Динар (араб: دينار, ISO 4217 код KWD) Кувейтийн мөнгөний нэгж. Нэг динар 1000 филстэй тэнцэнэ. Динар дэлхийн хамгийн өндөр ханштай мөнгөний нэгж.[1]

Динар
5-тын динарын нүүрэн тал
5-тын динарын нүүрэн тал
5-тын динарын ар тал
5-тын динарын ар тал
Улс:  Кувейт
Бутархай мөнгөний нэгж: 1000 филс
ISO 4217 код: KWD
Товчлол: КД
Валютын ханш:
(2020 оны 12 сарын 23)

10,000 MNT = 1.0674 KWD
1 KWD = 9,368.3475 MNT

USD = 0.309 KWD
1 KWD = 3.2389 USD

Анх 1961 онд Персийн булангийн рупийг халахаар нэвтрүүлсэн. Анх нэг динар нэг фунт стерлингтэй тэнцэхээр гаргасан. Рупий 1 шиллинг 6 пенстэй тэнцэж байсан тул хөрвөх ханш нь 13⅓ рупий нэг динартай тэнцэхээр тогтсон.

Ирак 1990 онд Кувейтийг эзлэхэд ирак динар кувейт динарын оронд хэрэглэгдэж, эзлэгч хүч их хэмжээний мөнгөн дэвсгэрт хулгайлжээ. Чөлөөлөлтийн дараа кувейт динарыг буцааж тус улсын мөнгөний нэгж болгосон бөгөөд шинэ мөнгөн дэвсгэрт гаргасан. Урьд нь хэрэглэгдэж байсан бүх мөнгөн дэвсгэртийг үүний дотор хулгайлагдсан мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс гаргасан.

Цахим холбоос

засварлах
  Commons: Кувейтийн мөнгөн тэмдэгт – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Lettland hat die wertvollste Währung Europas Abgerufen am 15. August 2011.