Open main menu

Mиль Ми-24 (Миль Ми-24, НАТО-гийн тайлагнах нэр: Hind) нь байлдааны нисдэг тэрэг юм. Энэ нисдэг тэргийг Москвагийн Миль нисдэг тэрэгний үйлдвэрт үйлдвэрлэсэн юм. 1972 оноос хойш Зөвлөлтийн нисэх хүчинд, түүний залгамжлагчид, болон 30 гаруй улсад ашиглаж байна.

Миль Ми-24
Оросын Нисэх Хүчний Ми-24П
Үүрэг/төрөл Байлдааны нисдэг тэрэг
Гарал Зөвлөлт Холбоот Улс
Анхны нислэг 1969 оны 9 сарын 19
Танилцуулагдсан 1972
Статус Ашиглаж байгаа
Гол хэрэглэгч ОХУ болон дэлхийн 50 гаруй орон
Үйлдвэрлэсэн тоо 2,300
Үндэс болсон загвар Миль Ми-8

Монгол Улсад ашиглагдсан байдалЗасварлах

Анх 1984 оны ЗХУ, БНМАУ-ын Засгийн газар хоорондын "Цэргийн зориулалтын зэвсэг техник, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх" хэлэлцээрээр нийт 24 нэгж /ширхэг/ Ми-24 нисдэг тэрэг хүлээн авахаар тохиролцсоны дагуу эхний ээлжийн 12 нэгж техникийг 1986 оны сүүлээр зэвсэглэлд хүлээн авч ашиглагдаж байсан ба М.С Горбачев ЗХУ-д эдийн засаг, нийгмийн өөрчлөлт, шинэчлэлт хийсэнтэй холбогдуулан шилжилтйин үеийн хямрал эхэлсэн, БНХАУ-тай байгуулсан Хил дээрх цэргийн тоог цөөлөх тухай Зөвлөлт-Хятадын хэлэлцээр, Ердийн зэвсэглэл хорогдуулах тухай хэлэлцээрүүдийг байгуулсан, 1980 онд Даманий хэрэг явдалтай холбогдуулан цуцалсан ЗХУ, БНХАУ-ын найрамдал, хамтын ажиллагааны хэлэлцээрийг сэргээн байгуулсантай холбогдуулан дараагийн ээлжний 12 нэгж техникийг хүлээж авч чадаагүй юм. Миль Ми-24В/Д загварын 11ширхэг байлдааны нисдэг тэргийг Монгол Улсын Нисэх Хүчин одоог хүртэл ашиглаж байна.