Өмнөд Ази
Өмнөд Ази Урд Ази гэдэг нь Ази тивийн өмнөд этгээдийн газар орны хам нэр юм. Энэ бүсэд Энэтхэг, Балба, Пакистан, Шри-Ланка, Бангладеш, Бутан, Мальдив зэрэг орны 4.480 сая км² нутаг хамаарна. Одоо 1.7 тэрбум хүн амьдарч байгаа. Эндхийн хамгийн том орон Энэтхэг, түүний хаяа залгаа Пакистан, Бирм, Шри-Ланка, Бангладеш зэрэг газар Британийн эзэнт гүрний эзэмшилд орж байсан. Тиймээс англи хэл албан ёсоор хэрэглэгддэг. Энэтхэгийн хойгийн умард талд Хималай, Гиндукуш, Памир зэрэг хана хэрэм болсон нурууд, бусад талаар нь Бенгалын булан, Арабын тэнгис, Инд мөрний сав газар зэрэг Энэтхэгийн далайн ай сав байна. Өрнө Ази, Газар дундын тэнгисийнхэнтэй эртнээс худалдаа, соёлын солилцоотой байсан. Будда, Хиндү зэрэг шашин үүсч хөгжиж түүнээсээ дорно зүгийн орнуудад дэлгэрчээ. Мөн Арабаас Перс, түрэгээр дамжин түрсэн Ислам шашин зарим улсын үндсэн шашин, соёл болсон.
Улс, орон
засварлах
Гагц энэ бүсийн |
Хоёр бүст хамаарах |
Багтаж болох орон нутаг |