Монгол Улсын Зэвсэгт Хүчин

Монгол Улсын Зэвсэгт Хүчин (монгол:ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ
ᠵᠡᠪᠰᠡᠭᠡᠳᠤ ᠬᠥᠴᠢᠨ
) нь Монгол улсын төрийн цэргийн байгуулалын дөрвөн хэсгийн нэг юм. Тэдгээр нь зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдал юм. Энд дундаас зэвсэгт хүчин нь дотроо хуурай замын цэрэг, агаарын цэрэг, төрөл мэргэжлийн бусад цэрэг[2] гэсэн гурван хэсгээс бүрдэнэ.

Монгол Улсын Зэвсэгт хүчин
ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ
ᠵᠡᠪᠰᠡᠭᠡᠳᠤ ᠬᠥᠴᠢᠨ


Зэвсэгт хүчний бэлгэдэл Хар сүлд
Байгуулагдсан 1921 он
Салбарууд Хуурай замын цэрэг
Агаарын цэрэг
Барилга-Инженерийн цэрэг
Кибер Аюулгүй байдлын цэрэг
Тусгай хүчин
Нисэх хүчний нислэгийн цаг 3-4(Нислэг нь тун хязгаарлагдмал цагтай)
Удирдлага
Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх
Батлан хамгаалахын сайд Сандагийн Бямбацогт
Зэвсэгт Хүчний Жанжин Штабын Дарга бригадын генерал Сүнрэвийн Ганбямба
Цэргийн нас 18
Хугацаат цэргийн алба тийм
Цэргийн
алба хаах насны
1,098,546 эрэгтэй, нас 18-49 (2013),
1,091,192 эмэгтэй, нас 18-49 (2013)
Цэргийн
албанд тэнцэх
926,199 эрэгтэй, нас 18-49 (2013),
956,628 эмэгтэй, нас 18-49 (2013)
Цэргийн алба хаах
насанд хүрч буй
50,829 эрэгтэй (2013),
49,648 эмэгтэй (2013)
Цэргийн жинхэнэ алба хаагчид 35,000 орчим (2017)
Зардал
Төсөв 286,241,500,000 төгрөг (2022 он)[1]
Аж үйлдвэр
Гадаадын нийлүүлэгчид  Орос
 Герман
 Хятад
 Япон
 Умард Солонгос
 Украин
 Израил
 Америкийн Нэгдсэн Улс
Үндсэн өгүүлэл: Монголын Ардын арми

Бодлого

засварлах

Геополитикийн байршил, эдийн засгийн хүч чадлаасаа хамаараад Монгол Улс цэргийн хүчирхэг бодлого хэрэгжүүлдэг. Монголын зэвсэгт хүчин гадны халдлагын эсрэг тусгаар тогтнолоо хамгаалах хязгаардмал чадавхитай учир үндэсний аюулгүй байдал нь дипломат харилцаа дээр ихэд тулгуурладаг. Тус улс том, шуурхай, мэргэжлийн зэвсэгт хүчинтэй болох бодлогыг баримталж хэрэгжүүлж байна.

Монголын зэвсэгт хүчин энхийг сахиулах ажиллагаанд

засварлах

Монгол Улсын зэвсэгт хүчин Сьерра-Леоне, Ирак, Этиоп, Эритрей, Баруун Сахар, Афганистан, Либери, Чад, Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд оролцож байна. Афганистан дахь Монголын цэргийн баг Афганы Үндэсний Армийн цэргийн зэвсэг техникийн ихээхэн хэсгийг бүрдүүлдэг хуучин Варшавын гэрээний орнуудын зэвсэг техник дээр ажиллахад нь НАТО/Олон улсын аюулгүй байдлын хүчинд туслаж байгаа юм. 2005/2006 онд Монголын цэргийн албан хаагчид Косово дахь Бельгийн цэргийн бүрэлдхүүнд үүрэг гүйцэтгэсэн.

Хуурай замын цэрэг

засварлах

Хуурай замын хүчин нь ойролцоогоор 570 гаруй танк, хуягт тээвэрлэгч 700 гаруй, 600 гаруй их буу, 650 гаруй агаарын довтолгооноос хамгаалах хэрэгсэл, бусад цэргийн зориулалттай техник хэрэгсэлтэй юм. Эдгээр зэвсэг техникийн ихэнх нь 1980-аад оны эхээр Зөвлөлт Холбоот Улсад үйлдвэрлэгдсэн байдаг бөгөөд нийт зэвсэг-техникийн паркийн 60-80% нь III үеийн үлдсэн хувь нь IV үеийнх ажээ.

