Дуламжавын Гомбожав
Дуламжавын Гомбожав (1898 онд Түшээт хан аймгийн Ахай гүний хошуу, одоогийн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн-1953 онд нас барсан)- партизан, Улаанбаатар хотын дарга, төрийн зүтгэлтэн.
Намтар
засварлахТүүний эцэг Гомбожав насан өөд болсны дараа эх Дуламжавын гар дээр өсч хүмүүжсэн ядуу ард гаралтай. Зургаа, долоон настайдаа Цэргийн яамны түшмэл гүн Балдан гэдэг хүнээр бичиг үсэг заалган, 15 наснаас Хиагтын төмөр утасны хороонд манаач. Хүдэрийн харуулын цэрэгт алба хаасан. 1920 оноос гамин цэрэгтэй тэмцэн явсаар 1921 онд ардын журамт цэрэгт элсэн Д.Сүхбаатарын удирдлагаар 1921 оны 3-р сарын 18-нд Хиагтыг чөлөөлөхөд дөрвөн пулемѐтын нэгний наводчикоор байлдаж, дараа нь Хүрээг чөлөөлөхөд пулемѐтын наводчик явсан Ардын хувьсгалын анхны партизан цэрэг байсан.
1921-1927 онд Монгол Ардын Журамт Цэрэгт салаа, сумангийн дарга, Цэргийн бүх ерөнхий сургуулийн комиссар, 1927-1929, 1930-1931, 1936-1939 онд Улаанбаатар хотын дарга, захирах яамны дарга, 1934-1936 онд БНМАУ-аас Тагна Туваад суух Бүрэн эрхт төлөөлөгч.
1939 онд хилс хэргээр баригдан 10 жилийн ялаар шийтгүүлж, ял эдэлж байгаад 1939 оны сүүлчээр суллагдаж, 1962 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 57 дугаар зарлигаар уул хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгажээ. Тэрээр хотын захиргааны даргаар гурван удаа ажиллах хугацаандаа нийслэл хотоо хөгжүүлэх, ард түмний аж байдлыг сайжруулах, засаг захиргааны зохион байгуулалт бүтцийг шинэчлэн бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ажилласан.