Сайнбуянгийн Амарсайхан

Сайнбуянгийн Амарсайхан[1] (1973 оны 6-р сарын 13-нд Налайх дүүрэгт төрсөн) - Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд.

Сайнбуянгийн Амарсайхан

Сайнбуянгийн Амарсайхан нь 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын Шадар сайдаар томилогдон Улсын онцгой комиссын дарга, Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын дарга, Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын даргаар ажиллаж байсан.

2022 онд Монгол Улсын Засгийн газар шинээр дахин байгуулагдахад Монгол Улсын Шадар сайдаар 2 дахь удаагаа улиран томилогдсон бөгөөд Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хорооны Монголын хэсгийн дарга, Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга, Монгол Британийн Дугуй ширээний уулзалтын Монголын хэсгийн дарга, Монгол, Канадын Дугуй ширээний уулзалтын Монголын хэсгийн дарга, Монгол, Энэтхэгийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны Монголын хэсгийн даргаар ажиллаж байна.

Боловсрол

засварлах
  • Тэрээр Нийслэл Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн. 1991 онд Налайх дүүргийн "Эрдмийн оргил" сургуулийг төгсөж улмаар 1996 онд АНУ-ын Калифорниа Мужийн Фресно институт, 2000 онд АНУ-ын Саут Уэст Их сургуулийг тус тус төгссөн. Хууль зүйн магистр зэрэгтэй.
  • Англи, Хятад, Орос хэлтэй.
  • 1992-1993 онд Монгол Улсын Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн төвийн ажилтан
  • 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын ажилтан, Атташе,
  • 2004-2007 онд Американ Трэйд & Девелопмент компанид Гадаад худалдааны менежер
  • 2012-2020 НИТХ-ын Төлөөлөгч
  • 2017-2019 онд НИТХ-ын дарга
  • 2019-2020 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
  • 2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020-2021 онд УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга
  • 2021 оноос Монгол Улсын Шадар сайд

Сонгуульт ажил

засварлах
  • С.Амарсайхан өнгөрсөн он жилүүдэд сонгуульт албан албан тушаалуудыг хашиж ирсний дотор иргэд олон нийтийн итгэл, дэмжлэгийг хүлээж 2012-2020 онд нийслэл Улаанбаатар хотын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд гишүүнээр хоёр удаа, 2017 онд нийслэл Улаанбаатар хотын ИТХ-ын даргаар сонгогдсон, 2019-2020 онд Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Захирагчаар томилогдон ажилласан нь түүний удирдан манлайлах онцгой чадвар, эерэг өөрчлөлтийг авчрах арвин туршлагыг тод харуулсан.
  • 2010 оноос намын бага хурлын гишүүн, Налайх дүүргийн МАН-ын даргаар ажиллаж байна
  • 2017  оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн

Эхнэр Чимэддамбын Ичинхорлоо нь нэвтрүүлэгч, жүжигчин.

Эшлэл, зүүлт

засварлах
  1. Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан, (parliament.mn), 2023