Зэвсэг техник

засварлах
Хуурай замын цэргийн зэвсэглэл
Техник хэрэгсэл Зураг Үйлдвэрлэсэн улс Төрөл Марк Ашиглаж байгаа Тайлбар
Танк
T-54
 
Т-54
  Зөвлөлт Холбоот Улс Танк T-54 200[3]
Т-55
 
Т-55
  Зөвлөлт Холбоот Улс Танк T-55 270[3]
Т-72
 
Т-72
  Зөвлөлт Холбоот Улс Танк Т-72А 100[4][5][6] ОХУ-аас МУ-д тусламжаар өгсөн
Хуягт тээвэрлэгч
БМП-1
 
БМП-1 УМ
  Зөвлөлт Холбоот Улс Хуягт тээвэрлэгч БМП-1 310[3]
БТР-60
 
МУ-ын ЗХ-ий БТР-60ПБ
  Зөвлөлт Холбоот Улс Хуягт тээвэрлэгч БТР-60ПБ 150[3]
БТР-70
 
БТР-70
  Зөвлөлт Холбоот Улс Хуягт тээвэрлэгч БТР-70М 90[7][8] ОХУ-аас МУ-д тусламжаар өгсөн
БТР-80
 
БТР-80
  Зөвлөлт Холбоот Улс Хуягт тээвэрлэгч БТР-80М 50[9][10] ОХУ-аас МУ-д тусламжаар өгсөн
БРДМ-2
 
БРДМ-2
  Зөвлөлт Холбоот Улс Хуягт тээвэрлэгч БРДМ-2 120[3]
Тийрэлтэт пуужингийн систем
БМ-21 Град
 
БМ-21 Град
  Зөвлөлт Холбоот Улс Тийрэлтэт пуужингийн систем БМ-21 160[3]
Их буу (нийт 500 ширхэг[3])
Д-30
 
Д-30
  Зөвлөлт Холбоот Улс 122-мм их буу Д-30 100 ширхэг[3]
Д-44
 
Д-44
  Зөвлөлт Холбоот Улс 85-мм танк эсэргүүцэх их буу Д-44 Тодорхойгүй[3]
Д-48
 
Д-48
  Зөвлөлт Холбоот Улс 85-мм танк эсэргүүцэх их буу Д-48 Тодорхойгүй[3]
БС-3
 
БС-3
  Зөвлөлт Холбоот Улс 100-мм танк эсэргүүцэх их буу БС-3 Тодорхойгүй[3]
МТ-12
 
МТ-12
  Зөвлөлт Холбоот Улс 100-мм танк эсэргүүцэх их буу МТ-12 Тодорхойгүй[3]
М-30
 
М-30
  Зөвлөлт Холбоот Улс 122-мм их буу М-30 Тодорхойгүй[3]
М-46
 
М-46
  Зөвлөлт Холбоот Улс 130-мм их буу М-46 Тодорхойгүй[3]
МЛ-20
 
МЛ-20
  Зөвлөлт Холбоот Улс 152-мм их буу МЛ-20 Тодорхойгүй[3]
Миномёт (нийт 140 ширхэг[3])
БМ-37
 
БМ-37
  Зөвлөлт Холбоот Улс 82-мм миномёт БМ-37 Тодорхойгүй[3]
ПМ-43   Зөвлөлт Холбоот Улс 120-мм миномёт ПМ-43 Тодорхойгүй[3]
М-160
 
М-160
  Зөвлөлт Холбоот Улс 160-мм миномёт М-160 Тодорхойгүй[3]

