Ногай (о.т. ногайчууд) — Орос улсын Ар Кавказ нутагт буй монгол гаралтай түрэг хэл-угсааны ард түмэн, 110 мянган хүнтэй ястан. Дагестан, Ставрополийн хязгаар, Астрахань мужид голдуу байх ба кыпчак бүлгийн ногай хэлтэй.

Ногай ястан

20-р зууны эхэн. Ногай хүн
Өнөөгийн байдал
Нутаг оронДэлхий даяар — 110 мянга. Үүнээс:
Орос Орос (ОХУ) — 103,660 (2010)[1]УкраинУкраин Украин — 385 (2001)[3]
Хэл аялганогай хэл, орос хэл
Бичиг үсэгкирил үсэгт ногай бичиг
Шүтлэгсуннит дэгт лалын шашин
Төрөл холбоо
Ойр төрөлказах үндэстэн, хархалпак ястан
Хэл угсаатүрэг угсаатан (түрэг төрлийн хэлтэн)

1300 онд Ногай хан гэж Зүчийн улсын их жанжин байсан бөгөөд 15-17-р зуунд Каспийн тэнгисийн хойд эрэгт Ногай улс гэж байсан ба түүнээс хойш ногайчууд Оросын харьяат болоод баруун урагш шилжин нутаглажээ.

«Ногай» гэсэн нэр кирил монголын «нохой» буюу худам монгол «нохаи» үгнээс хувиран тогтжээ.

Овог аймаг засварлах

Овог аймгийн хүрээнд Цагаан ногай, Хар ногай гэж хоёр үндсэн бүлэгт хуваагддаг.

Төрх засварлах

Антропологийн үүднээс харвал ногай хүний төрх олон янз байна.

  • Карачай-Черкес, Крым нутгийн ногай хүнд европ төрх,
  • Даг, Чечень нутгийн ногай хүнд өмнөд сибирийн төрх,
  • Ставрополь, Астраханий ногай хүнд дээрх хоёрын холимог төрх байдаг.[4]

Шашин засварлах

Уламжлалт шашин — лалын шашны ханафит урсгал.

Түүх засварлах

 
15-р зууны Ногай улс

Ногай ардын нэр нь Зүчийн улсын жанжин Ногай ханаас үүсэлтэй. Хожмын Ногай улсын удирдагч овог нь мангад (мангуд, түрэгээр мангыт) байв. Ногай улс Астраханийн хант улстай холбоолж Оросын Царьт Улстай тэмцдэг байсан бөгөөд хожим Крымтай холбоолжээ. Ногайчууд дайчин, тариачин, малчин байв.

17-р зууны эхэнд Ногайг зүүн талаас нь торгууд цохиж газар орныг нь эзэлсэнээр ногайчууд Ар Кавказ руу нүүж, зарим нь Астраханьд оросын харьяанд, зарим нь Халимагийн харьяанд орж, зарим нь Крымын хойгт очжээ. 1770-1780 онд Оросын Екатерина хатан хаан Бессараб, Азовын эргээс 12 түмэн ногайг Кубань, Кавказад нүүлгэн шилжүүлжээ. Хэсэг ногай Румын, Турк рүү нүүсэн.

Эх сурвалж засварлах