтарЗасварлах

1952-1984 оныг хүртэл БНМАУ-ын Ерөнхий сайд Юмжаагийн Цэдэнбалын комиссараар ажиллаж байсан. 1971-1972 онд Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны дарга, 1972-1982 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Барилгын архитектурын комиссын дарга, Барилга архитектур, техник хяналтын улсын хорооны даргаар хавсран ажиллаж, 1982-1984 онд НАХЯ-ны сайд, 1984-1989 онд Сайд нарын Зөвлөлийн орлогч даргын алба хашиж байгаад тэтгэвэрт гарчээ. С.Лувсангомбо МАХН-ын XVI, XVII, XVIII, XIX их хуралд төлөөлөгчөөр оролцож, Намын Төв Хорооны гишүүн, 1982 онд МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны орлогч гишүүнээр сонгогдож байв. Мөн БНМАУ-ын АИХ- ийн 7, 8, 9, 10 дах удаагийн сонгуулиар БНМАУ-ын АИХ- ийн депутатаар сонгогджээ. 1979-1982 онд Монгол-Вьетнам, МонголЛаос, 1984 оноос хойш Монгол-Унгар, Монгол-Германы Засгийн газар хоорондын Эдийн засаг, шинжлэх ухаан техникийн талаар хамтран ажиллах комиссын Монголын хэсгийн даргаар ажиллаж байв. Тэрбээр нийслэл хотын барилга, инженерийн шугам сүлжээг өргөтгөх, орон сууц үйлчилгээний барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулах талаар анхаарч нэлээд ажлыг зохион байгуулжээ.

ШагналЗасварлах

  • Сүхбаатарын гавъяаны одон
  • Алтан гадас одон
  • Байлдааны гавъяаны одон
  • Цэргийн гавъяаны одон
  • бусад медалиудаар шагнагдсан.