Агаарын цэрэг

засварлах

Монгол Улсын Агаарын цэрэг нь тус улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд багтдаг үндэсний агаарын болон агаарын довтолгооноос хамгаалах ажиллагаанд зориулсан нисэх хүчин юм. Тус албаны үндсэн үүрэг нь Монгол улсын нутаг дэвсгэрийн агаарын орон зайн аюулгүй байдлыг батлан хамгаалахад оршдог. 2011 онд МиГ-21 сөнөөгч онгоцнуудыг устгалд оруулах нэрийдлийн дор заримыг нь Хойд Солонгос руу зарсан нь тогтоогдсон.[11] 2012 онд Аэробус онгоцыг МИАТ-д буцааж өгсөн.[12] 2013 онд Монгол Улсын Агаарын Довтолгооноос хамгаалах цэргийн хүчин нь АНУ-ын " Lockheed Martin" компанид үйлдвэрлэсэн C-130J маркийн гурван онгоц худалдан авахаар төлөвлөөд байсан[13] ч төсөв мөнгөний асуудлаас болж уг асуудалыг царцаасан. 2019 оны 11 сард ОХУ-аас Монгол Улсад цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээнд 2 нэгж МиГ-29УБ загварын сөнөөгч онгоцыг хүлээлгэн өгсөн.[14]

Зэвсэг техник

засварлах
Агаарын цэргийн зэвсэглэл
Техник хэрэгсэл Зураг Үйлдвэрлэсэн улс Төрөл Марк Ашиглаж байгаа Тайлбар
Сөнөөгч онгоц
МиГ-29
 
  Орос[1] Сѳнѳѳгч МиГ-29УБ 6 нэгж ашиглаж байгаа[15]
Нисдэг тэрэг
Ми-8
 
МИ-8
  Зөвлөлт Холбоот Улс Тээврийн нисдэг тэрэг Ми-8МТ/Т 11[16] 1 нисдэг тэрэг 2015 оны 12 сарын 24-ны шөнө сургуулилт хийх явцдаа осолдсон.
Ми-171
 
Ми-171
  Орос Тээврийн нисдэг тэрэг Ми-171Е 2[3]
Ми-24
 
Ми-24
  Зөвлөлт Холбоот Улс Байлдааны нисдэг тэрэг Ми-24В/Д 11[3] (9-ийг урт хугацааны хадгалалтанд, 2-ийг тогтмол ашигладаг)
Зенитийн төхөөрөмж (нийт 150 ширхэг[3])
61-К
 
61-К
  Зөвлөлт Холбоот Улс 37-мм автомат зенитийн их буу 61-К Тодорхойгүй[17]
С-60
 
С-60
  Зөвлөлт Холбоот Улс 57-мм зенитийн их буу С-60 Тодорхойгүй[3]
ЗПУ-4
 
ЗПУ-4
  Зөвлөлт Холбоот Улс 14,5-мм зенитийн пулемёт ЗПУ-4 Тодорхойгүй[3]
ЗУ-23-2
 
ЗУ-23-2
  Зөвлөлт Холбоот Улс 23-мм зенитийн төхөөрөмж ЗУ-23-2 Тодорхойгүй[3]
ЗСУ-23-4 Шилка
 
ЗСУ-23 Шилка
  Орос 23-мм өөрөө явагч зенитийн төхөөрөмж ЗСУ-23-4 Тодорхойгүй[18][19] 20 хүртэлх тооны
Агаарын довтолгооноос хамгаалах пуужин
Стрела-1
 
Стрела-1
  Зөвлөлт Холбоот Улс Нам өндрийн aгаарын довтолгооноос хамгаалах зенит-пуужингийн цогцолбор Стрела-1 Тодорхойгүй[20] 20 хүртэлх тооны
Стрела-2
 
Стрела-2
  Зөвлөлт Холбоот Улс Нам өндрийн aгаарын довтолгооноос хамгаалах зөөврийн зенит-пуужингийн цогцолбор Стрела-2 250[9][3]
Игла
 
  Зөвлөлт Холбоот Улс Нам өндрийн aгаарын довтолгооноос хамгаалах зөөврийн зенит-пуужингийн цогцолбор Игла Тодорхойгүй[21]
С-75
 
С-75 Двина агаарын довтолгооноос хамгаалах зенит пуужингийн цогцолбор
  Зөвлөлт Холбоот Улс Өндрийн агаарын довтолгооноос хамгаалах зенит-пуужингийн цогцолбор С-75 1 батарей[22] 24 пуужин[22]
С-125
 
С-125 Печора
  Орос Нам болон дунд өндрийн агаарын довтолгооноос хамгаалах зенит-пуужингийн цогцолбор Печора-2М 2 ширхэг хөөргөх төхөөрөмж бүхий 1 батарей[9] ОХУ - аас МУ-д тусламжаар өгсөн

Цэргийн цол

засварлах
Үндсэн өгүүлэл: Цэргийн цол

БНМАУ-ын үеийн цэргийн цол

засварлах

Дээд офицер

засварлах

Ахлах офицер

засварлах

Дунд офицер

засварлах

Ахлагчийн цол

засварлах
  • Тэргүүн ахлагч
  • Сургагч ахлагч
  • Ахлах ахлагч
  • Ахлагч
  • Дэд ахлагч

Хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчдын цол

засварлах

Хурандаа генерал, армийн генерал цол 2006 оны хуулиар хэрэглэгдэхээ больсон.

