Алеппо
Алеппо (Халеб) — Сири улсын умард хэсэгт орших бөгөөд тус улсын хамгийн том хот юм. 2022 оны байдлаар 3 868 000 хүн амтай байв.
Алеппо | |
---|---|
хот | |
арабаар حلب — Ḥalab [хәләб] францаар Alep, англиар Aleppo армениар Հալեպ, оросоор Халеб |
|
Lua error in Module:Location_map/multi at line 27: Заасан байршлын газрын зургийн тодорхойлолтыг олж чадсангүй: "Module:Байршлын газрын зураг/өгөгдөл/Syria" байхгүй байна.Сири улс дахь Халеб хотын байршил |
|
Улс | Сири |
Муж | Халеб |
Хошуу | Жебель-Семъан |
Хот | Алеппо |
Газар нутаг | 190 км2 |
Газрын байц | д.т.д. 379 м |
Хүн ам (2009) | 1,693,803 хүн |
Нягт сийрэг | 8,915 хүн/км2 |
Цагийн бүс | ДЕЦ (ГЦ+2) |
Цахим хуудас | alp-city.org |
Төв Ази, Месопотамийг дайран өнгөрдөг Их Торгоны замд оршдог хот нь түүхэнд чухал байр суурь эзэлдэг байсан. 1869 онд Суэцийн суваг нээгдэхэд бараа бүтээгдэхүүнийг усаар тээвэрлэж эхэлсэн бөгөөд Алеппогийн худалдааны хот байсан үүрэг буурчээ. Сирийн иргэний дайн эхлэхийн өмнөхөн Алеппо богино хугацаанд сэргэн мандалтын үеийг туулсан. 2006 онд тус хот "Исламын соёлын нийслэл" цолыг хүртсэн байна.
Байрлал
засварлахАлеппо нь Газар дундын тэнгисээс 120 км-ийн зайд, далайн түвшнээс дээш 380 м-ийн өндөрт, Сири-Туркийн улсын хилээс зүүн тийш 45 км-т оршдог. Хот нь хойд болон баруун талаараа газар тариалангийн талбайгаар хүрээлэгдсэн бөгөөд тэнд пистачио, чидун тариалдаг. Зүүн талаараа Алеппо хот Сирийн цөлөөр хүрээлэгдсэн байдаг юм.
Улс төрийн байдал
засварлах2024 оны 11-р сард засгийн газрын эсрэг хүчнийхэн найрсаг болон Туркийг дэмжигч бүлэглэлүүдийн хамт Сирийн армийн хяналтад байгаа нутаг дэвсгэрт шуурхай цохилт өгчээ. Гэнэтийн давшилтаар засгийн газрын эсрэг хүчин арав гаруй сууринг эзлэн авч, Алеппо хотын захын дүүрэгт тулалдаан эхлүүлж чаджээ. 2024 оны 11-р сарын 28-29-ний хооронд босогчид цэргийн судалгааны төв зэрэг хотын 70 гаруй хувийг хяналтандаа авч чадсан юм. 2024 оны 12-р сарын 1-нд засгийн газрын эсрэг хүчнийхэн хотыг эзлэн авсан байна.
Зураг
засварлахЦахим холбоос
засварлахWiktionary: Алеппо – Энэ үгийг тайлбар толиос харна уу |