Зүүн Карибын доллар

Зүүн Карибын доллар (EC$, East Caribbean Dollar) нь 1965 оноос хойш Зүүн Карибын мөнгөн тэмдэгтийн холбооны буюу өөрөөр хэлбэл Зүүн Карибын улсуудын байгууллагын (Британийн Виржинийн Арлууд үүнд орохгүй) мөнгөн тэмдэгт бөгөөд тусгаар тогтносон 6 улс болон Их Британийн далайн чанад дахь Карибын 2 арлын хамтын мөнгөн тэмдэгт болно.

Зүүн Карибын доллар
Улс: АнгильАнгиль Ангиль *)

Антигуа ба БарбудаАнтигуа ба Барбуда Антигуа ба Барбуда
ДоминикаДоминика Доминика
ГренадаГренада Гренада
 Монтсеррат *)
Сент-Китс ба НевисСент-Китс ба Невис Сент-Китс ба Невис
Сент-ЛюсиСент-Люси Сент-Люси
Сент-Винсент ба ГренадинСент-Винсент ба Гренадин Сент-Винсент ба Гренадин


0*) Британийн далайн чанад дахь нутаг дэвсгэр

Бутархай мөнгөний нэгж: 100 цент
ISO 4217 код: XCD
Товчлол: EC$
Валютын ханш:
(2. Хоёрдугаар сар 2021)

USD 1.– = XCD 2.7 (тогтмол)
XCD 1.– = USD 0.37

XCD 1.– = MNT 1,071.26339

Зүүн Карибын мөнгөн тэмдэгтийн нийгэмлэгийн газрын зураг

Эдгээр улсууд нь Их Британийн колони ба хараат нутаг дэвсгэр байсан нэгэн ижил түүхтэйгээс гадна Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн гишүүд бөгөөд Доминикагаас бусдынх нь төрийн тэргүүн нь Британийн хатан хаан байсан юм.

Зүүн Карибын доллар нь 100 центэд задрах ба 1976 оноос хойш 1 USD = 2,70 XCD тогтмолоор америк долларт уягдсанаас гадна америк долларыг ихэнх нутаг дэвсгэрт хоёрдогч мөнгөн тэмдэгтээр ашиглахыг зөвшөөрсөн байдаг.

Цахим холбоос засварлах