Холбоотой өгүүлэл

засварлах
  1. https://legalinfo.mn/mn/detail?lawId=16381595772311
  2. "Эрх зүйн акт дэлгэрэнгүй". legalinfo.mn (англи хэлээр). Татаж авсан: 2023-06-17.
  3. 3.00 3.01 3.02 3.03 3.04 3.05 3.06 3.07 3.08 3.09 3.10 3.11 3.12 3.13 3.14 3.15 3.16 3.17 3.18 3.19 3.20 3.21 3.22 3.23 3.24 3.25 The Military Balance 2010. — P. 419.
  4. http://bmpd.livejournal.com/1694496.html
  5. bmpd – Монгольская армия получает танки Т-72 и БТР-70М. Bmpd.livejournal.com. Retrieved on 2012-12-18.
  6. news - БХ-ын сайд тайлангаа тавив (Memento 1. Долоодугаар сар 2015 цахим архивт). News.mn. Retrieved on 2013-2-19.
  7. bmpd – Монгольская армия получает танки Т-72 и БТР-70М. Bmpd.livejournal.com. Retrieved on 2012-12-18.
  8. news - БХ-ын сайд тайлангаа тавив (Memento 1. Долоодугаар сар 2015 цахим архивт). News.mn. Retrieved on 2013-2-19.
  9. 9.0 9.1 9.2 Trade Registers (Memento 14. Дөрөвдүгээр сар 2010 цахим архивт). Armstrade.sipri.org. Retrieved on 2013-2-19.
  10. news - БХ-ын сайд тайлангаа тавив (Memento 1. Долоодугаар сар 2015 цахим архивт). News.mn. Retrieved on 2013-2-19.
  11. http://www.foxnews.com/world/2013/04/12/mongolian-general-under-investigation-in-attempted-sale-fighters-to-north-korea/
  12. mod.gov - АЭРОБУС ОНГОЦЫГ БУЦААЖ ӨГНӨ. mod.gov.mn. Retrieved on 2013-4-08.
  13. "Archive copy". Archived from the original on 2013-04-01. Татаж авсан: 2013-04-06.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  14. ""МиГ-29УБ" СӨНӨӨГЧ ОНГОЦ ХҮЛЭЭН АВЛАА". https://gsmaf.gov.mn (англи хэлээр). 2019-11-26. Татаж авсан: 2024-09-28. {{cite web}}: External link in |website= (help)
  15. World Air Forces 2015 pg. 23">"World Air Forces 2015 pg. 23". Flightglobal Insight. 2015. Archived from the original on 19 Аравдугаар сар 2017. Татаж авсан: 4 February 2015.
  16. "World Air Forces 2015 pg. 23". Flightglobal Insight. 2015. Archived from the original on 19 Аравдугаар сар 2017. Татаж авсан: 20 February 2015.
  17. "МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ! : МУ-ын Зэвсэгт хүчин (хувийн зургууд)". Archived from the original on 2013-07-28. Татаж авсан: 2013-02-19.
  18. ZSU-23-4 (Shilka) - Self-Propelled Anti-Aircraft Gun - History, Specs and Pictures - Military Tanks, Vehicles and Artillery
  19. "МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ! : МУ-ын Зэвсэгт хүчин (хувийн зургууд)". Archived from the original on 2013-07-28. Татаж авсан: 2013-02-19.
  20. "Archive copy". Archived from the original on 2016-04-29. Татаж авсан: 2013-05-26.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  21. "Archive copy". Archived from the original on 2015-05-01. Татаж авсан: 2014-01-27.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  22. 22.0 22.1 https://en.wikipedia.org/wiki/Mongolian_People%27s_Army#cite_note-sipri1-5
  23. Монгол Улсын Зэвсэгт Хүчин Чингис хаан одон хүртлээ

Гадаад холбоос

засварлах